“ЯНДАНГҮЙ БАЙШИН”-гийн иж бүрэн зураг төсөв

 

“ЯНДАНГҮЙ БАЙШИН”-гийн иж бүрэн зураг төсөв

“Пассив хаус” буюу байгалийн гэрэл, дулааныг түлхүү ашиглах архитектурын шийдэл бүхий “Яндангүй байшин”-г архитектор, техникийн ухааны доктор Б.Батболд олон жилийн судалгааны ажлын үр дүнд зураг төслийг боловсруулсан бөгөөд нийгэмд хямд өртөгтэй, дулаан алдагдалгүй сууц барих ажлыг бид хамтран олон нийтэд хүргэн ажиллаж байна

 

 Яндангүй байшингийн гол онцлогууд: 

 

  • Нар руу харсан буюу нүүрэн талдаа шалнаас тааз хүрсэн том цонхтой учраас байгалийн дулааныг хангалттай шингээж авдаг.

  • Дотроо хоёр давхар боловч давхар хооронд онгорхой зайтай /войд/ учраас дулаан агаар давхруудад чөлөөтэй нэвтэрдэг.

  • Халаалтын хувьд нар болон эрчим хүчний хосолмол /hybrid/ хэрэглээтэй.

  • Дотроо 00, шүршүүртэй.

  • Хямд өртөгтэй.

  • Богино хугацаанд барих боломжтой.

  • Загвар, архитектур сайтай.

  • Байгаль орчинд ээлтэй.

Энэ мэтээр дурдаар байвал яндангүй байшингийн давуу тал маш олон. Халаалтын төхөөрөмж л гэхэд хүрмэн чулуугаар хийсэн учир эрүүл мэндэд хортой бодис ялгаруулдаггүй, эрчим хүч маш бага зарцуулдаг гэх мэт онцлогтой байх жишээтэй.

 

Зардлын тооцоо, харьцуулалт:

  • Энгийн галлагаатай гэр болон байшинд амьдарч буй өрх хүйтний улиралд дунджаар 500-600 мянга орчим төгрөг түлшиндээ зарцуулдаг.

  • Яндангүй байшингийн эрчим хүчний зардал хүйтний улиралд 100-120 мянган төгрөг буюу дээрхээс тав дахин бага.

  • Яндангүй байшинг барих бүх өртөг 35 сая төгрөг буюу орон сууцны зах зээлийн үнээс 3-4 дахин хямд. /Нийт 64 ам метр/

Байгалийн гэрэл, нарны туяа чөлөөтэй нэвтрүүлэх зориулалттай том цонхны урд заавал навчит мод тарих ёстой. Энэ нь зуны улиралд хэт халуунаас халхалж өгдөг бол өвөл нь навчаа гөвөөд нүцгэрдэг онцлогтой юм байна. Мөн дээврийн усаа хуримтлуулж, мод бутаа услана.

 

Утаа яагаад буурахгүй нэмэгдээд байгаа вэ?

Энэ асуултын хариулт маш тодорхой.

  • Бага, дунд орлоготой иргэд өндөр үнэтэй орон сууц бэлэн мөнгөөр худалдаж авах боломжгүй.

  • Ипотекийн зээлийн шалгуур хатуу, хүртээмж бага.

  • Гэр хорооллыг бүхэлд нь төвлөрсөн дэд бүтцэд холбох төсвийн боломж байхгүй.

Ердөө ийм шалтгаанууд байгаа учраас утаа өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрсэн билээ.

Шийдвэрлэх асуудал:

Ямартай ч “Яндангүй байшин” төсөл цаасан дээр бус газар дээр бууж, амьдрал дээр туршигдаж байна. Ийм байшинд гал түлэхгүй, утаа гаргахгүй, бага зардлаар тохь тухтай амьдарч болох нь ч нотлогдож байна. Тиймээс төр ч, иргэд ч энэ сайн туршлагыг аль болох олон айл өрхөд түгээн дэлгэрүүлж, бүх нийтээрээ хорт утаанаас ангижрахын төлөө хичээх шаардлагатай боллоо.

Мөн холбогдох эрх бүхий байгууллага төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд оновчтой бодлого боловсруулж, тохиромжтой зээл юм уу, санхүүгийн зөв шийдлүүдийг гаргах хэрэгтэй байна. Жишээ нь, одоо хэрэгжиж байгаа ипотекийн зээлийг амины орон сууцанд олгож болохоор журамд өөрчлөлт оруулсан ч нөхцөл шаардлагад нь “Төвлөрсөн дэд бүтцэд холбогдсон байх” гэсэн өгүүлбэр орсноор амьдрал дээр хэрэгжих ямар ч боломжгүй болсон. Тиймээс ипотекийн журмыг дахин өөрчилж “Бие даасан дэд бүтэцтэй, яндангүй буюу утаа гаргадаггүй амины сууцанд олгож болно” гэх мэтээр бодлогын дэмжлэг, зохицуулалт хийж болох юм.

Давхар боломжууд:

“Яндангүй байшин” төслийн бас нэг том давуу тал нь зөвхөн утааг шийдээд зогсохгүй нийгэм, эдийн засгийн амьдралд олон эерэг нөлөө үзүүлэх боломжтой юм. Яагаад гэвэл энэ загварын байшин барихад:

 

  • 100 хувь дотоодын үйлдвэрийн бараа материал ашиглах учраас дотоод эдийн засгаа дэмжинэ.

  • Нэг байшин барихад заавал тусгай зөвшөөрөлтэй том компани шаардлагагүй. Ердөө 5 хүнтэй баригад байх боломжтой учраас ажлын байр нэмэгдэж, барилгын мэргэжил, туршлагатай иргэдийн цалин орлого нэмэгдэнэ гэх мэт.


 


 

Амьдралын зөв хэв маяг:

“Яндангүй байшин” нь зөвхөн утааг шийдээд зогсохгүй иргэдийн амьдралд зөв хэв маяг, эерэг дадал хэвшлийг бий болгох сайн нөлөөтэй. Жишээ нь, орон сууцны хорооллуудад нийтийн эзэмшлийн талбай гэж байхаасаа байхгүй нь их. Айл өрхийн мэдлийн газар гэж байдаггүй. Тэгвэл яндангүй тохилог сууцтай айл хашаандаа мод бут тарьж, хүлэмж барьж, хүнсний ногоогоо өөрсдөө ургуулаад идэж болно. Тахиа шувуу тэжээх ч боломжтой. Эрүүл, шинэ хүнс хэрэглэсэн хүн эрүүл саруул амьдарна. Иргэд хүнсний ногооны болон өндөгний хальс гэх мэт биологийн гаралтай хог хаягдлаа хурааж байгаад зүлэг ногоогоо бордож, орчноо илүү сайхан болгохыг хичээнэ. Энэ нь хог хаягдлын менежментэд олон эерэг өөрчлөлт авчирна. Нэгэнт гал түлж, үнс тоос гаргадагүй орчин улам цэвэр цэмцгэр болно. Сайхан орчинд байгаа хүн илүү эрүүл, илүү бүтээмжтэй байж илүү урт насална. Энэ бүхэн нийлээд амьдралын зөв хэв маяг, зөв дадал хэвшил, сайхан нийгмийн эхлэл болох учиртай.

    Иймээс иргэд маань хувийн байшинтай болохын тулд Байшингийн зураг төслөө хийлгэх, төсөв гаргуулахад үнэтэй тусдаг, мөн хөрсний шинжилгээ хийлгэн инженер-геологийн албан ёсны дүгнэлт гаргуулаагүйгээс ойролцоо хөрсний нөхцөлөөр тооцсоноос болж тухайн сууц нь урт хугацаандаа сууринд суулт өгөх, хагарал үүсэх талтай байдаг. Түүнчлэн мэргэжлийн компаниуд өндөр хөлстэй байдгаас мэргэжлийн бус хувь хүмүүсээр барилгын норм дүрэм стандарт мөрдөлгүй, байшингаа бариулах нь цаашид ашиглалтын үед элдвийн хүндрэлтэй асуудал үүсгэх нөхцөл болдог.

Иймд “Барилгачин групп”  Амины орон сууц барихаар төлөвлөж буй иргэддээ зориулан 38м2 талбайтай Эрчим хүчний хэмнэлттэй яндангүй хувийн сууцны иж бүрэн зураг төслийг үнэ төлбөргүй санал болгож байна.

Ажлын иж бүрэн зураг татаж авах бол энд дарж авна уу

Барилгачин групп амины орон сууц, барилга байшин барих иргэддээ мэргэжлийн зөвлөгөө өгч, төсөв тооцоог гаргаж, барилгын материалыг үйлдвэрийн үнээр нийлүүлж байна.

Барилгын материалын үнийн санал татаж авах бол энд дарж авна уу.

Сэтгэгдэл