Шавардлагын ажлын технологи

                                                                                 Гар аргаар гадаргууг гурван үеэр шавардана.

             

Шавардлагын 1-р үе: Цацалтын үе

Гадаргууг барзгар болгох, барьцалдах чадварыг сайжруулахад чиглэгдэнэ.

Үеийн зузаан нь тоосгон гадаргууд 3-5 мм, модон гадаргууд 9 мм, чулуун ба бетон гадаргууд 5 мм-ээс хэтрэхгүй байвал зохино. Гар аргаар шавардах зууурмаг нь стандартын конусаар шалгахад 8-12 см живэлттэй шингэвтэр зуурмаг байх ёстой. Хананд зуурмаг цацахдаа гадаргуугийн байрлалд тохируулан баруунаас зүүн тийш даллаж цацах, баруун ба зүүн гараар ээлжлэн цацалт хийх зэргээр ажиллана. Зуурмагийн хайрцагнаас тосгуур авч зүүн гартаа нийвийний огцом хөдөлгөөнөөр гадаргууд цацаж тогтооно. Цацалтын нэг булангаас эхлэн ханын доод хэсгээс дээш нь, дээд хэсэгт ажиллах үед хөндлөн чиглэлээр дэс дараалсан байдлаар хийнэ. Цацалтын зуурмагын шанагаар болон хутгуураар хийх нь хөдөлмөрийн бүтээмжийг ихээр нэмэгдүүлдэг.

Шавардлагын 2-р үе: Тэгшлэх үе

Шавардлагын үндсэн хэсэг болох бөгөөд хонхор гүдгэрийг тэгшлэх, булан ирмэг гаргах уран барилгын хийцүүдийн архитектур хэлбэрийг гаргана. Зуурмагийн найрлага нь цацалтын үеийнхтэй харьцуулбал стандартын конусын суулт 7-9 см байвал зохино. Тэгшлэх үеийн шавардлагыг 2 м урт шалгах шугамаар шалгана. Тэгшлүүрээр зуурмаг тэгшлэхдээ тэгшлүүрийн бариулаас 2 гараараа барьж гадаргууд 15 градусын налуу байдлаар байрлуулна. Эхлээд тэгшлүүрийн доороос дээш долгио гаргаж чичирхийлсэн хөдөлгөөнөөр тарааж тэгшилнэ. 2м-ын шалгах шугамаар гадаргуугийн бүх чиглэлд шалгахад шавардлагын хотгор гүдгэр 1-3 мм-ээс хэтэрч болохгүй.

Шавардлагын гуравдугаар үе: Өнгөлгөө үе

     Шавардлагын 3-р үеийг өнгөн үе гэх бөгөөд гадаргуугийн барзгарыг арилгах, гөлгөр болгох, ирмэг булангийн нарийн засал хийх, будгийн ажлын дэвсгэр үе болгох зорилгоор хийдэг. 

     Зуурмагийн найрлага нь 60% устай, 12 см конусын живэлттэй, 1.5 мм нүхтэй тороор шигшсэн цөцгий маягийн зуурмаг байх ёстой. Гадаргууд цацаж тараасан зуурмагийг тарааж тэгшилснээр хойш 20-30 минутын дараа өнгөлгөөг хйидэг. Бүрэн бэхэжсэн шавардлага өнгөлөхдөө сайтар ус цацаж чийглэсний дараа өнгөлнө.

     Өнгөлгөөг өрөөний нэг булангаас эхэлнэ. Ирмэг гаргахад эмтрэлт үүсэхээс болгоомжлон ирмэгээс ханан тал руу татах чиглэлээр өнгөлнө. Таазанд өнгөлгөө хийхэд өнгөлөгчийг маш тэгшхэн хөдөлгөөнгүй барьж гадаргууг хөнгөн жигд даралтаар удаавтар хөдөлгөөнөөр өнгөлнө.

     Толгой ба таазны хооронд 25-30 см байвал гарт ядаргаа багатай байдаг. Өнгөлгөө хийх явцад шатан дээр маш болгоомжтой ажиллавал зохино. Хана таазны булан гаргахдаа булангийн дагуу шилжүүлж өнгөлнө.

Шавардлагын багаж хэрэгсэл 

  • Рейк шугам 
  • Тэгш ус
  • Модон тэгшлүүр
  • Өнгөлөгч
  • Шавардлагын нийвий
  • Шавардлагын шанага
  • Хусуур
  • Хавтгай багс
  • Метр
  • Өнцөг хэмжигч
  • Чиг утас
  • Эгцлүүр

Сэтгэгдэл