Будгаар уран сайхны засал хийх

         Будгаар уран сайхны засал чимэглэл нь өрөө тасалгаанд онцгой өнгө үзэмж оруулж гоо зүйн гүн санаа өвөрмөц сэтгэгдэл баяр баяслыг бий болгодог. Будгийн уран сайхны засал чимэглэлийн ажилд өнхрүүлэх ба цоолбороор хээ тавих, эмжээр шугам татах, үндэснийхээ хээ угалз, шүрших аргаар засал хийх, аэрограф гаргах зэрэг ажлууд хйигдэнэ.

Цоолбороор хээ тавих

        Гадаргууд хээ тавих хялбар аргын нэг нь цоолбор юм. Нэг төрлийн хээг ижил байдлаар тавтан хэрэглэхэд зориулсан цаасан хэвийг цоолбор гэнэ. Цоолборыг хатуу цаасан дээр хээ зурж цоолох аргаар хийдэг.

1.Эхлээд гялгар цаасан дээр гаргах гэж буй хээнийхээ цоолборыг гарган бэлтгэнэ. Дараа нь харандааны тусламжтай ханан дээр цоолбороо байрлуулан зурж төлөвлөнө. 2.Үүний дараа цаасаа хөдөлгөхгүй байлгаж байгаад тохирох өнгөөр багс ашиглан будна.
3. Цоолбороо гоё харагдуулахын тулд нэмэлт ажилбаруудыг хийж болно. 4. Та энэхүү зурагнаас цоолборын тусламжтай бэлтгэгдсэн ханыг харж болно.

Сэтгэгдэл