Амины орон сууцны халаалтын шийдлүүд

Нам даралтын систем

Нам даралтыг системийг нь зөв хийж чадвал бага зардлаар бүрэн халаах боломжтой. Гэхдээ байнгын галлагаатай байхгүй бол хөлдөх аюултай. Мөн буруу хийсэн тохиолдолд халахгүй байхаас гадна их хэмжээний нүүрс зарцуулдаг.

Ханан пийшин

 

Хэрэв жижиг метр квд-тай байшинтай бол ханан пийшин суурилуулах тохиромжтой. Ханан пийшин нь том тохиолдолд алаг толгойн нүүрс л хамгийн сайн халаах бөгөөд сайтар хөөлж байх шаардлагатай.

Хийн түлшин зуух

Image result for хийн түлшин пийшин Газаар халаагч энэхүү төхөөрөмж нь байгалийн хий болоод шингэн хийн түлшийг шатаах аргыг ашиглан гаднах талбай болон өрөөний дотор талд дулааныг ялгаруулах төхөөрөмж болгон ашиглагддаг. Өрөөний дотор талд байрлах хийн халаагчийг 2 үндсэн арга замыг нэг болгон ангилан авч үздэг. Үүнд: агааржуулагч хоолойтой болон хоолойгүй мөн агааржуулагч хавхлагатай, хавхлагагүй гэж ангилдаг. Энэ төрлийн халаагч нь галын аюул болоод шингэн хийн алдалт зэрэг аюул дагуулах боломжтой.

 

Дулааны насос

Image result for дулааны насосСүүлийн жилүүдэд дэлхий дахинд байр орон сууц болон төвлөрсөн бус дулаан хангамжтай газруудын халаалтад дулааны насосыг өргөн ашиглаж эхэлж байна. Тухайлбал, Швед улсад шинээр баригдаж байгаа 10 барилга бүрийн 7, Швейцарт 3 барилга бүрийн хоёрынх нь халаалтад дулааны насос ашиглаж байна.

Дулааны насосын хамгийн онцгой чанар нь түүнийг ажиллуулахад хэрэглэсэн 1кВт цахилгаан эрчим хүчийг 4-7 дахин өсгөн дулааны эрчим хүч болгон өсгөж халаалтад нийлүүлдэг явдал юм.

Нарны эрчим хүчээр халаах

Дан ганц Нарны энергиэр халаах нь бэрхшээлтэй бөгөөд нарны тусгал сайтай хөдөө, орон нутагт 1 хавтгай зай хураагуураар /300,000төг/ өдөржин нар хураагаад орой нь 12 вольтын зурагт, бүдэгхэн чийдэнг 2-3 цаг л асааж дөнгөхөөр тэжээл хураадаг байна. Иймд нэлээд хэдэн хавтгай зай хураагуур хэрэгтэй болох юм.

Газрын гүний дулаан ашиглах

Газрын гүний халаалт нь суурилуулах зардал маш өндөр боловч ашиглалтын зардал огт гарахгүй. Монгол орны нутаг дэвсгэр дээр газрын гүний дулааны эх үүсвэрийн 40 гаруй илэрц байдаг бөгөөд тэдгээрээс Хангайн бүсэд оршдог Цэнхэр, Хужирт, Шаргалжуут зэрэг газруудад газрын гүний дулааныг эрчим хүчний зориулалтаар ашиглахад нэн тохиромжтой.

Шалны халаалт

Шалны халаалт нь 2 янз байна. Энэ төрлийн халаалт нь суурилуулах, ажиллуулахад хамгийн хялбар боловч зардал өндөртэй.

Шалнаас нам даралтаар халдаг халаалт тавьж болно. Энэ нь цахилгаанаар дулаан дамжуулагч шингэнээ халаагаад шалнаас халааах юм. Тэсрэх, хөлдөх болон галын аюул байхгүй. 

Цахилгаан халаалт

Image result for цахилгаан халаалт  Тог бага зарцуулагдах нь тухайн байшингийн квадратын хэмжээ, дулаан хадгалалттай холбоотой. Халаагуурын зардлыг мэдэхийн тулд өөр дээр нь бичээстэй халаах хүчин чадал бүхий квадратын хэмжээ, зарцуулах киловатт, цагийг нь өдөр, сараар үржээд хэдэн төгрөг гарах нь гарч ирнэ. Сүүлийн үеийн цахилгаан халаагуурууд утаснаасаа мессэж илгээгээд асаачихдаг, цахилгаан паар, шалны халаагуур, хананы халаагуур дотроо чулуутай шөнө нь асаад өдөр нь дулаанаа барьдаг гээд янз бүрийн шийдэлтэй.

 

 

Сэтгэгдэл