Дулаалгын материалуудын сонголт ба харьцуулалт

Барилгын гадна ханын болон хашлага бүтээцийн дулааныг хэвийн горимд барих, дулаан тусгаарлах зорилгоор 20°С температурт 0,175Вт/(м°C)-с  ихгүй дулаан дамжуулалтын итгэлцүүртэй байх нөхцлийг хангасан материалыг дулаан тусгаарлах материал гэнэ.

Дулаан тусгаарлах материалыг хэрэглэснээр барилгын жинг хөнгөрүүлэх, өртгийг хямдруулах, ханын зузааныг нимгэрүүлж, дулааны энергийг хэмнэдэг. 
 
Орчин үед шилэн хөвөн, чулуун хөвөн, хөвөн даавуу, целлойд, вакуумжуулсан давхар шил, EPS ба XPS хөөсөн полистирол хавтан, полиуретан, вермикулит, перлит, мод ургамлаас гаралтай мяндас (олс, маалинга, хөвөн, үйс гэх мэт), сүрэл, шар шавар, хонины ноос зэрэг олон төрлийн дулаалгын материал хэрэглэж байна. 
   Дулаалгын материалд дараах үндсэн шаардлагууд тавигдана. 
 
  • Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх- Дулаалгын материалын үндсэн түүхий эд нь байгалийн гаралтай байвал тохиромжтой ба зүсэж хэрэглэхэд тоос, тоосонцор үүсгэдэггүй байх хэрэгтэй.
  • Галд шатдаггүй- Галыг дэмждэггүй, шатамхай бус дулаалгын материалыг хэрэглэх нь тохиромжтой. Эдийн засгийн хэмнэлттэй- Дулаан тусгаарлалт сайтай материалыг хэрэглэснээр хэрэглэгчийн эрчим хүчинд зарцуулах зардлыг эрс бууруулна. 
  • Дуу чимээ тусгаарлалт сайтай-Дулаан тусгаарлах материалын мяндаслаг, хөвөнлөг чанар нь дуу чимээг сайн тусгаарладаг.
  • Байгальд ээлтэй /эко/-Эрчим хүчний зарцуулалтыг багасгаж агаарт цацагдах нүүрсхүчлийн хий, агаарын бохирдлыг бууруулна. Хорт хий ялгаруулдаггүй байвал байгаль болон хүний эрүүл мэндэд тустай 
  • Уян хатан- Деформацид ордоггүй дулаалгын материал хэрэглэвэл тохиромжтой. Энэ нь  ямар ч гадаргууд байрлуулсан эргээд тэлж хавтан хоорондох зай маш бага болдог ба үүний хэрээр дулаан тусгаарлалт нэмэгддэг. 
  • Удаан эдэлгээтэй- Ус чийг,  температурын өөрчлөлтөнд тэсвэртэй байх
  • Дулаан дамжуулалтын эсэргүүцэл бага- Материал бүрийн дулаан тусгаарлах чанар харилцан адилгүй. Дулаалгын материал сүвэрхэг, хөвсгөр, хөнгөн байх тусам дулааныг сайн тусгаарлана. Чулуун хөвөн /эрдэс хөвөн/, шилэн хөвөн, хөөсөн полистирол хавтан зэрэг дулаалгын материал нь дулаан сайн тусгаарладаг. Дулаан тусгаарлах материалыг үндсэн түүхий эдийн төрлөөр нь органик, эрдсэн /органик бус/, холимог,  бүтцээр нь сийрмэг, утсархаг, ширхэглэг, асгаасан гэж ангилдаг.
  • Органик материал- Органик материалд дулаан тусгаарлах чанар, эдэлгээ даах чадвараараа түгээмэл хэрэглэгдэж байгаа хөөсөн полистирол хавтан, полиуретанаас гадна зоргодсон хавтан, XPS хавтан, мяндсан хавтан /органик зоргодос ба эрдэс холбогч/ боловсруулсан мод, үртэс, пластмассууд- пенопласт, сотопласт хамаарна. Эдгээр материалууд нь ус даах чадвар багатай, хөгцрөлд тэсвэргүй, шатамхай байдаг.
  •  Органик бус материал- Эрдэс хөвөн, чулуун хөвөн, хөнгөн бетон /хийт бетон, хөөсөн бетон/, хөөсөн шил, хөөлгөсөн перлит болон бусад хиймэл чулуу эсвэл эрдэс бодис  дээр суурилсан материалууд юм. Органик бус дулаалгын материалууд нь шатдаггүй, удаан эдэлгээтэй, байгальд ойр, угсралт, суурилуулт хийхэд тохиромжтой, уур нэвтрүүлэх чанар сайтай, дулаан болоод дуу тусгаарлах чадвар өндөртэй. 
  • Холимог дулаалгын материал- Асбестан /шөрмөсөн/ хавтан, шөрмөсөн цаас, эсгий,  хөөлгөсөн уулын чулуулга, галт уулын шаарга, вермикулит ба перлит зэрэг эрдэс холбогч дээр суурилсан материалууд ордог ба  дулаан тусгаарлах чадвар өндөртэй, шатдаггүй, чийгийг шингээдэггүй зэрэг давуу талтай.
 
Дулаалгын материалыг сонгохдоо дараах зүйлүүдийг анхаараарай
 
1) Дулаан тусгаарлах материалын техникийн шинж чанар
 
Нягт, бат бэх, чийглэг, уур ус нэвтрүүлэх чанар, хүйтэн тэсвэрлэлт, гал тэсвэрлэх чадвар, дулаан дамжуулалт зэрэг нь дулаан тусгаарлах материалын үндсэн шинж чанарын үзүүлэлтүүдэд ордог. 
 
Дулаалгын материалын үндсэн үзүүлэлт нь дулаан дамжуулалт юм. Энэ үзүүлэлт бага байх тусам дулаан тусгаарлалт сайтай байдаг ба дулаалгын материалын зузаан багасдаг. Дулаалгын материалын дулаан дамжуулалтыг коэффициентээр илэрхийлдэг. Энэ нь нэг м куб ханаар 1 хэмийн зөрүүтэй температуртай үед хичнээн хэмжээний дулаан нэвтрэн өнгөрөхийг тодорхойлсон үзүүлэлт юм. Тухайлбал хөөсөн полистирол хавтангийнх 0.044Вт/(м°C) бол тоосгоных 0.7 Вт/(м°C) байдаг. Энэ нь тоосго дулааныг хөөсөн полистирол хавтангаас 15 дахин илүү дамжуулдаг буюу дулааныг төдий хэмжээгээр алддаг гэсэн үг. 
 
           Уур нэвтрүүлэх коэффициент их байх тусам усны уурыг чөлөөтэй нэвтрүүлдэг, өөрөөр хэлбэл амьсгалдаг материал юм.  
 
 
      Түгээмэл хэрэглэгддэг зарим дулаалгын материалын үндсэн шинж чанарын үзүүлэлтүүдийг 
      хүснэгтээр үзүүлбэл:
 

Дулаалгын материалын нэр

Дулаан дамжуулалтын коэффициент Вт/(м°C)

Нягт  кг/м3

Уур нэвтрүүлэх чанар мг/(м.ч.Па)

Шатдаг материалын ангилал

Чулуун хөвөн /Эрдэс хөвөн/

0,035-0,045

40-125

0,38-0,60

ШҮ шатдаггүй

Шилэн хөвөн

0,038-0,045

15-100

0,53

Ш1 бага зэрэг

Хөөсөн полистирол /EPS/ хавтан

0,036-0,050

25-50

0,02-0,05

Ш3-Ш4 шатдаг

XPS хавтан

0,029-0,031

30-50

0,02

Ш2 бага зэрэг

Хөөсөн шил

0,066-0,073

100-250

0.035

Ш2 бага зэрэг

Пенополиуретан

0.029-0.042

40-80

0,04-0,05

Ш3 дунд зэрэг

Ноосон дулаалга

0,039-0,042

30-40

0,35

ШҮ шатдаггүй

 
 
2) Дулаалгын материалын зузаан
 
Дулаалгын материалын зузаан
Барилгын ба дулаалгын бүтээцийн дулаан дамжуулалтын тооцооны үндсийг  БНбД 23-02-09 “Барилгын дулаан хамгаалалт” нормд тусгасан байдаг. 
Байшин сууцандаа өвөлдөө дулаан, зун сэрүүхэн байлгая гэвэл хаших хийц болох хана, шал, дээврийн дулааны эсэргүүцэл нь тавигдах шаардлагын дагуу байх ёстой. Энэ үзүүлэлт нь тухайн газар нутгийн цаг уурын онцлог, дундаж температур, чийгшлээс хамаарч өөр өөр байдаг.  
 
Дулаалгын материалын зузааныг тооцоогоор олох ба  дараах үндсэн хүчин зүйлээс хамаарна:
-дулаалгын материалын дулаан дамжуулалт
-уур амьсгалын бүс
-хаших хийцийн материалын дулаан дамжуулалтын зэрэг
-ханын зузаан
 
Орчин үед олон үет ханатай барилгын үйлдвэрлэл зонхилж байгаа ба даацын хананаас гадна дулаалгын, заслын үетэй болсон бөгөөд үе болгон өөрийн зузаантай тодорхойлогдох ёстой.
 
Дулаалгын материалын зузааныг тодорхойлохын тулд эхлээд даацын ханын үндсэн материал, дулаалга, заслын материалаа сонгосон байх ёстой ба хашлага хийцийн дулааны эсэргүүцлийг тодорхойлдог дараах томъёог ашиглаж болно.
 
  R=p/k   
 
R-дулааны эсэргүүцэл
р-үеийн зузаан м-р
             k-дулаан дамжуулалтын коэффициент
 
   Жишээ нь:
 
Орон сууцны 380мм зузаантай тоосгон  ханыг ямар зузаантай эрдэс хөвөнгөөр  дулаалах тооцоо хийе. 
 
1) Тоосгон ханын дулааны эсэргүүцлийг тооцох. Ханын зузаан 38 см буюу 0,38м. Тоосгон өргийн дулаан дамжуулалтын коэффициент 0,56Вт/(м°C)
               Дээрх томъёогоор
                 R=0,38/0,56=0.68- тоосгон хананы дулааны эсэргүүцэл
2)  Орон сууцны хашлага бүтээцийн дулаан дамжуулалтын эсэргүүцлийн нормчлогдсон утгыг нормын хүснэгтээс 3,5м2°С/Вт-р сонгож авъя. Энэ  үзүүлэлтээс тоосгон хананы дулааны эсэргүүцлийг хасахад 3,5-0,68 = 2,82 болно. 
3)  Эрдэс хөвөнгийн зузааныг тодорхойлъя. Эрдэс хөвөнгийн  дулаан дамжуулалтын коэффициент 0,045 Вт/(м°C) бол  зузаан нь: 2,82*0,045 = 0,1269 м буюу 12,7 см болно.
 
Шаардлагатай эрдэс хөвөнгийн зузаан 13 см-с багагүй байх тооцоо гарлаа. 
 
 
3)  Дулаалгын материалын хэрэглэх хүрээ
Барилгын гадна, дотор тал, ямар хийцийг дулаалах, ашиглалтын нөхцлөөс хамаарч дулаалгын материалыг сонгоно.
 
Дулаан тусгаарлах материалыг ашиглах хүснэгт:

 

Чулуун хөвөн

Эрдэс хөвөн

Перлит

Керамзит

Хөөсөн полистирол EPS

Маалинга

Модлог материал

Дээвэр

болно

болно

болно

үгүй

болно

болно

болно

Тусгаарлах хана

болно

болно

болно

үгүй

үгүй

болно

болно

Хучилт

болно

болно

болно

үгүй

болно

болно

болно

Битүү хана

болно

болно

болно

үгүй

болно

үгүй

болно

Гадна хана

болно

болно

үгүй

үгүй

болно

үгүй

үгүй

Гадна ханын дотор тал

болно

болно

үгүй

үгүй

болно

болно

болно

Суурь, хөрс

болно

болно

болно

болно

болно

үгүй

үгүй

Болно-Зөв сонголт
Болно-Ашиглаж болно, гэхдээ галын аюулыг тооцох шаардлагатай.
Үгүй -Ашиглаж болохгүй
 
4) Дулаалгын материалын дагалдах гэрчилгээ, хаяг шошго- Дулаалгын материалын савлалт, багцлалт, марклалт нь тухайн материалын техникийн шаардлагын стандартын дагуу хийгдэх ёстой. Та дулаалгын материалаа үнэ хямдыг нь биш чанартайг нь сонгож аваарай. Дагалдах чанарын гэрчилгээтэй, итгэмжлэгдсэн лабораторийн сорилт шинжилгээний үр дүнтэй, баталгаажуулалтанд хамрагдсан тохирлын гэрчилгээтэй үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сонгож авбал найдвартай.   
 
Чанарын гэрчилгээнд дараах мэдээллийг агуулсан байдаг:
  • Үйлдвэрлэгчийн нэр, худалдааны тэмдэг
  • Дулаалгын материалын нэр, төрөл
  • Техникийн шаардлагын стандартын дугаар
  • Марк, дулаан дамжуулалтын илтгэлцүүрийн нэрлэсэн утга, Вт/мК 
  • Материалын хэмжээ /урт, өргөн, зузаан/, тоо ширхэг, жин
  • Гал тэсвэрлэлтийн ангилал
  • Үйлдвэрлэсэн огноо
  • Зураасан код
  • Гэрчилгээ олгосон байгууллагын мэдээлэл
 
5. Дулаалгын материалуудын харьцуулалт
 

 

Дулаалгын материалын нэр
Үйлдвэрлэх арга
Давуу тал
Сул тал
Чулуун хөвөнКаменная вата (базальтовая вата)
Чулуун хөвөн нь уулын чулуулаг болох диабазыг хайлуулж, шингэн мяндас болгох замаар үйлдвэрлэдэг.
  • дулаан, дуу тусгаарлах чадвар сайтай
  • хөгцөрдөггүй
  • амьсгалдаг
  • механик үйлчлэлд тэсвэртэй
  • суудаггүй
  • үнэтэй
  • хаягдлыг тусгайлан зайлуулах шаардлагатай
Шилэн хөвөн
Силикатын агууламж өндөртэй элс, шохойн чулуу, содын уусмалыг 700-800°С-д хайлуулж дараа нь сэвсгэр утсархаг байдалд шилжүүлэн гаргаж авсан хөнгөн сийрэг бүтэцтэй дулаан тусгаарлах материал юм.
  • дулаан тусгаарлах чадвар сайн
  • ус чийг нэвтрүүлэхгүй
  • уур нэвтрүүлэлт багатай тул хөгц үүсгэдэг
  • угсрахад нүд арьсанд хортой нөлөө үзүүлнэ.
Хөөсөн шилПеностекло
Шилний нунтагийг хий үүсгэгчтэй хайлуулах замаар гаргаж авдаг.
  • бат бөх, хадаас хадаж болно.
  • усанд тэсвэртэй
  • хүйтэнд тэсвэртэй
  • шатдаггүй
  • хөгцөрдөггүй
 
  • амьсгалдаггүй тул нэмэлт агааржуулагч хэрэгтэй
  • үнэтэй
 
Хөөсөн полистирол EPS хавтан Полистирольные пенопласты
Нефть боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн болох EPS -ийн төрлийн пенополистролын үрлийг өндөр даралтын уурын орчинд хөөлгөн том гулдмай хэлбэрээр гарган авч янз бүрийн зузаантайгаар хавтан болгож зүсч бэлтгэдэг.
  • хямд
  • дулаан тусгаарлалт сайн
  • угсрахад хялбар
  •  
  • нарны илчийн нөлөөгөөр шарлаж, задарна
  • амьсгалдаггүй
  • шатдаг
  • чийг нэвтэрвэл бүтэц задрана
ПенополиуретанХөөсөн полиуретан
Хөөсөн полиуретан нь шингэн дулаан тусгаарлагч материал юм. Агаартай холилдсоноор маш жижиг дисперсэн агаарын бөмбөлөг үүссэнээр ямарч газар хэрэглэж болдог.
  • налархай материал
  • хөгцрөл, мөөгөнцөрт тэсвэртэй
  • тэгш бус гадаргууг дулаалах боломжтой
  • холболт хийх шаардлагагүй
  • хортой бодис ялгаруулж шатдаг
  • амьсгалдаггүй
  • угсралт /дулаалга/ хийхэд тусгай төхөөрөмж шаардлагатай
Перлит
Галт уулын чулуулгийг бутлан шатааж үйлдвэрлэдэг ба халаах явцад хэд дахин өсдөг.
  • цэвэр байгалийн материал
  • шатдаггүй
  • чийгийг шингээдэггүй
  • суудаггүй
  • ашиглахад хялбар
  • хоолой, кабель зэргийг хананд суулгахад асгарах магадлалтай
Хонины ноосон дулаалга
Хонины ноосыг боловсруулж гаргадаг ба нэг чиглэлд эмх замбараатай зулагдах
ширхгүүдийг зүүгээр шивж орооцолдуулсан байх тул тодорхой хэмжээгээр
биежсэн байдаг.
  • дулаан тусгаарлах өндөр чадвар
  • галд тэсвэртэй
  • дуу чимээ тусгаарлалт сайтай
  • хорт бодис шингээх чанартай
  • хэв гажилтад хялбар орохгүй
  • үнэтэй
  • хортон шавьж үүрлэдэг
 
Бүх талаараа төгс дулаалгын материал гэж байхгүй, тухай бүрдээ өөрсдийн давуу ба сул талтай.
Дулаалгын материалыг сонгохдоо үндсэн шинж чанарын үзүүлэлтүүд,  давуу талуудыг судлаарай.
 
Орчин үеийн барилгын үйлдвэрлэлд хөөсөн полистирол хавтан, бусад полимер материалыг ихээр хэрэглэж байгаа нь тэдгээрийн үнэ хямд, угсрахад хялбар, дулаан дамжуулалтын үзүүлэлт нь сайн байгаатай холбоотой ба эдгээр материалын хүний биед хор нөлөө үзүүлэх байдал, галд шатдаг эсэхийг сонирхдоггүй.
Манай  орон шиг өвөлдөө хүйтэн, зундаа халуун цаг агаарын бүс нутагт барилгын дулаалгын материалын сонголт дээр ихээхэн анхаарал төвлөрүүлэх хэрэгтэй ба хамгийн үр ашигтай, эрчим хүчний хэмнэлттэй, эко, хүний эрүүл мэндэд хоргүй, галын аюулгүй дулаалгын материалыг сонгохыг зөвлөж байна.

Сэтгэгдэл