Усгүй будагт гадаргууг бэлтгэх

а. Шинэ шавар гадаргууг бэлтгэх

Гадаргууг цэвэрлэж хагархайг засаж, өнгөлгөө хийсний дараа бүх талбайд олиф түрхэнэ. Ингэснээр дараагийн үеийн найрлагад оролцсон олиф болон бусад холбогч материалуудыг шавар гадаргууд шингэхээс хамгаалдаг. Олифдож бүрэн хатсаны дараа будгийн чанарын байдлаас шалтгаалж 1 ба 2-3 удаа шаваас хийнэ. 

Шаваас хийсэн гадаргууг 1 хоногийн дараа нарийн ширхэгтэй зүлгүүрээр зүлгэнэ. Хэд хэдэн үеэр шавааслаж байгаа тохиолдолд үе тус бүрийг зүлгэж өнгөлнө.

б. Хуучин будагтай гадаргууг бэлтгэх 

  

Хуучин будагтай гадаргууг тосон будгаар будахад өмнөх будгийг цэвэрлэж шинээр бэлтгэнэ. Тосон будагтай гадаргууд будаг нь хуурч ховхроогүй гэмтэл багатай бөх бат байвал 2.5%-ын содын уусмалаар угааж хөө тортог, тоос шороо, тос зэргийг арилгаад шууд будаж болно. Тосон будаг ховхорч хөндийрсөн, хуурч байгаа зэрэг тохиолдолд хуучин будгийг цэвэрлэнэ.

Тосон будгийг цэвэрлэх:

  1. гар арга
  2. дөлөөр шатаах арга
  3. химийн арга гэсэн үндсэн 3 арга байна. 

в. Модон гадаргууг бэлтгэх

Модон шалыг будахаас өмнө зай завсрыг шахах, цэвэрлэх, хадаасны толгой далдлах зэрэг бэлтгэл хийнэ. Олифдсон модон шалыг модны ширхгийн чиглэлээр тасалгааны хаалганы эсрэг булангаас эхлэн 2-3мм зузаан шавааслаж, бүх хонхор гүдгэрийг тэгшилнэ. Шалны шаваасыг бүрэн хатаасны дараа царууц тоосгоны хэсэг ба гуранзаар зүлгэнэ. 2-р үеийн шаваасыг уушгин чулуу, нарийн зүлгүүрээр зүлгэнэ. Шаваас хийсэн гадаргууд тосон дэвсгэр будлага хийнэ. Бүлээлгэсэн олифоор дэвсгэр хийвэл модонд сайн шингээнэ. Олифдсон гадаргууд олиф ба лак 1, 10%-ын цавууны уусмал 0.1мл, шохой 3 хэмжээгээр хийж шаваас бэлтгэнэ. Дэвсгэр будгийг босоо гадаргуу дагаж урсахаас хамгаалж 20-30 минутын хугацаанд хуурай багсаар илэлт хийнэ.

г. Металл гадаргууг будагт бэлтгэх

Металл хийцийг будахын өмнө тос, тоос, шороо, наалдсан зуурмаг, гагнуурын шаваас зэргийг цэвэрлэж бэлтгэнэ. Бага хэмжээний буюу төвөгтэй газруудад гар аргаар, ган созоор сойздох, зүлгүүрээр зүлгэх, хуурайдах зэрэг аргаар арилгаж, тос, тоос шороог арчиж цэвэрлэнэ. Их хэмжээний гадаргууд элсээр шүрших аппарат бусад төхөөрөмж хэрэглэнэ. Мөн зэв арилгахад улайсгах ба химийн аргыг хэрэглэнэ. Керосин хүчилтөрөгч буюу кислорид ацетинаар ажиллалдаг  халаах хэрэгслийн дөлөөр металлыг улайсгахад тэлэлтийн улмаас зэв нь хөндийрч цэвэрлэхэд хялбар болно.
 

Сэтгэгдэл