Шалны халаалтын дулаан тусгаарлагч материал

Дулаан алдуулахгүй материал DH-Hilon нь экологт хор хөнөөлгүй, нимгэн, хөнгөн, уян, гадны таагүй үйлчлэлд тэсвэртэй, халдаг шалны бүтцэд зайлшгүй ордог суурь элемент юм.

Үзүүлэлт:

- Хэмжээ:1х50м

- Зузаан: 5мм

- Найрлагын үндсэн бодис: лавсан

- Үйлдвэрлэгч улс: БНСУ

DH-Hilon-ыг шалны халаалтын системийн “Caleo” плёнкны доор суурь болгож дэвсдэг. Ингэснээр “Caleo” плёнкноос үүссэн дулааныг доош, суурь шал (бетонон шал) руу алдуулахгүйгээр буцааж дээш ойлгох, мөн суурь шалнаас халдаг шал руу хүйтэнг дээш нэвтрүүлдэггүй сайн талтай.

Дулаан алдуулахгүй материал DH-Hilon нь дулааны энерги дамждаг гурван замыг (дулаан дамжуулалт, конвекц, ялгаруулалт) гурвууланг нь таслан зогсоодог онцлогтой.

Мөн үүнээс гадна дулаан алдуулахгүй материал нь суурь шалны овгор товгорыг дарж гадаргууг тэгшилж өгдөг.

 

Найрлагад нь буй лавсаны ачаар дулаан алдуулахгүй материал:

- Дулаан тусгаарлах

- Дулааны энергийг ойлгох

- Суурь шалны бетон, цементын хортой нөлөө, өндөр температур, гэрэл, туяа болон бусад гадны механик  үйлчлэлд тэсвэртэй байх

шинж чанарууд нь өндөр байдаг. Мөн лавсан нь инфра улаан туяаны буюу халаалтын плёнкны ашигт үйлийн коэффициентыг 95 хувь хүртэл нэмэгдүүлдэг байна.

Сэтгэгдэл