40,60,80,120 м2 талбайтай амины орон сууцны иж бүрэн зураг төсөл татаж авах

Уг барилгын зураг төслийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Нэг айлын сууц”-ны норм ба дүрэм БНбД 31-05-05 , Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүй норм 21-02-02-ын гол гол заалт болон захиалагч байгууллагын зураг төсөл зохиох даалгаварыг үндэслэн тооцов.

 

Барилгыг байгаль, цаг уурын дараах нөхцөлд тооцов.

Үүнд: Газар чичирхийлэл 8 балл

Гадна агаарын тооцооны хэм -39 градус

Салхины ачаалал 50кг/м2

Барилга нь

Эдэлгээний зэрэг ll

Гал тэсвэрлэлтийн зэрэг ll

Барилгын ангилал ll

 

Барилгын хэлбэр хэмжээ: Дээрх барилга нь 10.0м х 9.8м хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэрийн хавтгай дээвэртэй, гадна хана 37.5 см даацын евро блокон дүүргэгч ханатай 1 давхар барилга байна.

Архитектур төлөвлөлт: Уг барилга нь давхартаа урагш харсан 1 орцтой байна.

Тус барилгыг барихын өмнө тухайн газарт инженер геологийн дүгнэлт хийлгэж дулаан хангамж, цэвэр бохирын шугам, цахилгааны эх үүсвэрийг суурийн ажлын зураг, өгөгдсөн техникийн нөхцөл болон зураг төслийн дагуу хийлгэх шаардлагатай.

 

80м2 АОС-ны иж бүрэн зураг татах бол энд дарна уу.

Ажлын зураг

Эскиз зураг

Сэтгэгдэл