Барилгын материалын зээл олгож эхэллээ.

Барилгачин Группээс барилгын материал худалдан авах, амины орон сууц бариулах, засвар үйлчилгээ хийлгэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжид зориулсан барилгын материалын зээлийг “Ландорф финанс” ББСБ-тай хамтран олгож эхэллээ.

 

Та өөрийн сонирхсон барилгын материал болох цемент, тоосго, блок, арматур, хөөсөнцөр гэх мэт барилгын материал, амины орон сууц, барилгын ажлын хөлсийг зээлээр авах боломжтой.

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ

  1. Зээлийн хүү 2.7-3%:

  2. Зээлийн дүн: 50,0 сая хүртэл

  3. Зээлийн хугацаа: 1 жил хүртэл

  4. Зээлийн барьцаа: Орон сууц, ҮХХ

  5. Зээл олголтын хураамж: 0.2%

ЗЭЭЛДЭГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Зээлээ эргэн төлөх чадвартай байх

  2. Хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх

  3. Шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх

ЗЭЭЛ ХҮСЭГЧЭЭС БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ - ИРГЭН

  1. Зээлдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар

  2. Оршин суугаа хаягийн тодорхойлолт: ТҮЦ машинаас авна.

  3. Барьцаа хөрөнгийн ҮХХБГ-ний эх хувь, лавлагаа: ТҮЦ машинаас авна.

  4. Орлого нотлох баримт бичиг: /дансны хуулга, хар дэвтэр г.м/

ЗЭЭЛ ХҮСЭГЧЭЭС БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ – АЖ АХУЙН НЭГЖ

  1. Зээл хүссэн албан бичиг,

  2. Удирдах ажилтны иргэний үнэмлэх,

  3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

  4. Компанийн дүрэм /УБЕГ баталгаажуулсан/

  5. Компанийн тусгай зөвшөөрөл, лиценз /Барилга, уул уурхай г.м/

  6. Хувьцаа эзэмшигчдийн /ТУЗ-ийн/ шийдвэр, зөвшөөрөл

  7. Барьцаа хөрөнгийн ҮХХБГ-ний эх хувь, лавлагаа,

  8. Санхүүгийн тайлан /өмнөх оны жилийн эцсийн болон сүүлийн улирлын/.

Барилгачин групп

Утас: 7711-1177, 8881-7777 , 8883-7777

Сэтгэгдэл