Амины орон сууцаа хэрхэн бий болгох вэ?

 

1. Хувийн орон сууцаа төлөвлөх

 


Байшин барихад хамгийн түрүүнд хэрэгцээний тодорхой байдал нь эхний алхам болно. Энэ нь таны сууцанд ямар тасалгаа хэрэгтэй болон тэд ямар хэмжээтэй байх тухай юм. Үүнийг үндэслээд барилгын хэмжээ тодорхой болохоос гадна урьдчилан зардлыг тооцох боломжтой болно. Хэт том байшин нь жижиг байшинг бодвол зардал өндөр байдаг гэдгийг та анхаарах хэрэгтэй. Эхлээд архитектур төлөвлөлтийг хийхийн тулд барилгынхаа тухай сайтар төсөөлөлтэй болох нь чухал. Барилга нь гадна орчны нөлөөллөөс хүнийг тусгаарлах үүрэгтэй байдаг. Барилга Барих болон түүнийг ашиглахад тодорхой эх үүсвэрүүд зайлшгүй шаардлагатай ба эдгээр нь оршин суугчдын ая тух болон бусад хэрэглээг хангах зориулалттай.
 

 

2. Төлөвлөлтөнд анхаарах зүйлс

 



- Гадна гадаргуугийн талбайн хэмжээ буюу барилгын ерөнхий хэлбэр, овор багатай байх. Ингэснээр гадна хана, хучилтын материалын орц багасхаас гадна дулаан алдагдал буурдаг.

 - Өмнө зүг рүү харсан хаших бүтээцийн талбайг аль болох их байлгах, Нарнаас ирж байгаа дулааныг ашиглах боломжийг нэмэгдүүлсэнээр халаалтандаа бага эрчим хүч буюу мөнгө зарцуулна.

 - Орон нутгийн байгалийн гаралтай материал сонгох. Орон нутгийн чанартай байх нь тээврийн зардлыг хэмнэх ба материал тасалдах буюу хангамж нь доголдох асуудал үгүй болно.

- Барилгад дулаан тусгаарлалт болон дулаан нөөцлөх өндөр чанартай материал хийц бүтээц хэрэглэх.

Монгол орон эрс тэс уур амьсгалтай тул халаахын тулд их эрчим хүч зарцуулдаг. Үүнийг бууруулах үндсэн арга зам нь дулаалга юм.

   - Барилгын нарны эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх . Нарны идэвхгүй ба идэвхитэй систем ашиглах боломжтой байх. Идэвхгүй системийн нэг хэлбэр нь цонх бөгөөд харин идэвхтэй системд нарны коллектор бүхий халуун ус бэлтгэх төхөөрөмж багтдаг.

- Өрөөний зохион байгуулалт бүсчлэл. Өрөөний зохион байгуулалтанд дулаан солилцоо болон агаар сэлгэлтийн онцлогийг харгалзах.

Харьцангуй сэрүүн байж болдог тогтмол байдаггүй унтлагын, ариун цэврийн гэх мэт өрөөнүүдийг барилгынхаа хойд талд харин хүн байнга байдаг зочны болон гал зуухны өрөөг өмнө талд байрлуулах нь тохиромжтой байдаг.

Байгалийн гэрэлтүүлгийг аль болох урт хугацаатай байхаар тооцоолж, цонхоор гэрэл аль болох удаан хугацаанд тусаж байх нь өрөөг гэрэлтүүлэхэд шаардагдах цахилгаан эрчим хүчийг хэмнэдэг.

 

3. Барилга барих газраа сонгох

 

.


Хэрэв таньд барилга барих газраа сонгох боломж олдсон бол сонгох газрийнхаа дараах мэдээллүүдийг олж үзэж дүгнэлт хийхийг зөвлөж байна

Цаг агаар ( агаарын сар , жилийн дундаж температур, чийглэг, нарны цацрагийн эрчим, нарны өндөр болон азимут, үүлшилт, хур тунадас,  салхиын хурд чиглэл, тэдгээрийн давтамж); Тухайлбал хэт өндөр уулын хажууд байх нь нарыг ихээр халхалдаг бол мөн хөндийд нь илүү хурдан салхитай, салхи нь зөвхөн хөндийгөө дагасан урсгалтай байдаг. Нар бага тусаж, салхины хурд ихтэйгээс үүдэн барилгын дулаан алдагдал ихэсдэг.

- Цаг агаар ( агаарын сар , жилийн дундаж температур, чийглэг, нарны цацрагийн эрчим, нарны өндөр болон азимут, үүлшилт, хур тунадас,  салхиын хурд чиглэл, тэдгээрийн давтамж); Тухайлбал хэт өндөр уулын хажууд байх нь нарыг ихээр халхалдаг бол мөн хөндийд нь илүү хурдан салхитай, салхи нь зөвхөн хөндийгөө дагасан урсгалтай байдаг. Нар бага тусаж, салхины хурд ихтэйгээс үүдэн барилгын дулаан алдагдал ихэсдэг.





4. Өөрийн талбайг өмчлөх



Эхний алхам бол та өөрийнхөө бие махбодийг барилгын ажилд сайтар бэлдэх явдал юм. Энэ нь ерөнхийдөө газар тэгшлэх шаардлагатай бол нарийн тогтолцоо гаргаж ургамал зэрэг зүйлүүдийг  хамгийн түрүүнд цэвэрлэх явдал юм.

Газрын зураглал буюу топограф ( газрын өндөржилт, хэвгий )н Хэт их хэвгийтэй газар тээврийн хэрэгсэл бороо цастай, халтиргаатай үед зорчиход хүндрэлтэй байдаг. Барилгын суурийн налууг арилгах үүднээс илүү өртөг өндөр суурь хийгддэг.

 

 

5. Газар зүйн байрлал судлах


-Ургамал ( Мод, ургамлын бүтэц, тархалт) Мэдээж мод ургамал тухайн барилгын байгальд нийцтэй байдлыг илэрхийлэх ч цонхон талдаа шилмүүст мод тарихад өвөл зунгүй нарыг хааж байдаг бол навчит мод өвөлдөө нарын  бага сүүдэрлэдэг. -Сүүдэр нь зуны цагт барилгыг хэт халахаас хамгаалах ч хүйтэн сэрүүний улиралд нарыг халхалж түүнээс дулаан авах боломжийг үгүйсгэдэг.

Байгалийн ба зохиомол саад ( Байшин барилгуудын өндөржилт, байршил). -Тухайлбал барилгын өмнө талыг хаасан барилга нарны шууд тусгалыг хаадаг учир түүнээс авч болох дулааныг хязгаарладаг. Харин эсрэгээрээ салхин талд байх мод, барилга зэрэг нь салхийг хааж дулаан алдагдлыг бууруулах үндэс болдог.

Хөрсний бүтэц, хөрсний усны түвшин, цэвдэгшилт. Мэдээж цэвдэгтэй хөрсний устай газар барилга аль болох барихгүйгээр хичээх хэрэгтэй. Энэ нь хөрсийг байнга хөдөлгөөнд оруулж сууринд хагарал өгөхөөс гадна ийм газар бие даасан шүүрүүлэлттэй бохир ус цэвэрлэх байгууламж барих боломж хомс байдаг. Хэрэв тэгш газарт байгаа барилгын дулаан алдагдлыг 100 хувь гэж үзвэл хонхордуу газар, салхийн талдаа байгалийн саадтай газар дулаан алдагдал нь буурч харин өндөр газар байрлаж буй үед дулаан алдагдал ихсэж байна.

 

 

6. Дэд бүтцийн боломжийг судлах

 


Хувийн орон сууц барихад нөлөөлөх гол хүчин зүйл бол дэд бүтцийн асуудал. Аль болох төвлөрсөн инженерийн байгууламжинд холбогдох нь хамгийн үр дүнтэй арга хэдий ч нэн ялангуяа хувийн орон сууцны хувьд энэ нь ихээхэн хязгаарлагдмал байдаг.

Аливаа төлөвлөлт заавал мөнгөтэй буву хөрөнгө оруулалттай холбоотой байдаг. Тиймээс хувилбарууд дээрээ заавал эдийн засгийн харьцуулалтыг хөрөнгө оруулалтын болоод ашиглалтын гэсэн 2 нөхцлөөр тооцож хийж байх нь чухал. Нөгөө талаас тухайн барилгаа зарна гэдэг үндэслэлээр үах зээлийн үнэтэй уялдуулж төлөвлөх нь чухал. Зах зээлийн үнэ нь нь 100 сая төгрөг байхад 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх нь учир дутагдалтай. Бас заавал бодолцох асуудал бол тухайн орчны байгаль, ан амьтан, хөрш айлууддаа таатай бус нөлөөлөл үзүүлэхгүй байхыг бодолцоорой.

Нэн тэргүүнд мэдээж цахилгаан хангамж. Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдох нь арга. Шингэн түлшний цахилгаан генератор, нар, салхины эрчим хүч ашиглах нь нээлттэй ч хөрөнгө оруулалтын зардал өндөр байдаг.

 

 

7. Бодит төсөв


Өөрийн бодит төсвөө хэрхэн зөв зохицуулснаараа тухайн тань орон сууцанд ашигтай талаасаа шийдэгдэх юм. Та үргэлж гэнэтийн зүйлс оруулж өгсөнөөрөө таний төсвийн дор хаяж  10 хувь нь ухаалаг болох юм. Энэ мөнгө нь зөвхөн тухайн нэмэлт суурийн шаардлага болон зайлшгүй удааширч болох зэргийн төслийн явцад гэнэтийн зардалд ашиглах ёстой юм. Та одоо ч гэсэн бүтээлтийн явцад гэнэтийн байгаа бол дотоод өнгөлгөөнд эсвэл тохижилт тогтолцоог шинэчлэх гэж үзэж болно.

 

8. Барилгын хэмжээ



Хүн болгон өөр өөр зан ааштай байдагтай адил тэдний барилгын сонголтонд хандах хандлага ч ялгаатай байдаг.

-Барилгын талбай их байх нь анхдагч болон ашиглалтын зардлыг мөн адил ихэсгэдэг

-Унтлагын 1-3 өрөө, зочны, гал зуухны, ариун цэврийн гэсэн үндсэн өрөөтэйгээр төлөвлөх нь зүйтэй.

- 1 хүнд ноогдох талбай 12м2 -аас багагүй 25см 2-аас ихгүй байх нь тохиромжтой.

-Барилга нь баруунаас зүүн тийшээ  сунасан

- ⅔  гэсэн харьцаатай байх нь тохироомжтой.

- 2 байшин барихаар бол хана нь бараг нийлж байхаар төлөвлөх эсвэл шууд залгаж барих хэрэгтэй. Энэ тохиолдолд эхнээсээ  сууриа залгаатай бэлдсэн байх шаардлагатай болдог.

 

 

9. Барилгын зураг төсөл

 


Ямар ч зүйлийг төлөвлөөгүй хийнэ гэдэг нь үр дүн нь тохиромжгүй ба хангалтгүй байдаг. Тиймээс ямар нэгэн барилгыг барихдаа заавал маргэжлийн байгууллагаар хийгдсэн зураг төсөл ашиглахыг зөвлөж байна. Зураг төсөл гэдэг нь зөвхөн гадна талын харагдах байдал, дотор талын өрөөний зохион байгуулалтыг харуулсан зураглал биш юм. Энэ бол тухайн барилгыг хэрхэн юугаар яаж барих нэг төрлийн гарын авлага бөгөөд тухайн барилгадаа л зориулсан байдаг.   Мэдээж зураг төсөл хийлгэх нь тодорхой үнэлгээтэй ч зураг төсөлгүй хийснээр түүнээс ч их зардлыг гаргах асуудал бодит амьдралд маш элбэг тохиолддог.

 

10. Материалын орцын төсөв гаргах

Өөрийн хэрэгцээ санхүүд тохирсон барилгын материалын орцын төсөв гаргах шаардлагатай ба жишээлбэл ханаа тоосгоор, дүнзээр блокоор барих гэх зэрэг  тооцоогоо гаргаж төсөвөө тооцооллох.

Амины орон сууцын зээл, хөрөнгө босгох тал дээр мэргэжлийн эдийн засагчаар зөвлөгөө авах. Зээл хүсэгчийн төрөл, Хүссэн мөнгөний хэмжээ, Таны одоогийн амьдралын нөхцөл байдал, Таны нийгмийн даатгал, эргэн төлөлт гэх зэрэг



11. Барилгын гүйцэтгэгчээ сонгох

Таны багц сэлбэгийг сонгох эсэх нь (Хэн таньд загвар болон байшинг тань барьж өгөх тухай ) архитектор, эсвэл бусад  байшингийн загвар зохион бүтээгч байх ба энэ нь таны хайсан таны төсөвд нийцэх, шинийг сэтгэж хариу үйлдэл үзүүлж чаддаг байх шаардлагатай.Гүйцэтгэгчийг сонгохоор бол маш нарийн судлах ба гүйцэтгэгчийн өмнө нь хийж гүйцэтгэсэн ажил, ур чадвар, барьж дуусгах хугацаа зэргийг судлах

 

 

12. Барилга угсралтын ажлын хяналт

 


Сайн зураг төсөлтэй байхаас гадна барилга маань зөв баригдах ёстой. Тийм ч үүднээс аль болох мэргэжлийн туршлага бүхий инженерээр барилгын үе шат болгонд хянуулах нь их үр дүнтэй.

 

13. Хөрс болон суурийн ажил

Улаан шугам татах ажил дууссаны дараа суурийн нүх ухах ажил эхэлдэг. Хэрэв суурь ухах газар руу орох зам чөлөөтэй, зөв механизм хэрэглэх юм бол суурийн нүхийг ухах ажилд нэг өдөр хангалттай байдаг. Харин суваг ухах, инженерийн сүлжээг байрлуулах, хэв хашмалаа хуулж авах, суурийн хана болон багануудын цутгалтанд бэлтгэх ажлуудад нилээн хугацаа шаардагдана. Суурийн хана, подвалийн хана, ус зайлуулах хоолой болон буцаан булах.


 

14. Суурийн нүх ухаж хэв хашмал бэхлэх

Хэв хашмал хийх, бетон, зуурмаг цутгах, хэв хашмалаа хуулах, цутгалтанд хяналт тавих зэрэг суурийн ажлыг туршлагатай туслан гүйцэтгэгч нар нилээд хэдэн өдөрт хийдэг. Ус тусгаарлах, ус зайлуулах хоолойг суурилуулах, буцаан булах зэрэг ажилд дахиад нэг юмуу хоёр өдрийг зарцуулна. Хөрсний өнгөн хэсэг болон ухаж гаргасан шороог дахин булахад мөн зүлэгжүүлэлтэнд ашиглахаар хадгалах хэрэгтэй.

 

15. Суурийн булангийн хэв хашмал бэхлэх

Сууриа цутгасаны дараа байшингийнхаа булан хана тулаасуудыг хийж өгнө

 

16. Инженерийн шугам сүлжээг байрлуулах

Подвалын шал болон суурийг подвалд инженерийн шугам сүлжээг байрлуулсаны дараа гүйцэтгэх нь тохиромжтой.

 

17. Каркас


   



 

 

18. Дотор болон гадна заслын ажлууд






Өөрсдөө хийж чадах бол чадахыгаа тооцолоод чадахгүйгээ мэргэжлийн баг хамт олноор гаргуулахаа шийдэх

-Цахилгаан холболт, Сангын холболт ,

-Гадна тохижилт, дотор засал гэх мэт

-Дээврийн ажил

-Дулаалгийн ажил гэх мэт

 

19. Байшингийнхаа гэрчилгээг авч даатгалд хамрагдах

Таны барилгын ажил дотор болон гаднаа бүрэн дууссан бол та өөрийн мөрөөдлийн байшиндаа  ороход бэлэн боллоо гэсэн үг. Харин та ажилаа дууссан бол өөрийн гэсэн амины орон сууцны гэрчилгээг авж бүхий л ажлыг дахин шалгаж , дүгнэх хэрэгтэй.  

 
 

20. Дуусах шатны ажил

 


Харин одоо та өөрийн үр их хөдөлмөрийн үр шимийг эдэлж, таны шинийг барих аялал тань дууслаа.
 

Сэтгэгдэл