Тоосгон өргийн үндсэн ойлголт

Өрөг гэдэг нь байгалийн болон хиймэл чулуун материалыг хооронд нь зуурмагаар гагнан нэгэн цул биет болгон барилгын бүтээц эдлэл болгон өрөхийг хэлнэ. Өргийн ажлын үр дүнд  суурь, хана, багана, ялуу, арк зэрэг бүтээцүүд бий болдог. Тоосгон өргийг өрөхөд 2 тоосгоны хоорондох зай буюу хэвтээ босоо анг  (шов) зуурмагаар холбож гагнана. Тоосгон ханыг даацын ба даацын бус гэж ангилна. Даацын хана гэж 38см, 51см, 64см зузаантай тоосгон хана, даацын бус хана гэж  12см, 25см зузаантай ханыг хэлнэ. Өргийн ажлыг зориулалтаас хамааруулж үндсэн гурван системээр өрдөг. Үүнд: Гинжин үет буюу 1 үет, олон үет буюу  6 үет, гурван үет системүүд байна. Жишээ нь: гурван үет системээр багана, дөр хана өрөх гэх мэт.

Өрөг эхлэхийн өмнө  барилгын эргэн тойронд бүрэн тэгшилгээ хийгдэж,  тэгшилгээ нь газрын төвшингээс дээш 15 см –аас багагүй байх ба түүн дээгүүр ус тусгаарлагчийг / цемент:элс = 1:3 / зуурмагаар 2см зузаан хийж 12-24 цаг эгшээсэн байна. Хэрэв хөрс нь нойтон ус чийгтэй бол ус тусгаарлагчийг хар тос /битум/, хар цаас хийх ба ер нь суурийн гадна талаар усны хамгаалалт хийж өгөхийг мартаж болохгүй.

Тэр хоорондох хэвтээ босоо зайг зуурмагаар гагнаас хийж өгснийг өргийн ан гэнэ. Ан нь Хэвтээ, босоо гэсэн 2 янз байх бөгөөд хэвтээ босоо заадасны зуурмагийн зузаан 10мм-ээс багагүй 15 мм-ээс ихгүй байна.  Барилгын ханын бат бэх нь өргийн холболтын дүрмийг сайтар биелүүлснээр зохих шаардлагандаа хүрдэг энэ нь зэргэлдээ 2 эгнээний дагуу заадас давхцахгүйгээр өрлөгийг хийнэ. Бүх хэвтээ заадсуудыг зуурмагаар дүүргэж өгнө. 

Өрөгийн талбайн зохион байгуулалт

Өргийн зуурмаг:  Зуурмаг нь тоосго буюу чулууны дээд доод дэвсгэрийг тэгшлэн дээрээс ирэх ачааллыг доод тоосгонд тэгш дамжуулах үүрэгтэй. Нөгөөтэйгүүр тоосгоны хэвтээ ба босоо бүх анг (хөндлөн, дагуу) зуурмагаар нягт дүүргэж, ус чийг ба агаар салхи сийгэхгүй болгоно. Өрөгт 4, 10, 25, 50, 75, 100, 150, 200 маркийн зуурмаг хэрэглэнэ. Өргийн ажилд гол төлөв холимог зуурмаг хэрэглэдэг. Холимог зуурмагт цемент (холбогч) шавар буюу шохой (налархайжуулагч) элсээр найруулж зуурна. 

Өргийн зуурмагийн задаргаа м3

Зуурмагийн төрөл

Марк

Цемент М-400 /тн/

Шохой /тн/

Уулын   элс /м3/

Ус /м3/

Шохойн зуурмаг

10

0.096

0.13

1.14

0.69

Шохой-цементэн зуурмаг

25

0.121

0.12

1.13

0.62

Шохой-цементэн зуурмаг

50

0.231

0.09

1.12

0.55

Цементэн зуурмаг

25

0.22

1.03

0.3

Цементэн зуурмаг

50

0.231

1.15

0.32

Цементэн зуурмаг

75

0.352

1.14

0.32

Цементэн зуурмаг

100

0.462

1.11

0.3

Цементэн зуурмаг

150

0.476

1.06

0.3

Цементэн зуурмаг

200

0.52

1.04

0.24

Тоосгон ханыг өрж байгуулахад зарцуулагдах материал /дунджаар/

Өргийн хийцлэлийн байдал

Ханын зузаан

            Зарцуулагдах материал

1м3 өрөгт

1м2 хананд

тоосгоор

см-ээр

тоосго, ш

зуурмаг м3

тоосго, ш

зуурмаг м3

Шавардлага хийгдэх хана /ердийн /

0.5

12

422

0.192

51

0.023

1

25

408

0.224

102

0.056

1.5

38

399

0.235

152

0.089

2

51

396

0.240

202

0.122

2.5

64

395

0.243

253

0.156

Дунд зэргийн нарийвчлалтай шавардлага хийгдэх тоосгон хана

1.5

38

403

0.235

182

0.105

2

51

400

0.24

233

0.138

2.5

64

399

0.243

283

0.173

Өрөг өрөх ажлын дараалал

·         Ажлын байрыг зохион байгуулах бэлтгэл ажил

·         Утас татаж  хэмжилт хийх / тэнхлэгт /

·         Тоосго тавих /тоосгыг ажлын байранд шилжүүлэн тавих/

·         Зуурмаг тараах

·         Тоосгоо өрөх

·         Тоосгыг хагалж засах /хэвтээ босоо анг засах 3-4 үе тутамд/

·         Тоосго тавилтад хэмжилт хийх үйлдлүүд давтагдаж явагдана.

Тоосгон өрөг өрөх арга барил 
Ханын өргийг хийхэд дор дурьдсан аргыг хэрэглэнэ.Үүнд:
    а. Зуурмагийг нийвийгээр тэгшлэн шахаж өрөх
    б. Тоосгоны ирмэгээр зуурмаг түрж  өрөх

Энэ аргаар өрөхөд өрөгч баруун гартаа нийвий барьж, дэвссэн зуурмагийг тэгшлэн нийвийний ирмэгээр хусан түрж , урьд өрсөн тоосгоны босоо гадаргад ан болгож, зүүн гараар тоосгыг  өрж тавина. Ангаар  гадагшаа илүү гарсан зуурмагийг нийвийгээр хусан авч өрөгт хэрэглэнэ.. Өрөг  хийхэд өрөгчийн баруун нийвий, зүүн гараар тоосго байрлуулна. Энэ аргыг хэрэглэхэд өрөг нь бат бөх цэвэр болох бөгөөд өрөгчийг олон ажилбар  хийхэд хүргэнэ.

б. Тоосгоны ирмэгээр зуурмаг түрж  өрөх
Өрөгч тоосгыг зүүн гараар авч тоосгоны ирмэгээр зуурмаг тэгшлэн урьд өрсөн тоосгонд шахаж байрлуулна. Илүү гарсан зуурмагийг нийвийгээр хусаж авна. Энэ аргыг хэрэглэхэд зуурмагийн хөдөлгөөнт  чанар нь конусын живэлтээр   8-9 см байна. Хэтэрхий шингэн зуурмаг хэрэглэвэл өргийн заадасаар шахагдан гарч зуурмагийн хорогдол их гарч гадна ханыг бохирдуулна. Ханын өргийн гадна ба  дотор эгнээний дундхыг тоосгоор дүүргэхэд зуурмагийг тэгшлэн хоёр гараар нэгэн зэрэг хоёр тоосгыг зуурмагт шахаж тэгшлэн суулгана.

Чиг тохируулах, утас татах

2-3 мм-ийн диаметрийн чиг тохируулах утасны тусламжтайгаар өргийн эгнээний хэвтээ шулуун байдлыг тохируулна. Утсыг ханын гадна дотор талд зэрэг татна. Утсыг  эгнээ тохируулагч ба өргийн явцад завсар оруулан суулгасан тусгай холбоос цуйдангийн тусламжтай бэхэлнэ. Чиг татах утас нь хүлхийх учир хоёр эгнээ тохируулагчийн хооронд 4- 5м тутамд өргийн явцад чиг татах, утасны дор тоосго илүү гаргаж өгөх утасны үзүүрийг босгосон тоосгоор дарж өгнө. чиг утсыг ханын гадаргуугаас 2- 3мм-ийн зайтай чангалж татсан байх хэрэгтэй.  

Сэтгэгдэл