Гадна болон дотор ханын хийцлэл ба төсөв

 

80 ам метр талбайтай амины орон сууцны гадна болон дотор хананд орох материал ба төсөв

Хана. Уг барилгын гадна ба дотор даацын болон даацын бус ханыг D400-D700 маркаас доошгүй хийт бетон блокоор өрж зориулалтын цавуут зуурмагаар гагнаж өгнө. Бетон бүстэй хэсгийн ханын дулаалгад MNS 4629-98 марк 50 (g=100кг/м3/) -н хөөсөнцөр хэрэглэнэ. Өргийн зуурмагт налархайжуулагч нэмэлтийг заавал хэрэглэх шаардлагатай. Тоосгоны эзэлхүүн жин 700 кг/м3-ээс их байж болохгүй. Гадна дотор ханын уулзвар, хамар хананд 500мм тутамд төмөр торыг тавьж хана ба хучилттай бэхэлж өгнө.

 

 

 

Хананд орсон материалуудыг 2018.05 сарын байдлаарх дундаж материалын зардлаар тооцсон болно.



 

Гадна болон дотор ханын өрлөгөнд орох материал

12

375мм блок

м3

36

₮ 140,500

₮ 5,058,000

13

250мм блок

м3

18

₮ 140,500

₮ 2,529,000

14

125мм блок

м3

5

₮ 140,500

₮ 702,500

15

Өрлөгийн сетка Ф8 ГОСТ 5781-82* А500

тн

0.25

₮ 1,750,000

₮ 437,500

16

Блокон ханын цавуу

ш

192

₮ 9,900

₮ 1,900,800

         

₮ 10,627,800

Сэтгэгдэл