Бетон зуурмагийн найрлага

БЕТОНЫ АЖЛЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ.

1. Цутгах бүтээц эдлэлийн нэр, төрөл, үзүүлэлт, ашиглалтын үеийн гадны нөлөөлөл зэргээс нь хамааруулан ЦЕМЕНТИЙН МАРКИЙГ ТОГТООЛГОХ

Элсний /Ø-0.5мм/ ТООСЖИЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ-оос гадна цутгагдах элементээс шалтгаалан элсний ширхэглэлийн диаметрийг дараахь хэлбэрээр сонгоно. Үүнд:- Хөөргөөр шахах бетонд  орох элсний 5-7%-д Ø-0.14мм хүртэл, 15-20% д Ø-0.3мм-ээс бага ширхэглэлтэй байвал зохино.

Дайрга буюу том дүүргэгчийн ТООСЖИЛТИЙН ХЭМЖЭЭГ тогтоох:  Дайрганы хэмжээг цутгагдах элементээс шалтгаалан ширхэглэлийн хэмжээг тогтооно.

•  нимгэн хавтан цутгахад хамгийн том дайрга нь тухайн цутгагдах хавтангийн зузааны хагасаас бага байна.

•  төмөр бетон хийц эдлэхүүн цутгахад дайрганы хэмжээ нь арматурын хоорондын зайн  ѕ хэмжээнээс хэтрэхгүй байх

•  Гулгуулж өндөрлөх хэвээр цутгахад – уг бүтээцийн ханын зузааны 1/6-ээс хэтрэхгүй байх

•  Хөөргөөр шахах бетонд хоолойн дотоод голчийн 0,4мм байх

•  В15 ба түүнээс ангийн бетонд - 40 ба 70мм –ийн дайрга хэрэглэнэ.

Тайлбар:

Дайргыг заавал шигшиж ялгасан байх ёстой./бутлуурт ороогүй мөлгөр хайргыг бетонд хэрэглэхийг хатуу хориглоно!

 

 

БЕТОНЫ ШАХАЛТЫН БАТ БЭХИЙН МАРК. АНГИЙН ХАРЬЦАА

Бетоны марк

М50

М75

М100

М150

М200

М250

М350

М400

Бетоны анги

В3.5

В5

В7.5

В10

В15

В20

В25

В30

 

ЦУТГАМАЛ БЕТОН БҮТЭЭЦЭЭС ДЭЭЖ АВАХ АРГАЧИЛАЛ

Цутгамал бүтээцээс сорьц авах үндсэн хоёр арга байдаг.

Цутгамал бүтээцээс сорьц авах арга

1.    КОНУСАН СУУЛТААР ХЭМЖИХ

2.    СТАНДАРТ САВАНД ШОО АВАХ

Хөдөлгөөнт чанар

Аргууншил чанар

 

1-Р АРГА.   “КОНУСАН СУУЛТААР” ХЭМЖИХ

а/ Хөдөлгөөнт чанар – Конусан суултаар хэмжих ба “Конусыг бетоноор”  дүүргээд 10мм голчтой төмрөөр 25 удаа бүлнэ. Конусыг дээш сугалж аваад бетоны суултыг хэмжинэ. Уг хэмжилтийг 2 удаа хийж дунджаар нь авна. Туршилтын хугацаа 10 минутаас хэтрэхгүй.

б/  Аргуун чанар – Секундээр хэмжинэ.

Том дүүргэгчийн хэмжээ 40 мм-с ихгүй бол СТАНДАРТ

40-70мм бол техникийн  ВИСКОЗОМЕТР –р хэмжинэ. Туршилтыг 15 минутанд багтаан 2 удаа хийж дунджаар нь авна.  /0.45-р үржүүлж/

70мм-с их бол 200х200х200-ийн шоо саванд бетон хольцийг хийгээд доргиурт ширээн дээр бэхлээд секундээр нягтруулж шоо авч хэмжинэ. Авсан секундийг 1.5-р үржүүлнэ.

2-Р АРГА. БЕТОНООС “ШОО” АВАХ

Бетоноос сорьц авахдаа тухайн цутгагдаж буй бүтээцэд ямар хэв хашмал хэрэглэсэн байна тэр материалаар сорьцийн савыг хийвэл илүү бодиттой байх болно. Бетоны бат бэхийг МПа-р хэмжинэ. Бетоноос дээж авахдаа:

Том цул суурийн бетонд – 100м3 тутмаас

Тоног төхөөрөмжийн суурийн бетонд – 50м3 тутмаас

Нимгэн хана буюу хучилтанд – 20м3 тутмаас тус тус “ШОО” авна.

Шоог дараахь хэмжээтэй саванд авч тогтоосон итгэлцүүрээрээр буулгаж бат бэхийг тогтооно. Үүнд:

 

Сэтгэгдэл