Зам талбайн хавтан суулгах дараалал

 

Зам талбайн хавтан суулгах

1. Бэлтгэл ажил

 -Талбай сонгох

 - Суурийг бэлтгэх

 -Төлөвлөлт

 - Шүүх ба налууугийн байгууламж

  - Суурь байгууламж

  - Хашлагын чулууг суулгах

   - Шигтгэж суулгах хавтангийн тэгшлэх байгууламж

 

2. Хавтанг суулгах

3. Оёосуудыг чигжих ба чичрэлтээр нягтруулах

4. Урсгал ашиглалт

5.Бригадын багаж хэрэгсэл

 

1. Бэлтгэл ажил

А. Талбайг сонгох

Бэлтгэл ажлын 1 vе шатанд талбайн сонголт орно. Сонгож авсан талбайд "тэмдэгтvvдийг" тавина. Энэ ажлыг богино гадас ба нарийн олсны тусламжтайгаар татаж гvйцэтгэнэ. Энэ ажлыг гvйцэтгэхдээ булан тохой, ойролцоо байгаа нарийн талбай, ус урсгах налууг тооцох ёстой. Өөрөөр хэлбэл гадсан дээр өндрийн тvвшинг зааж өгсөн байна.

Хяналтын өндрийн тvвшинг сонгож авсны дараа гадаснуудыг хооронд нь нарийн олсоор холбож өгнө. Талбайг сонгож авах ажил дууссаны дараа суурь бэлтгэх ажилд орно.

  Б. Суурийг бэлтгэх

Суурь бэлтгэх ажилд дараахь ажлууд орно.

  В. Төлөвлөлт

Өндрийн тvвшинг сонгох ажил дууссаны дараа газрын өнгөн хөрсийг авч буталсан чулуу эсвэл хайргаар газрыг тэгшилнэ. Хэрэв ажлын талбай нь их бол шаардагдах техникийг хэрэглэнэ.

   Г. Налуу ба шүүх байгууламж

Хавтангуудын амсрыг нягтруулж оёсон боловч сууринд ус нэвчинэ. Иймээс хавтанг суулгахдаа түүний дор ус зайлуулах шvvлтvvрийг буталсан чулуу буюу хайргаар хийж өгнө. Ийм байгууламжийн тусламжтайгаар хөрсний усыг зайлуулахаас гадна хавтангуудыг суултаас хамгаална. Аль ч тохиолдолд хавтангууд нь борооны усыг зайлуулах байгууламж ба налуу байх ёстой. Учир нь хавтангуудын амсрууд нь элсээр нягт, элс ба бохирдолтоос болж нягтрах тул борооны усыг удаан хугацаагаар байгууламжийн гадарга дээр vлддэг.

    Д. Суурь байгууламж

1. Ус цуглуулах байгууламж

2. Налуугийн чиглэл

3. Орон сууц

Иймээс налуу ба ус зайлуулах байгууламж нь хавтангуудын дор / намаг / буй болохоос хамгаалдаг болно. Хавтангуудын дор даацын давхаргад хичнээн их ус байх тутам ачаалалтаас болж хавтангууд нь сууж дэвсгэр элсvvд гарч ирнэ. Үүнээс гадна зайлуулах гадаргад байгаа ус нь агаарын градус хасах градустай болж хавтангуудад гажиг vvснэ.Ингэж гажиг vvсгэснээс дулааны улирал эхлэхэд хавтангуудад суулт гарна. Сууцны хоорондох ус цуглуулах байгууламжийг голд нь хийх ба тэгэхдээ налууг бvх талаас нь хийж ус чөлөөтэй урсахад зориулна.

Эсвэл ус цуглуулах байгууламжийг хамгийн намхан цэгт хийнэ. Ус зайлуулах янданг байршуулахдаа машины гараашийн орчин дахь ус гудамжинд урсаж гарах боломжгvйгээр байршуулна.

    E. Хашлагын чулууг суулгах

Иймээс суурийн ажлыг хийхийн ємнє ус зайлуулах байгууламжийг хийх нь зvйтэй. Хэрэв хашлагын чулуу байхгvй бол хавтангуудын ирмэгvvдийг бетон эсвэл зуурмагаар эмжиж суулт ба гулсалтаас хамгаална.

Бетонон тулгуурын зузаан нь хавтангийн зузааны талтай тэнцэхээр хийж шороог булна.

Хавтангуудын доор тэгшлэх элсэн давхарга

Даацын давхаргыг нягтруулж дууссаны дараа 3-5 см-ийн зузаантай дэвсгэр давхаргыг элсээр хийнэ. Дэвсгэр давхаргад хэрэглэх элс нь шорооны хольцгүй том ширхэгтэй байвал сайн байдаг. Дэвсгэр давхарга хийхийн өмнө чиглүүлэх шугамыг тавина.

1. Чиглүүлэх шугам

2. Правило /тэгшлэгч засах/

3. Элс

4. Түвшин

Зураг төслийн дагуу бага багтаамжтай өргөнөөр нь их багтаамжай бол 2 метрийн зайд хооронд нь элсээр бэхэлж өгнө.

    Ё. Шигтгэж суулгах хавтангийн тэгшлэх байгууламж

Бүх налууг харгалзан чиглүүлэн шугамыг бүрэн тавьж сайтар бэхэжсэний дараа дэвсгэр давхаргыг хийнэ. Гадаргыг шулуун банзны тусламжтайгаар тэгшилж засна. Ингэж тэгшилсний дараа хавтан нь шаардагдах өндрөөс 1 см-ээр өндөр байна. Үүний дараа чиглүүлэх шугамыг авч тvvний хонхорхойг элсээр дүүргэнэ. Бэлтгэгдсэн дэвсгэр давхарга дээгүүр явж болохгүй.

2.Хавтанг суулгах

 

Хавтанг суулгахын өмнө захиалагч байгууллага дизайн зургийг батлах ёстой. Дизайн зурагт хээ, өнгө, дэс дараалал, орчны ногоон зурвас, цэцгийн мандал, мод сөөг суулгалт зэргийг тусгасан байна. Хавтанг суулгах 3 үндсэн арга байдаг.

1. Разбежку / Завсартай суулгах /

2. Амсруудыг тулгаж суулгах

3. Диагнолоор нь суулгах

1. Хавтанг суулгах 4-5-р зэрэгтэй

2. Хавтанг суулгах 3-4-р зэрэгтэй

3. Туслах ажилчид

Хавтанг суулгахад 4 хүнтэй бригад байна. Ажлын нэг ээлжинд энэ бригад нь 30-40 м кв талбайг бvх дагалдах ажлын хамт хийх ёстой./суурийг бэлтгэх, хашлага чулууг байршуулах, зуурмаг бэлтгэх гм/

1. Ус зайлуулах налуугийн чиглэл

2. Усны урсгал

Дизайны зураг батлагдсаны дараа хавтан суулгах ажил эхэлнэ.

Эхлэлт:

1. Доод цэгээс дээд цэг хvртэл

2.Чухал элементvvдээс /байшингийн орц, шат гм/

Хэрэв тухайн хэсэгт налуу байх ёстой бол єєрєєсєє эхэлж суулгана.

Анхаар!

Өөрөөсөө гэдэг нь хавтан суулгах бүх тохиолдолд тохирно. Ингэж суулгах нь дэвсгэр давхаргыг гэмтээлгүй байлгана. Шаардлагатай бол суулгагдсан хавтан дээр банз тавина. Хоорондын оёдлуудыг ижил байлгахын тулд өргөн буюу уртынх нь дагуу чиглүүлэх олсыг татна. Суулгалтыг хийхдээ чиглүүлэх олсыг удирдамж болгоно. Гурван эгнээ хавтан суулгасны дараа оёдлуудын зайг шалгаж үзэх хэрэгтэй.

1. Байшингийн орцны хаалга

2. Хашлага чулуу

3. Дагуу оёдлыг заах олсон шугам

4. Хөндлөн оёдлыг тодорхойлох олсон шугам

5. Суулгаж буй хавтан

6. Суулгалтын чиглэл

Хавтангуудыг тэргэнцэрээр ажлын байранд хүргэнэ.

Хавтанг суулгахдаа резинэн алх хэрэглэнэ.

Хавтанг резинэн алхаар тогшиж суулгах нь тохиромжтой. Хавтанг суулгаж байхдаа оёосны зайнд онцгой анхаарах хэрэгтэй. Нийлэг хавтангийн хэв нь оёдлын зузааныг хязгаарлах байгууламжтай байдаг. /3мм-5мм/ Ийм хэвэнд цутгасан хавтанг хэрэглэхэд оёоны зайг тохируулах нэмэгдэл төхөөрөмж шаардлагагvй болно.

Хэрэв оёдлын зайг тодорхойлох хязгаарлагчгvй бол хавтанг өөр хооронд нь тулгаж тавьдаггvй ба энэ нь оёосны зайг элсээр чиглэхэд хавтангуудын ирмэг гэмтдэггvй. 5 мкв талбайг хавтангаар суулгасны дараа тvvний гадаргыг 2 метрийн урттай тэгшлэгчээр шалгана. Ингэж шалгахад гадаргууны хэмжээ нь 2м бетонон хавтан суулгасан талбайд 5 мм-1 см илvv байхыг зєвшєєрдєг. Энэ шалгалт нь хавтан суулгалтын ажлын чанарыг тодорхойлно. / Тухайн тохиолдолд бетонон хавтан /

Зарим тохиолдолд хавтанг маш нарийн хэмжээтэй тайрах ажил гардаг. Энэ ажлыг гvйцэтгэхэд алмаазан хөрөө хэрэгтэй. 100 мкв талбайд бетонон хавтанг суулгахад 2-3 алмаазан хөрөө хэрэгтэй болдог. Ажлын багтаамж нь их нарийвчилсан хэмжээ шаардагдахгvй ажилд ердийн хутга хэрэглэж болно. Эдгээр байгууламжийг хэрэглэхдээ хөдөлмөр хамгаалалтын хэмжээг мартаж болохгүй.

3.Оёосуудыг чигжих ба чичрэлтээр нягтруулах

Хавтангуудыг суулгасны дараа хашлага чулууг бэхэлсэн бетонон зуурмаг бэхжилттэй болёоны дараа чичрэлттэй лантуугаар нягтралтыг гvйцэтгэнэ. Бетонон хавтанг нягтруулж дууссаны дараа голыг шигшилж цэвэрлэсэн хуурай элсээр хучна.

1. Чичрэлттэй алх

2. Хөдөлгөөний чиглэл

Элсээр хучих ажлыг заавал бороогvй цэлмэг өдөр гvйцэтгэнэ. Ийм тохиолдолд элс хавтангуудын зайд орох нь сайн байдаг. Хучсан хуурай элсийг жигд цацаж дараа нь нааш цааш шvvрдэж замаар хавтангуудын хоорондох зайг дvvргэнэ.

Үүний дараа чичрэлттэй алхаар нягтруулалтыг дахин хийнэ. Нягтруулалтын дараа хуурай элсийг дахин шингэн цацаж нягтруулалтыг дахин хийнэ. Цацсан элсийг хэсэг хугацаанд газар дээр нь байлгана. Эцэст нь элсийг шvvрдэж зайлуулна.

Анхаар!

Нягтруулалыг хийхэд хэрэглэж буй чичрэлттэй алхны ул нь зөөлөвчтэй байвал зохино. Зөөлөвчгvй лантууг хэрэглэхэд бетонон хавтанг гэмтээж болзошгvй. 95-110 кг жинтэй 2.5-4 квт чадалтай стандарт ангиллын чичрэлттэй лантууг хэрэглэхийг зєвлєж байна.

4. Урсгал ашиглалт

28 хоногийн дотор шинээр суулгасан хавтангууд бэхэжсэн тул дурьдсан хугацаанаас өмнө ашиглалтад оруулахыг хориглодог. Харин дээрх хугацаа өнгөрсний дараа ашиглалтанд оруулахыг зөвлөж байна. Хэрэв хавтлагууд нь хэвлэж бэлтгэн дараа нь шууд суулгалтанд орсон бол дээр дурьдсан хугацааны дотор их ачаалал өгөхийг хориглоно /машин явах/. Дахин тавьж буй хавтангууд нь цагаан толбо элдэв хээ нэвчиж байгааг батална. Хавтангуудад хар толбо гаргах нь ижил бус нөхцөлд хаталт явагдсанаас болно.

Энэ нь тvр зуурын хэвийн vзэгдэл юм. Тодорхой хугацааны дараа эдгээр толбонууд аяндаа арилна. Хэдий чинээ эрчимтэй ашигтай явагдана төдий чинээ толбонууд тvргэн арилах болно. Хvйтний улирал мөстөлт буй болохоос сэргийлж цасыг шvvрдэх буюу модон хvрзээр цэвэрлэнэ. Халтирахыг багасгахын тулд элс цацна.

Халтирахыг багасгахын тулд 5% уксусын уусмалыг хэрэглэж болно. Цасыг тухай vед нь цэвэрлээгvйгээс vvссэн мөсөн бvрхvvлийг цэвэрлэхэд төмөр лааз хэрэглэхийг хориглоно. Тvvнээс vvссэн гэмтэл нь хэзээ ч арилахгvй vлдэнэ. Цас цэвэрлэх машины хvрзний иринд резинэн зөөлөвч байх ёстой. Өвлийн цагт хадаастай дугуй хэрэглэдэг жолооч нар байрлалаасаа болсон огцом хурдтай хєдлєх буюу огцом тоормослосноос хавтангууд дээр зурааснууд vvснэ.

Гинжин дугуйтай хөдлөх бvрэлдэхvvн явсан хавтангууд нь vлдсээр гэмтэж ашиглалтаас гарна. Жишээ нь : / Гак, трактор, экскаватор/ янз бvрийн материал хэрэглэснээс болж бетон хавтангууд дээр янз бvрийн бохирдол бий болдог. Энэ нь бетонон хавтангуудын өнгө зүсийг алдагдуулна. Жишээ нь: Төмөр зэврэлтийг vлдээнэ. Мөсний дугуй хар зураас бий болгоно, шороо ба замын бохирдол нь гадаргууг хар саарал болгох гм, Цэвэрлэх хэрэгсэл ба тусгай бодисын тусламжтайгаар гадаргууг цэвэрлэж хэвийн байдалд оруулж болно.

5.Бригадын багаж хэрэгсэл

 

       Хавтан суулгах бригадын мэдэлд байх багаж хэрэгслийн жагсаалт:

1. Дөрвөлжин ба жадан хүрз

2. Чиг хоёр ба тvvнээс дээш /ажил багтаамжаас хамаарна/

3. Элсийг тэгшлэгч буюу банз

4. Төвийн хэмжилт ба нарийн олсон утас

5. Чичрэлттэй зєєлєн лантуу

6. Өнгөлөгч ба алмаазан хөрөө

7. Хавтан огтлох гидро хутга

8. Шигшvvр, дамнуурга

9. Шүүр

10.Резинэн алх

Сэтгэгдэл