Мозайкан хавтанцараар шал өнгөлөх

  

      Мозайкан шал нь жижиг талбайг хучихад маш тохиромжтой.  Мозайкан  хавтанцар нь энгийн хавтанцарын адил ижил бэлтгэл ажлыг шаарддаг. Энэ хавтанцарын нэг сул тал нь энгийн хавтанцарын адил чөлөөтэй зөөж, хөдөлгөхөд бэрхшээлтэйд оршино. Мозайкан хавтанцараас бүтсэн шалыг тавихдаа эхлээд талбайгаа цэвэрлэж бэлтгэсэн байх шаардлагатай. Бэлтгэхдээ талбайгаа цэвэрлэж бэлтгэсэн байх шаардлагатай. Бэлтгэхдээ талбайгаа тавих хавтанцарын хэмжээгээр төлөвлөж хувааж өгнө. Төлөвлөхдөө талбайнхаа төв хэсгээс эхэлбэл сайн. 

Мозайкан хавтанцараа наахаас өмнө заадас гаргагчийг суурилуулна. Үүний дараагаар төлөвлөж бэлтгэсэн талбай дээрээ хавтанцараа байрлуулна.

Мозайкан хавтанцарын 2 эсвэл 3-н хэсгийг байрлуулан нааж, өнгөлгөөний тэгшийг шалгах шугам модыг гүйлгэж наалтыг сайжруулж өгөх шаардлагатай. Мозайкан хавтанцарыг наасны дараа талбайн захад зай гарсан байвал хавтанцарыг тэр захад тааруулан зүсэж зайг бөглөх хэрэгтэй.

 

Мозайкан хавтанцарыг наасны дараа нь заадсын чигжээсийг резинэн хусуурын тусламжтайгаар тарааж өгнө. Үүний дараа хавтанцараа цэвэрлэснээр мозайкан хавтанцараас бүтсэн шал бэлэн болно.

Сэтгэгдэл