Дэвсгэр будлага ба шаваас хийх

Дэвсгэр будлага

Дэвсгэр будаг нь шавааасын үеийг бат бөх барьцалдуулах, толбо гаргахгүй байх, будгийн өнгө жигд болгох зорилгоор хийж байгаа тусгай найрлага бүхий шингэн түрхэц юм. Сайн ба өндөр чанарын будлага хийхэд бүх гадаргууг нийтээр нь шавааслаж зүлгэсний дараа цагаан өнгөөр буюу пигмент оролцсон өнгөт найрлагаар будахыг дэвсгэр будлага гэнэ. Энэ үе нь шаваасны найрлагад байгаа цавууны уусмалыг шавар гадаргууд нэвчиж шингэн бат бөх чанараа алдахаас хамгаална. Энгийн будгийн өмнө нэг удаа, сайн чанарын будгийн өмнө хоёр удаа, өндөр чанартай бол гурван удаа дэвсгэр будлага хийнэ.

Гадаргууг шавааслах

Гадаргууг хонхор, гүдгэрийг тэгшлэх, барзгарыг арилгах, жижиг ан цавыг дарах, тэгш гөлгөр болгох зорилгоор хийнэ. Гадаргууг шавааслахдаа зүүнээс баруун тийш шулуун чиглэлээр татаж тэгшилнэ. Дараа нь дээрээс нь доош дэс дараалан тэгшилнэ. Эхэлж тэгшилсэн эгнээний захыг дараагийн эгнээ 2-3 см дарж байхаар тэгшилгээ хийнэ. Шаваасыг энгийн будалтанд хэсэгчилсэн сайн ба өндөр чанарын будганд хоёр удаа нийтээр нь шаваас хийж, үе тус бүрийг зүлгэж өнгөлнө.

Сэтгэгдэл