Ирээдүйн барилгын материал

  • Өөрийгөө эрүүлжүүлэгч бетон

Бетоны хольцонд натрийн силикатын жижиг капсул агуулагдсан.

Гол давуу талууд: Энэ нь бетоны ан цавыг арилгаж, засварын зардлыг хэмнэнэ.

 

  • Ус нэвчдэг бетон

Бетоны энэхүү шинэ төрөл нь борооны усыг шингээх чадвартай. Энэ нь засмал замын онгорхой хэсэгт 15-35 хүртэл хувиар хаягддаг үр тариа шиг ширхэгтэй чулуу, элснээс бүтнэ.

Гол давуу талууд: Хотын хатуу хучилттай хэсгүүдэд ирэх үерийн усны урсац нь  усны бохирдлын гол эх үүсвэр болдог. Тэгвэл ус нэвчдэг бетон нь тэрхүү урсцыг эрс багасгадаг төдийгүй гэгээлэг өнгөтэй учраас нарны гэрлийг шууд тусган авч, зуны улиралд сэрүүн чанараа хадгалдаг онцлогтой. 

 

  • Ургамалд суурилсан хөөс

Энэхүү полиуретан хөөсийг турбин ир, тусгаарлагч, тавилга зэрэгт нийтлэг ашигладаг маалинга, замаг, хулс гэх мэт ургамлын гаралтай материалаар хийсэн. Одоогоор уг хөөсийг зөвхөн Калифорнийн Сан Диего хотын "Malama Composites" компанид л үйлдвэрлэж байгаа. 

Гол давуу талууд: Ямар нэгэн хор нөлөөгүй, тогтвортой эх үүсвэрээс гарган авсан материалаар үйлдвэрлэгдсэн. Үүний тусгаарлах, дулаан сайн хадгалах чанар нь тохь тухтай орчныг бүрдүүлнэ.

  • Барилгын материал дахь нүүрстөрөгчийн давхар исэл

"MIT" Массачусеттсийн технологийн хүрээлэнгийн биологийн инженерүүд генетикийн өөрчлөлттэй мөөгөнцрийг ашиглан өргөн хэрэглээний барилгын материалууд болон хатуу карбонат дахь нүүрстөрөгчийг давхар ислийн ялгарлыг хувиргах аргын нээжээ. Энэхүү процесс нь тухайн нүүрстөрөгчийн давхар ислийн 0.5 кг тутамд зориулан 0.9 кг карбонат боловсруулах боломжтой.

Гол давуу талууд: Шилийг орлох боломжтой (олноор үйлдвэрлэж чадвал).

Сэтгэгдэл