Ионжсон агаар

Аэроион – энэ бол асуултын хариулт юм. Бидний амьсгалдаг агаарын молекулууд (голдуу хүчилтөрөгчийн молекулууд) нэмэх, хасах цэнэгтэй байдаг бөгөөд эдгээрийг аэроион (хүчилтөрөгчийн ион гэсэн ч болно) гэдэг.

Агаарт хасах цэнэгтэй ион буюу  анион их хэмжээгээр үүсэхийг агаар ионжино,  ионжсон агаар гэдэг.

Ионжсон агаар нь хүний бие организмд гайхамшигтай нөлөө үзүүлдэг. Анион нь агаар дахь хүчилтөрөгчтэй нэгдсэнээр ионжсон хүчилтөрөгч үүсч:

  • Бие организмын биохимийн урвалууд түргэснэ, бодисын солилцоо (ялангуяа уураг, нүүрс ус, шингэний солилцоо, амин дэмийн нийлэгжилт) идэвхжинэ, цусан дахь кальци, сахарын хэмжээ, цусны бүлэгнэх чанар тогтворжино, дархлаа, тонус сайжирна, ядаргаа тайлагдана

  • Зарим нэг өвчний явц сайжирна

  • Сэтгэл санаа тогтворжиж, нойргүйдэл арилна

  • Өрөө тасалгаан дахь бактери, мөөгөнцрийн хэмжээ эрс багасна, идэвхтэй ионууд элдэв үнэрийн молекулуудтай нэгдсэнээр эвгүй үнэр дарагдана (тамхины утаа, гэрийн тэжээвэр амьтад, хөлс, хог ялгадас, хоолны үнэр)

  • Агаарт буй тоос тоосонцор нь цахилгаанжсаны улмаас хана, тааз, шаланд наалдан үлдэж агаар цэвэршинэ

  • Статик цахилгаанжилт саармагжина (жишээ нь хувцас, хуванцар эдийн цахилгаанжилт)

Харин нэмэх цэнэгтэй ион (катион) нь хүний биед таагүй нөлөө үзүүлдэг нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон билээ (та бидний өдөр тутам хэрэглээ болсон телевизор, компьютерийн дэлгэц катион ялгаруулдаг). Ионжоогүй агаар нь үхмэл агаар гэсэнтэй нэгэн адил. Бид амьсгалаараа гадагшаа  нэмэх цэнэгтэй ионууд ялгаруулдаг тул хүн олноороо цугласан газар амьсгалахад ямар хэцүү байдаг билээ.

Гадаа гудамжинд цэвэр агаар дахь хасах цэнэгтэй ионуудын (анион) нягтрал 1000-10000 ион/куб.см байдаг бол өрөө тасалгаанд 40-100 ион/куб.см байдаг байна.

 

Мод ургамал ч гэсэн агаарыг ионжуулна

Байгаль дэлхий ч мөн адил өөрийгөө олон хүчин зүйлийн ачаар ионжуулдаг. Жишээ нь:

  • Далайн түрлэгийн үед далайн ус эрэг мөргөж цацрахад усны жижиг дуслууд хасах цэнэгээр цэнэглээд ууршиж алга болохдоо цэнэгээ агаарт өгснөөр агаар ихээхэн ионждог. Хүрхрээний ойролцоох агаар ч мөн адил

  • Та анзаарсан бол уул талд амьсгалад хичнээн таатай байдаг билээ. Агаарт сарниж амжаагүй нарны хэт ягаан туяаны хүчтэй хуйлрал нь мөн л агаарыг идэвхтэй ионжуулдаг байна

  • Аянга цахихад мөн л их хэмжээний хасах цэнэгтэй ионууд үүсэж агаар цэвэршдэг гэж үздэг

Сэтгэгдэл