Дээврийн хучилт, мансард

     Дээврийг мансард болгон ашиглах тохиолдолд, дээврийн дээд хэсэгт хөндлөн банз бэхлэн, дээгүүр нь хар цаас, эсвэл ус чийгнээс тусгаарлах материалыг сайтар дэвсэн, дээрээс нь дээврийн материалаа бэхэлнэ.

     Дээврийн хэсгийн ихэнх хэсэг нь модон бүтэцтэй байдаг бөгөөд тоосгон хана, бетон, блокон ханатай харьцах хэсгийн далд орох хэсгийг хар цаас, эсвэл хар тосоор өнгөлж өмхрөх, муудахаас хамгаална. Мансардны дотор хэсгийг мөн ус чийгнээс тусгаарлах материал тавьж, дулаалгын хөөсөнцөр, шилэн хөвөн бусад материалаар доторлон, тааз болон ханыг хуурай хийцээр хийнэ. Мансардны дулааны систем нь сууцны системтэй нэгдэнэ. Ингэснээр сууц болон дээвэр хэсэг нийлэн нэгэн амьдрах орчин болно.

     Дээврийн хөндийн орон зайг мансард болгон ашиглахгүй тохиолдолд дээврийн хөндийн шалыг сайтар дулаалж өгөх хэрэгтэй. Учир нь дээврийн хэсгийг зөвхөн хучилт маягаар дулаалахгүйгээр дээрх зургийн дагуу хийдэг. Энэ тохиолдолд нуруу хооронд (ферм) хөндөл прусс эсвэл хучилтын банзыг хадаж түүн дээрээ черепицээ бэхлэнэ.

Сэтгэгдэл