Будгийн ажлын багаж хэрэгсэл

Будгийн ажил хийхэд гар ба механик багаж хэрэгслүүд хэрэглэгдэнэ. 

Гар ажиллагаатай багажууд 

Төрөл бүрийн багс, хусуур, өнхрүүлэг яндан хоолой, радиатор будахад зориулсан багсууд, заслын нарийн багажууд хамаарна. 

Будгийн ажилд хэрэглэгдэх багснууд нь чанарын шаардлагыг хангасан бат бэх, удаан эдэлгээтэй, хэрэглэхэд тохиромжтой байх ёстой.  Багсыг сонгохдоо үсийг сайн шалгаж, усанд дүрж үзэхэд үс нь бөөгнөрч байвал сайн байдаг. Багсны үсний үзүүр өтгөн салаалсан байвал тохиромжтой

Будалт хийсний дараа багсыг будагнаас цэвэрлэж, бүлээн усаар угааж дараа нь усыг шавхаж, хууурай алчуураар арчиж, зориулалтын саванд ус буюу уусгагчинд дүрж тавина.

Өнхрүүшээр будалт хийсний дараа будгийг шавхаж, будгийн тавиурыг ашиглаж,  үлдэгдэл будгийг арилгаж, булыг салган, бүлээн усаар зориулалтын бодис ашиглан угааж цэвэрлэн хадгална.

Сэтгэгдэл