Зураг төсөл гэж юу вэ?

Яагаад та зураг төсөл зохиох шаардлагатай вэ? 

Та өөрийн амины орон сууцны:

  •          гадна, дотор загвар
  •          өрөөны тоо болон хэмжээ
  •          гадаад орчны тохижилт
  •          барилгын бат бөх чанар, материалын сонголт
  •          урьдчилсан хөрөнгө оруулалтыг тодорхойлоход нэн чухал шаардлагатай.

Ямар ч зүйлийг төлөвлөөгүй хийнэ гэдэг нь үр дүн нь тохиромжгүй ба хангалтгүй байдаг. Тиймээс ямар нэгэн барилгыг барихдаа заавал маргэжлийн байгууллагаар хийгдсэн зураг төсөл ашиглахыг зөвлөж байна. Зураг төсөл гэдэг нь зөвхөн гадна талын харагдах байдал, дотор талын өрөөний зохион байгуулалтыг харуулсан зураглал биш юм. Энэ бол тухайн барилгыг хэрхэн юугаар яаж барих нэг төрлийн гарын авлага бөгөөд тухайн барилгадаа л зориулсан байдаг.   Мэдээж зураг төсөл хийлгэх нь тодорхой үнэлгээтэй ч зураг төсөлгүй хийснээр түүнээс ч их зардлыг гаргах асуудал бодит амьдралд маш элбэг тохиолддог.

Сэтгэгдэл