Дээврийн ажлын технологын зааварчилгаа

ДЭЭВРИЙН АЖИЛ ТЕХНОЛОГИЙН ЗААВАР

Дээвэр нь барилгыг байгалийн гадна үйлчлэлээс хамгаалах, дуу дулаан тусгаарлах, барилгын дотоод дулааныг алдахгүй байх гол үүрэгтэй, барилгын үндсэн бүтээцийн угсралтын дараа хамгийн эхлэж гүйцэтгэх шаардлагатай БУА-ийн үндсэн ажил юм. Мөн дээвэр нь тухайн барилгын архитектур төлөвлөлтийн хувьд хэлбэр, өнгө үзэмжид чухал нөлөөлдөг. 

Дээврийг хийцийн хувьд дараах байдлаар ангилна. 
     • Шувуун нуруун 
          / Налуутай дээврийг гол төлөв цөөн давхар /тав хүртлэх давхар/ барилгад төлөвлөнө./
     • Олон налуутай 
          / Налуутай дээврийг гол төлөв цөөн давхар /тав хүртлэх давхар/ барилгад төлөвлөнө /
     • Хавтгай 
          /Олон давхар, олон нийтийн, орон сууцны барилгад хавтгай дээвэр төлөвлөнө./


Дээврийн ажил гүйцэтгэх технлогийн дараалал
1. Дээвэрт ашиглах дулаалгын материалын бэлтгэл ажил
2. Гадаргуугийн бэлтгэл ажил
3. Гадаргууд хөрсжүүлэгч түрхлэг түрхэх
4. Уур ус тусгаарлагч дэвсэх
5. Хөөсөнцөр хавтангаар дулаалга хийх
6. Хөнгөн блокны нунтаг, керамзитаар налуу уклон гаргана.
7. Бэлтгэл бетоны хүчитгэх тор дэвсэх
8. Бэлтгэл бетоны ажил 
9. Хаяавч бетоны ажил
10. Бетоны арчилгаа
11. Хөрсжүүлэгч хийх
12. 2 үе хар цаас наах
13. 1үе чулуутай хар цаас наах
14. Цоройлтын ирмэгийг хамгаалах
15. Малгайвч өмсгөх

Сэтгэгдэл