Барилгын тухай ерөнхий ойлголт

Хүн төрөлхтний барьж байгуулсан бүх зүйлийг ерөнхийд нь байгууламж гэж нэрлэдэг. Барилга гэдэг нь хөрстэй холбогдсон хүний гараар бүтээн байгуулсан хийц юм. Барилга нь ерөнхийдөө олон жилийн ашиглалтанд зориулагдана. Барилга ихэвчлэн барилгын эзэмшил газар дээр газартай хөдөлгөөнгүй холбогдсон байна. Энэ утгаараа үл хөдлөх хөрөнгө гэж нэрлэнэ. Зарим барилга нь суурин ч гэсэн хөдөлгөөнтэй байна. Жишээ нь: эргэдэг ресторан, эргэдэг сууц, сууриараа эргэж хөдөлдөг, усан онгоц өргөгч гэх мэт.

Газар доор ба дээр техникийн зориулалттай барьсан зам гүүр, телевизийн цамхаг, өндөр хүчдэлийн болон дулааны ба ус дамжуулах шугам, сүлжээ зэргийг инженерийн байгууламж гэнэ. Барилгын зориулалтынх  нь хувьд иргэний, үйлдвэрийн, орон сууцны барилга гэх мэт ангилна.

Худалдааны төвүүд, дуурийн болон кино театрууд, үзэсгэлэнгийн танхим гэх мэт хүн олноор цугларч үйл ажиллагаа явуулдаг барилгыг олон нийтийн барилга, харин та бидний оршин суугаа орон сууц, хувийн байшинг иргэний барилга гэж нэрлэнэ. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалтаар барьсан үржлийн ферм, жимс  ногоо тарих дулаан байр, механикжсан үтрэм, трактор засварын газар зэргийг хөдөө аж ахуйн зориулалтыг барилга гэх жишээтэй.

Сэтгэгдэл