Хашлага хийц сонгох

      Хэрэв та амины орон сууц , хаус барьж тохь тухтай амьдрахаар шийдэн барилгынхаа хийц загвар , халаалт , цахилгаан , сантехник болон бусад асуудлын талаар судалж сонирхож байгаа бол юуны түрүүнд ханын материалын сонголтондоо анхаарал тавих хэрэгтэй .Учир нь таны ирээдүйн байшингын зураг, төсөв зардал , халаалт галлагаа , цахилгаан сантехникийн хэрэгслэлийн монтаж болон тэдгээрийн хүчин чадал , үнийн сонголтод нөлөөлөх гол материалын нэг нь ханын материал юм.

     Манай орны барилгын материалын зах зээл дээр ихэвчлэн хөнгөн блок , тоосго , бетон блок , мод ба төрөл бүрийн дулаалгат хавтан /канад хаус/ ашиглан амины орон сууцны барилгын хана босгож байна.

-Материалын хатуулаг чанар, нягтрал/ бетон, тоосго/ ихсэх тутам дулаан хадгалах чадвар буурдаг ба барилгын суурьд өгөх нэгж талбайн жин нэмэгдэнэ.Барилгын суурь, фундаментад ирэх ачаалал ихсэх учир суурийн зардал мэдэгдэхүйц өснө.Ханын материал нь дулаан хадгалах чадвар сул учир нэмэлт дулаалга хийх шаардлагатай.

-Материал нь хөнгөн жинтэй, чийг шингэээлт бага, сийрэг байх тутам/ хөнгөн блок, мод/ дулаан хадгалах чадвар ихэсч барилгын суурьт өгөх ачаалал багасна.Барилгын хийцийн чанарт нөлөөлнө гэж үзвэл нэмэлт карказ хийх шаардлагатай. Ханын материалын дулаан хадгалалт сайн байх тутам таны ирээдүйн урсгал зардал бага байх боломжтой.

Хамгийн гол нь таны сонгосон ханын материалаас шалтгаалан ирээдүйн байшинг тань барих зардлын тооцоо , төсөв бодогдох ёстойг санах ёстой.

Сэтгэгдэл