Керамик хавтанцар наах

  

Гадаргууг бэлтгэх

     Хавтанцар наах гадаргуу бат бэх, тэгш, бохирдолгүй цэвэр, гадаргууд тавигдах шаардлагыг хангасан байна. Гадаргууг тоос шорооноос цэвэрлэж, услан, зохих газарт нь тэгшилгээ хийнэ. Хэрэв гадаргуу тоостой , сул хөрстэй бол хөрсжүүлэг хийвэл тохиромжтой.

Гадаргууд хавтанцар наах цавууны хольцыг тараах

     Наах ханыг эхлээд хэмжиж, хамгийн доод эгнээг наахын өмнө ханын дагуу шугам модыг тэгш усаар тохируулж суурь болгон байрлуулаад эхний эгнээний хавтанг тэр модон дээр тулгаж наана. Шүдтэй нийвийний тусламжтай гадаргууд цавууны хольцыг тарааж, өрөөний температур, чийглэг хавтанцарын хэмжээнээс шалтгаалж нэг удаагийн цавууны хольцын тараах хэмжээг тогтооно. Хэвийн нөхцөлд цавууны хольц шинж чанараа 10-20 минутанд хадгална.

Хавтанцарыг цавууны хольцоор наах

Хэвтээ чигт татсан шугамын дагуу хавтанцараа наах бөгөөд цавууны хольцон дээр суулгасан хавтанцараа 5-10 минутын турш хөдөлгөж болох ба босоо, хэвтээ анг зориулалтын хавчууруудыг ашиглан жигдд гаргавал зохино. Хавтанцарыг нааснаас хойш 24 цагийн дараа анг зориулалтын чигжээсний материалаар дүүргэнэ.

Хавтанцарын заадсын чигжээс хийх

     Хавтанцарыг нааснаас хойш 1-2 хоногийн дараа заадсын чигжээсийг хийнэ. Заадсын чигжээсийг резинэн хусуураар хийх ба чигжээсний дүүргэлт ба нягтыг сайтар хийх нь ашиглалтын явцад заадасны өнгөний өөрчлөлт өнгөлгөөний бат бэхэд чухал нөлөөлдөг.

Хавтанцар өнгөлгөөний ирмэг булангийн дүүргэлт хийх

     Хавтанцар өнгөлгөөний ирмэг буланг зориулалтын ирмэг дарагчаар хийх нь өнгөлгөөний үзэмж чанар бөх батад чухал нөлөөлдөг. Зориулалтын силикон дүүргэгчээр булангийн заадсыг дүүргэж өгнө.

 

Хавтанцар өнгөлгөөг арчлах

Хавтанцар өнгөлгөөний илүүдэл чигжээсийг зориулалтын порлон, цэвэр алчуураар арчиж цэвэрлэх ба зориулалтын багажаар заадсыг засаж хавтанцар өнгөлгөөний шингэн бодисоор гадаргууг цэвэрлэснээр толигор өнгөлөг болгож харагдуулна.

Сэтгэгдэл