ЭРДЭСТ ЦАХИЛГААН ХАЛААГУУР

“Гэрээ ч халаана, хоолоо ч хийнэ” тав тухтай орчинг бүрдүүлэгч эрдэст цахилгаан халаагуур
 
ILCH-C2700 халаагуур нь BIOMICA буюу эрдэст түүхий эдээр физикийн хуулийг ашиглан хэт улаан туяаны цацраг, дулааны долгионыг орон зайд жигд тараан амьд биетэд хүрэхээр зохион бүтээсэн орчин үеийн эко халаалтын систем бөгөөд эрүүл, тухтай орчинг бүрдүүлнэ.
 
Бүтээгдэхүүний онцлог, давуу тал:
  • Тав тухтай-Дуу чимээ, гэрэл гардаггүй. Удаан хугацаанд ажиллуулсан ч агаар хуурайшуулахгүй. Чийг, дулааныг тохиромжтой хэмд барина.
  • Эрүүл-Эрдэст түүхий эд нь бактергүйжүүлэх, үнэр дарах, агаар цэвэршүүлэх, чийг, мөөгөнцрийн эсрэг хэт улаан туяаны үйлчилгээтэй.
  • Эрчим хүчний хэмнэлттэй-Эрдэст хэт улаан туяаны цацраг халаагуур нь хэт улаан туяаны долгионоор халдаг тул дулааныг хурдан дамжуулж, удаан барьдаг бөгөөд эрчим хүчийг 30%-иас дээш хэмнэнэ.
  • 2 жилийн баталгаат хугацаатай
 
Халаагуурын хэмжээ, хүчин чадал: 
 
Модел
 
ILCH-C2700
Тохиромжтой цахилгааны хүчдэл
 
AC220V, 50Hz
Цахилгааны зарцуулалт
Халаагуур
2430W
Хоол хийхэд
1080W
Зэрэг ажиллахад
2700W
Гадна тойргийн хэмжээ
 
Ø510 X 650mm
Бүтээгдэхүүний жин (NET)
 
16KG
Хэрэглэх заавар:
Эрдэст цахилгаан халаагуур нь дулаанаа хадгалдаг тул хэсэг хугацаагаар унтраагаад дахин асааж хэрэглэх болно. HEAT OFF / ON (Механик тохиргоо) 
 
Халаагуурын тавцан дээр хоол хийх: ILCH шарах шүүгээ / Халаалтыг ажиллуулах үед: Дулаан барих,ус халаах, чийгшүүлэх. Хоол хийх (COOK) Хоол хийхэд зориулагдсан Бага хэмжээний хоол хийхэд тохиромжтой Хоол түргэн болгох Их хэмжээний хоол хийхэд тохиромжтой
 
Санамж:
• Цахилгаанд залгахын өмнө (220V)-ийн тогны хүчдэл мөн эсэхийг шалгах. 
• Халаагуурын ойролцоо хөшиг, хувцас, химийн бодис зэрэг шатамхай зүйлс тавьж болохгүй. 
• Халаагуурыг ажиллуулах үед хүүхэд ойртуулж болохгүй. Мөн хүүхдээ ганцаараа байх үед ажиллуулахгүй байх.
 • Нойтон гараараа залгуурыг салгаж, залгаж болохгүй. Мөн залгуурын утаснаас татаж салгаж болохгүй. 
• Гадуур гарах юм уу удаан хугацаагаар гэртээ байхгүй үедээ залгуурыг салгана уу.
• Ажиллаж байх үед аюулгүйн хаалтанд хүрч болохгүй. Түлэгдэж болзошгүй. 
• Халаагуур ажиллаж байх буюу унтрааснаас хойш 30 минутын дотор халаагуур болон плитка халуун тул гараараа шууд хүрч болохгүй. 
 
Анхааруулга:
• Халаагуурыг суурилуулахдаа тэгш шалан дээр суурилуулах. 
• Бага насны хүүхэдтэй бол халаагуурын гадна талаар тусгаарлагч хийж хүүхдийг ойртохоос сэргийлэх. 
• Хоол хийх үедээ шөл нь дэвэрч халихаас сэргийлнэ үү. 
• Хэт улаан туяаны цацраг нь гадна талын эрдэст бүрхүүлэн гадаргаар дамжиж халдаг тул хавтанг хурц ирмэгтэй зүйлээр гэмтээхээс болгоомжилно уу. 
 
 
 

Сэтгэгдэл