Шал тэгшлэгч хэрэглэх зөвлөмж

Ихэнх шалны гадаргуу өөтэй тэгш биш байдаг.Шал тэгш биш учраас тавилга байрлуулах, паркет болон хулдаас дэвсэх мөн зориулалтын будгаар будах гэх мэтчилэн ажилбарыг гүйцэтгэхэд илүү төвөгтэй байдаг билээ. Тийм учраас зориулалтын шал тэгшилгээний бүтээгдэхүүнийг хэрэглэх нь хамгийн зөв зохистой арга юмаа. Уг шал тэгшлэгч бүтээгдэхүүн нь гадаргуугийн өө сэвийг дарж, тэгш гадаргууг үүсгэнэ.
Тус бүтээгдэхүүн нь өндөр хэмжээний зохицол бүхий гидравлик органик нийлмэл материал бөгөөд хуванцар, резинэн, паркетан шал, дэвсгэр дэвсэхээс өмнө барилгын доторхи шал болон дээвэр тэгшилгээнд хэрэглэнэ. Бетон гадаргуу, цементэн зуурмагийн тэгшилгээний давхарга, чулуун шалны хавтан гэх мэт бат бөх үндсэн гадаргууд хэрэглэнэ.
 

 

Хэрэглэгдэх багаж


 

Онцлог:

1.Онцгой сайн урсах чадвартай, өөрөө тэгширнэ.

2.Шалны суурийн нягт, хатуулаг хэмжээ, жигд чанарыг дээшлүүлнэ.

3.Шалны суурийн завсар зайг бууруулж жигд уух чанарыг дээшлүүлнэ.

4.Хурдан бэхжинэ, 1-2 өдрийн дараа шалны материалыг дэвсэж болно.

5.Агшилт бага, шалны гадаргууд хагарал цуурал үүсэхээс хамгаална.

Давуу талууд:

    -  Гулсамтгай чанартай тул хэрэглэхэд хялбар

    -  Ус чийг нэвтрүүлэхгүй

    -  Гадаргууг өөгүй тэгш болгоно

 

Танилцуулга:

       Тэгширдэг шал нь урсамтгай чанар ихтэй тул өөрөө тэгширч гадаргууг өөгүй тэгш болгохоос гадна агаарыг сайн гадагшлуулж,ус чийгийг нэвтрүүлэхгүй байлгах зорилгоор хэрэглэж болно.Энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхийн тулд  үндсэн шалны гадаргууг сайтар цэвэрлэн тусгай зориулалтын грунт буюу шингэн суурийг тавьж өгнө. Шингэн суурийг тавихдаа сайтар цэвэрлэсэн гадаргуу дээр өнхрүүшээр жигд будаж өгнө. 

 

Хэрэглээ болон хадгалалт:

25 кг бүтээгдэхүүнд 5,5-5,8 литр усаар тооцон мексирээр  зуурна Зуурмагийг бэлтгэсэн гадаргуу дээр өрөөнийхөө нэг талаас нь жигд асгаж өгөх ба үргэлжлүүлэн дараагийн зуурмагийг тасралтгүй асгана. Асгасан зуурмагийг зориулалтын улавчтай  өнхрүүшээр нягтаршуулна. Тэгшилсэн гадаргуу нь 24-48 цагийн дотор бүрэн хатаж дараагийн үйл ажиллагаанд бэлэн болно Ус чийггүй хуурай орчинд 1 жил хадгална.

Сэтгэгдэл