Шаваасан тэгшилгээ үе хийх (замаск татах)

Гадаргуугын хотгор, гүдгэрийг тэгшлэх барзгарыг арилгах ан цавыг дарах, тэгш гөлгөр болгох зорилгоор шаваасыг хийнэ. Гадаргууг хусаж цэвэрлэж, шавааасыг найрлагын дагуу зуурч бэлтгэнэ.  Гадаргууг шавааслахдаа хусуурыг хэрэглэх ба нарийн төмөр хусуураар зуурч бэлэн болсон шаваасыг хутган авч, том төмөр хусуур дээр тавина.
Гадаргууг шавааслахдаа баруун гарт хусуураа барьж, зүүнээс баруун тийш шулуун чиглэлээр татаж, шаваасыг гадаргууд налж тогтооно. Эхний тэгшилсэн хэсгийн төгсгөлд хусуурын ирний зураасын мөр гарвал дараагийн тэгшлэлтээр дарна.
Дараа нь дээрээс нь доош чиглэлээр татаж тэгшилнэ. Эцэст нь хусуурын ирийг 180эргүүлэх чиглэлээр нэг захаас эхлэн дэс дараалан шавааслана.
 
Шаваасын 1-3 үеэр хийх ба нэгдүгээр үеийн шаваас хатсаны дараа зүлгэж дахин шавж бүрэн хатсаны дараа сайтар зүлгэнэ. Өөрөөр хэлбэл шаваасын үе тус бүрийг зүлгүүрээр зүлгэнэ.
   

Сэтгэгдэл