Шаваасан тэгшилгээ үе хийх (замаск татах)

     Гадаргуугын хотгор, гүдгэрийг тэгшлэх барзгарыг арилгах ан цавыг дарах, тэгш гөлгөр болгох зорилгоор шаваасыг хийнэ. Гадаргууг хусаж цэвэрлэж, шавааасыг найрлагын дагуу зуурч бэлтгэнэ. 

1752 2017-04-19 16:12
Усгүй будагт гадаргууг бэлтгэх

      Гадаргууг цэвэрлэж хагархайг засаж, өнгөлгөө хийсний дараа бүх талбайд олиф түрхэнэ. Ингэснээр дараагийн үеийн найрлагад оролцсон олиф болон бусад холбогч материалуудыг шавар гадаргууд шингэхээс хамгаалдаг. Олифдож бүрэн хатсаны дараа будгийн чанарын байдлаас шалтгаалж 1 ба 2-3 удаа шаваас хийнэ. 

1314 2017-04-20 11:40
Усан будгаар гадаргууг будах

  Усан будгийн төрөлд шохойн ба цавуун будаг, царууц будаг, ээдэмцрийн будаг болон усан цийлмэг будгууд хамаарна. Усан будгаар барилгын гадна ба дотор талын шавар модон гадаргууг буддаг. Усан будгийн найрлага бэлтгэхэд үндсэн материал нь барилгын шохой ба мел шохой юм.

1843 2017-04-20 12:37
Зохиомол дүрс гаргаж будах

      Хоёр өөр өнгийн будгийн уулзварт өнгө, нөгөө өнгөнд шилжиж ууссан, будгийн хязгаар жигд бус байдлыг тэгшлэх зорилгоор 0.6-0.8 мм өргөн эмжээр шугам татдаг. Эмжээр шугам татахын тулд юуны өмнө шугам татах төлөвлөгөө гаргаж гадаргууд харандаагаар тэмдэг тавина. Эсрэг ба жинхэнэ цоолборын тусламжтайгаар хээ гаргах, шүршиж шилжүүлэх аргыг аэрография гэнэ.

1222 2017-04-20 13:18
Будгаар уран сайхны засал хийх

  Будгаар уран сайхны засал чимэглэл нь өрөө тасалгаанд онцгой өнгө үзэмж оруулж гоо зүйн гүн санаа өвөрмөц сэтгэгдэл баяр баяслыг бий болгодог. Будгийн уран сайхны засал чимэглэлийн ажилд өнхрүүлэх ба цоолбороор хээ тавих, эмжээр шугам татах, үндэснийхээ хээ угалз, шүрших аргаар засал хийх, аэрограф гаргах зэрэг ажлууд хйигдэнэ.

1451 2017-04-20 14:47
Усгүй будгаар гадаргууг будах

      Будгийн найрлагад ус оролцоогүй олиф, лак, ацетон, бензин, скипидарь, хатаагч, уусгагч гэх мэтийн тослог шингэн бодис будгийн зүйл оролцсон байвал усгүй будаг гэнэ. Усгүй будгийн найрлагад тосон, лакан, нитро, паалант будгууд хамаарагдана. Усгүй будаг нь модон хийцийг ялзралтаас, төмөр хийцийг зэврэлтээс, барилгын аливаа хийцийг ус чийгний нөлөөнөөс хамгаална.

1373 2017-04-20 15:25