Барилгын эрчим хүчний хэрэглээ ба хэмнэлт

Барилгын дулаан баланс

Эрчим хүчний үнэ жил бүр өсдөг. Хэдийгээр төвлөрсөн цахилгаан дулааны үнэ харьцангуй тогтвортой юм шиг байдаг ч өсөж л байдаг. Цаашдаа ч буурахгүй өссөөр л байх болно. Манай орны хувьд барилгын халаалтанд их хэмжээний эрчим хүчийг хэрэглэдэг бөгөөд түүнийг үр ашигтай, хэмнэлттэй ашиглах нэн

тэргүүний асуудал юм.


Барилга дулаалга болон битүүмжлэлээс хамаарч дулаан алдаж байдаг бол тэрхүү алдагдлыг нөхөх дулааныг нар, хүн, тоног төхөөрөмжөөс ялгарах дулаан болон халаалтын системээс өгөх дулаан нөхөж байдаг.  Ингэснээр өрөөний агаарын температур тогтвортой байх нөхцөл үүсдэг.


 

Барилгын дулаан алдагдал ба дулаалга

Барилгын дулаан алдагдал нь дамжуулалтын ба агаар нэвтрүүлэлтийн буюу шүүрэлтийн гэсэн 2 хэсгээс бүрдэнэ. Барилгын дулаан алдагдал хэдий чинээ бага байна төдий чинээ түүнд шаардагдах эрчим хүчний хэрэглээ багасхаас гадна ая тухтай эрүүл орчин бий болдог.

Дамжуулалтын дулаан алдагдал:

Барилгын гадна хана, дээвэр шал, хаалга, зэрэг барилгын гадна хана хашлага бүтээцээр дулаан дотор талаасаа гадагшаа алдахыг хэлнэ. Энэ алдагдал нь тухайн хашлага бүтээцийн дулаалга хэр з узаан байгаагаас хамаардаг.

Агаар нэвтрүүлэлт буюу шүүрэлтийн дулаан алдагдал:

Барилгын хаалга, цонхны зай завсар, хашлага, хийцэд бий болсон ан цаваар болон агааржуулалт хийхэд үүссэн дулаан алдагдлыг хэлнэ. Энэ дулаан алдагдал нь барилгын битүүмжлэл хангалтгүй үед дамжуулалтаас алдах алдагдлаас харьцангуй их байдаг тул барилгын битүүмжлэлийг онцгой анхаарах хэрэгтэй.

Барилгын аль хэсгээр  хэр хэмжээний дулаан алдагдах вэ?

Барилга их хэмжээгээр дулаан алдсанаас олон төрлинй гэмтэл үүсдэгийн жишээ бол хөлрөлт  цанталт үүсэх юм. Эдгээр нь мөөгөнцөр ургах гол нөхцөл болдог. Барилгын хийц хэсгүүдээр алдагдах дулааны хэмжээ харилцан адилгүй бөгөөд ойролцоо үзүүлэлтийг доорхи зурагт үзүүлэв.


Эдгээр дулаан алдагдлыг бууруулснаар эрчим хүчээ хэмнэж, байгаль орчноо хамгаалж, агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй таны эдийн засаг санхүүд хэмнэлт бий болгодог.

 

Эрчим хүчний хэмнэлтийн шийдлүүд:

Хүмүүний амьдралыг эрчим хүчгүйгээр төсөөлөхөд бэрх. Гэвч сүүлийн жилүүдэд эрчим хүчний хэрэглээ хурдацтай өссөнөөр эрчим хүчний үнэ өсөх түүгээр барахгүй эрчим хүч үйлдвэрлэх түүхий эдийн хомсдол бий болох байгалийн баялаг шавхагдах, дэлхийн цаг уурын нөхцөлд нөлөөлөх нөлөлөл нэмэгдссэнээр хүн бүхэн эрчим хүч хэмнэх талаар ярьж хэлэлцдэг болсон билээ. Тэгвэл бид амьдарч байгаа сууцандаа засвар хийх  болон шинээр барьж байгаа сууцаа эхнээс нь хэрхэн эрчим хүчний хэмнэлттэй болгох вэ:

-Нарны эрчим хүч

- Дээврийн дулаалга

- Битүүмжлэлийг шалгах

- Дээд давхарын хучилтыг дулаалах

- Зоорийн давхрын хучилтыг дулаалах

- Халаах төхөөрөмжийг сайжруулах

- Шугам хоолойг дулаалах

- Гадна ханыг дулаалах

- Цонхыг солих

 

 

Битүүмжлэл:

Барилга нь олон хашлага бүтээцээс бүрддэг учир түүний зааг залгаас ашигласан материалын онцлог зэрэг нь агаарыг нэвтрүүлэх ба шүүрүүлж байдаг . Энэ хэсгүүдээр агаар хэт их нэвтрэх ба шүүрснээр барилгын битүүмжлэл алдагдах нөхцөл бүрдэнэ. Мөн барилгын хийц хэсгүүдэд хөлрөлт үүссэнээр мөөгөнцөрдөх цаашилбал барилгын үндсэн хана гэх мэт аюул дагуулж байдаг.

Барилгын битүүмжлэл сайн байх 7 үндсэн үзүүлэлт байна. Үүнд:

-Салхи сийгэлтээс зайлсхийх

-Хүйтэн агаарын бөөгнөрөлөөс зайлсхийх

-Нүх сүвээр хорт  утаа, бодис орохоос зайлсхийх

-Чийгнээс болж барилга гэмтэхээс сэргийлэх

-Дуу чимээ тусгаарлалтыг сайжруулах

-Эрчим хүчний алдагдлыг бууруулах

Барилгын битүүмжлэл хэр хэмжээнд байгааг “ BLOWER DOOR” буюу “үлээгч хаалга” гэдэг багажаар хэмжиж тодорхойлдог.

 

Энэхүү багажны тусламжтайгаар дараах асуудлуудыг тодорхойлох боломжтой.

-Барилгын агаар сэлгэлт хангалттай явагдах нөхцөл бүрдсэн эсэх

-Барилгын битүүмжлэл хангалттай хэмжээнд хийгдсэн эсэх

-Сийгэлт үүссэн буюу битүүмжлэл муутай хэсгүүдийн байршлыг тогтоох

 

 

Ашиглалтын хугацаа

Бид автомашиныхаа хөдөлгүүрийн тосыг жилдээ 2 удаа сольж нэг төрлийн үйлчилгээ хийдэг. Ингэснээр автомашинаа илүү удаан ашиглах боломжийг бүрдүүлдэг. Барилга ч гэсэн ялгаагүй. Хэдийгээр 50-100 жил ашиглах боломжтой гэдэг ч зарим зүйлийг тодорхой хугацаанд засаж шинэчлэх шаардлагатай байдаг. Тэгснээр барилга дотор талдаа тав тухтай  орчинг бүрдүүлэх үндсэн үүргээ биелүүлэх боломжтой болно.

-Яндан 15-20 жил

-Дээврийн хавтан 20-30 жил

-Гадна өнгөлгөө 20-30 жил

-Цонх хаалга 30-50 жил

-Гаднах мод 20-30 жил

-Халаалтын зуух 10-20 жил

-Усны онгоц 20-30 жил

-Шугам хоолой 8-15 жил

-Плита 15-40 жил

-Дээврийн ус зайлуулагч 15-20 жил

-Өнгөлгөө 5-10 жил

 

Дотор агаарын температур

Өвлийн улиралд сууцны өрөөнд хамгийн тохиромжтой температур 18-22 градус байдаг бол зуны улиралд 24 градус хүртэл байж болдог. Зуны улиралд нимгэн хувцастай байдаг тэгээд гадна агаарын температур өндөр байдаг тул илүү дулаан орчинд хүн тав тухаа алддаггүй.

Сууцны бус өрөө тухайлбал унтлагын өрөө, коридор зэргийн температурыг 16 градус хүртэл буюу сэрүүвтэр байлгаж болдог бөгөөд энэ нь халаалтын эрчим хүчинд ч хэмнэлттэй байдаг. Зуслангийнхаа бүсэд байх сууцныхаа температурыг ашигладаггүй үедээ эрс бага байлгах нь түгээмэл. Долоо хоногтоо 2-3 хоногоор байдаг бол өрөөний температураа ашиглаагүй үедээ 15 градусаас бага байлгах нь тохиромжгүй бөгөөд энэ нь барилгыг халаах, ашиглах үе хүндрэлүүдийг бий болгодог. 51 см тоосгон ханатай үед 14 гардус, харин 2 давхар шилтэй цонхтой үед 10 градус болдог. Иймд гадна хананд цонхны эзлэх хувийг орон сууцны барилгад 18 хувиас хэтрэхгү байхаар заасан байдаг.

 

Дотор агаарын чийглэг

Дотор агаарын стандартаар харьцангуй чийглэг нь 30-60% байх ба тохиромжтой гэж үздэг. Гэхдээ манай орон харьцангуй чийглэг хуурай уур амьсгалтай учраас чийглэг 50% -с их байх нь тохиромжтой бус байдаг. Харьцангуй чийглэг их байх нь 2 шалтгаантай.

1.Гадна агаараар дотор агаар сэлгэгдэхгүй байгаагийн илрэл ба агаар сэлгэлтийн систем бүрэн өжиллахгүй байна гэсэн үг.

2.Нэн ялангуяа өвлийн улиралд барилгын хашлага бүтээцүүд болох хана, хучилт, шал, цонхны уулзваруудаар ьемпературуудын уналт үүсч, цантаж мөөгөнцөрдөх үзэгдэл илрэх магадлал ихэсдэг тул гадаргуугийн цанталт үүсэх температурыг ихэсгэх үүднээс чийглэгийн хувийг бага байлгадаг.

Харьцангуй  чийглэг нь улирлын байдлаас хамаарах бөгөөд зун 30-50%   , өвөл 20-50% байх нь тохиромжтой.

Сэтгэгдэл