Усгүй будгаар гадаргууг будах

        Будгийн найрлагад ус оролцоогүй олиф, лак, ацетон, бензин, скипидарь, хатаагч, уусгагч гэх мэтийн тослог шингэн бодис будгийн зүйл оролцсон байвал усгүй будаг гэнэ. Усгүй будгийн найрлагад тосон, лакан, нитро, паалант будгууд хамаарагдана. Усгүй будаг нь модон хийцийг ялзралтаас, төмөр хийцийг зэврэлтээс, барилгын аливаа хийцийг ус чийгний нөлөөнөөс хамгаална. Усгүй будгийн найрлага нь гадаргууг гялгар болгож, нэгэн зэрэг нягт хатуу гялгар бүрхүүл тогтоож, гэрлийн ойлт ихтэй толигор болгоно. Усгүй будгаар гадаргууг 2-3 удаа нимгэн үеэр будна. 

       Дан олифоор найруулсан будгийг тосон будаг гэнэ. Тосон будгийн үндсэн материал нь өтгөн тосон будаг, холбогч нь олиф, туслах материал нь хатаагч юм. Модон хийц, шал шүүгээ зэрэг нарийн мужааны хийцүүдийг жижиг багсаар модны ширхгийн дагуу будна.

Урьдчилан боловсруулалт хийж бэлтгэгдсэн гадаргуу дээр тосон будгаар багс ашиглан ханын булангаас эхэлж будна.
Тосон будгаар гадаргууг багс, өнхрүүлэг буюу пистолетоор 2 дахин будна. Ханыг эхлээд хөндлөн, эцсийн будлагыг босоо чиглэлээр будна. Гэвч багсаар хөндлөн чиглэлээр будсан будлага үщлэн тогтох, урсах хандлагатай учир ихэвчлэн босоо чиглэлээр хоёр дахин будна.
Будсаны дараа босоо гадаргууд урсахаас хамгаалж урт үстэй хавтгай багсаар 5-15 минутын турш илэлт хийвэл зохино.

Сэтгэгдэл