АОС-н загвар гаргах

        Бид амины орон сууц их барих болсон. Мэдээж сайхан дизайн, загвартай байшингууд олон бий. Гэвч танд бэлэн байшин худалдаж авах, эсвэл өөрөө барих гэсэн сонголт бий. Тэгэхээр юуны өмнө энэ сонголтоо зөв хийх хэрэгтэй.

        Байшин барина гэдэг бол жирийн нэг ажил биш юм. Та хичнээн няхуур зөв бодож, тооцоолж байсан ч урьдчилсан эскиз зураг төслөө гаргах нь зөв юм. Таны байшин таны насан туршийн хөрөнгө учраас зөв оновчтой төсөллөх нь чухал.

       Юуны өмнө ямар төрлийн байшин босгохоо шийдэх хэрэгтэй юм. Бүр болохгүй бол шууд хуулах эсвэл дизайныг худалдаж авч болох юм. Гэхдээ зохиогчийн эрхийн асуудлыг сайн анхаарах хэрэгтэй шүү.

       Та байшингаа барихаар шийдсэн бол байшингийнхаа загвар дизайн, өрөөний тоо, том жижиг, гадна тохижилт гээд нилээд сайн судлаарай. 

Сэтгэгдэл