Буурийн төрөл ба газар шорооны ажил

Буурь хөрсний тухай ба газар шорооны ажил

Барилга тус бүр харилцан холбоос бүхий хиймэл буурь, суурь, хана,каркас, хучилт, дээвэр, хамар хана  гэх зэрэг бүтээц элементүүдтэй байна.

Буурийн төрөл нь байгалын буурь хөрс ба хиймэл буурь хөрс гэж байна.

 

Буурь:

Буурь хөрс гэдэг нь барилгаас ирж буй ачааг сууриар дамжуулан өөртөө хүлээн авч буй барилгын газар доорхи хэсэг хөрсийг хэлнэ. Буурь хөрсийг байгалийн ба хиймэл гэж ангилна.

Байгалын буурь хөрс:

а. Хадан хөрс

б. Том хэмхдэст хөрс

в. Элсэн хөрс

г. Шаварлаг хөрс гэсэн нэр төрөлтэй байдаг.

Мөн хөлдөж овойдог хөрс (шаварлаг хөрс), суулттай хөрс (алтан хэмэрлэг хөрс), асгамал хөрс (барилгын хог шороо бат бэх багтай).

Хиймэл буурь:

Хэрэв хөрсний гүнд асгамал, сийрэг элсэрхэг хөрс, органик хөрстэй шаварлаг хөрс зэрэг даац багатай хөрс дархсан бол барилга байгууламжийн бууринд хиймэл буурь хийнэ. Хиймэл хөрсийг хоёр янзаар ашиглана.

 а. Нягтруулах

 б. Бэхлэх

Нягтруулахдаа 1,5 тн-оос 3 тн жинтэй нягтруулагчийг кранаар 3- аас 4 метрээс чөлөөтэй унагаж нягтруулах. Ийм аргыг асгамал ба суулттай хөрсөнд хэрэглэнэ.Бэхлэх элсэн дээр хийх арга. Элсийг 15 см- ээс 20 см зузаантай үеэр дэвсч услан нягтруулна. Мөн цементжүүлэх, химийн аргаар бэхлэх силикатжуулах. Цементжүүлэхдээ цемент- шавар зуурмаг шахар аргаар хийнэ.

1.Газар шорооны ажил

1.1Талбай тэгшлэх ургамлын үет хөрс зайлуулах

1.2 Суурийн нүх механизмаар ухах

1.3 Суурийн хажууг хайргаар булах

 

 

2. Суурийн ажил

2.1 Суурийн уланд хайрган дэвсгэр үе хийх

2.2 Шугаман суурь цутгах

2.3 Суурийн босоо гадаргууд ус тусгаарлагч хийх


Суурийн бетон цутгахад B200 маркаар цутгана. 

Сэтгэгдэл