Дулаалгатай сайдинг

Дулаалгатай металл хавтан нь барилгын гадна дизайн чимэглэлийг шийдэхээс гадна дулаан тусгаарлана. Япон улсын технологиор хийсэн хөнгөн цагаанаар бүрсэн металл хавтан, хатуу полиуретан дулаалгын материал, гэрэл ойлгогч давхрагатай

 

Металл хавтан нь 0.27-0.30мм зузаан бөгөөд маш олон янзын өнгө болон хээний сонголттойгоор үйлдвэрлэгдэж байна. Энэхүү металл хавтан нь 45 жилийн баталгаатайгаар үйлдвэрлэгдэх бөгөөд дахин боловсруулан ашиглах боломж 99% тай байдаг.

Дулаалгын материал болох полиуретан нь 25 жилд өндөр температурын нөхцөлд дулаан тусгаарлалтын чадвараа дөнгөж 3 хан хувь алдах бөгөөд энэ хугацаанд үйлдвэрлэгч баталгаа гаргана.

Хананд суурьлуулахдаа тусгай зориулалтын төмөр каркасыг хэрэглэх бөгөөд хана болон дулаалгатай метал хавтангийн завсар үүсэх агаарын орон зай нь ус чийгэнд муудаж гэмтэхээс хамгаална.

Гадна фасадны өнгөлгөө хийх хүнд хүчир ажлыг хөнгөвчлөхөөс гадна, дизайн чимэглэлийг захиалагчийн хүсэлт сонголтын дагуу хийх өргөн боломжтой юм. Монгол орон шиг эрс тэрс уур амьсгалтай бүс нутагт нэн тохиромжтой.

Хэрэглэх нь

-Хуучин барилга байгууламжуудыг сэргээн засварлах

-Дээд зэрэглэлийн орон сууцны байшин

-Спортын ордон, оффисын барилга байгууламж

-Нийтийн орон сууц, эмнэлэг сургууль гэх мэт

-Үйлдвэр үйлчилгээний газар, Зочид буудал, худалдааны төв гэх мэт

  •  

Сэтгэгдэл