Арматурын /ган туйван/ ангилал ба арматурт тавигдах шаардлага

Төмөрбетон бүтээц эдлэлийн шахалтын бүсийн бетоныг хүчитгэх, суналтын хүчийг хүлээн авах зориулалтаар арматурыг хэрэглэнэ. 
 
1) Арматурын ангилал
  • Арматурыг бүтээцэд хэрэглэх нөхцлөөр нь-ажлын, угсралтын, хувиарлагч арматур гэж ангилна. Ажлын арматур нь хийц эдлэхүүний суналтын хүч,  хийцийн өөрийн жин, гадны ачааг хүлээн авах үүрэгтэй. Угсралтын арматур нь ажлын арматурын элементтэй хослон хувиарлах арматуртай холбогдсон нэмэлт арматур ба тооцоонд ороогүй бүтээцийн температурын өөрчлөлт бетоны суултаас үүсэх хүчийг хүлээн авах үүрэгтэй. Хувиарлагч арматур нь ажлын арматурт ачааллыг жигдээр хувиарлаж өгөх ба ажлын болон угсралтын арматурыг холбож өгдөг. 
  • Халуунаар цувисан ган шилбийг механик шинж чанараас нь хамааруулан ангилж урсалтын хязгаараар нь марклана. Маркийн тэмдэглэгээг олон улсын стандартад цулгуй бол PB /Planbars/, хэрчлээст RB /Ribbed bars/ гэх мэт улс бүр өөр өөрийн тэмдэглэгээтэй. 
  • Арматур бэлтгэх технологи нь үйлдвэрлэсэн байдлаар нь: 
  • Халуунаар цувисан шилбэн арматур
  • Хүйтнээр татаж сунган халуунаар бэхжүүлсэн утсан арматур
  • Гадаргуугийн байдлаар нь: иржгэр ба гөлгөр
  • Хэрэглэх аргаар нь: урьдчилан хүчитгэсэн ба ердийн
  • Хэв гажилтын диаграмаар нь: хатуу ба зөөлөн ган гэж ангилдаг.

2) Арматурын төрөл
Ган арматурын суналтын бат бэхээр тогтоосон ангийг дараах байдлаар тэмдэглэнэ.Үүнд:
  • А-Халуунаар цувисан ба дулааны механик аргаар бат бэхийг нь сайжруулсан арматур
  • В-Хүйтэн үед нь хэв гажилтанд оруулсан арматур 
  • К-Арматурын татлага
  • SD-Халуунаар цувисан иржгэр ган арматур
  • SR-Халуунаар цувисан гөлгөр ган арматур
  • MP, MC, ML, MR -   цувимал ороомог утас
  • SP, SC, SL, SR -   хүчдэлийг нь сулруулсан төмөр утас
  •  P, R, G, I -  хатжуулж, уяраасан ган утсыг тэмдэглэнэ.
 
Арматурыг ОХУ-А, БНХАУ-HRB, Mонгол-MNS JIS G3112-2002 стандартаар SR, SD гэж тэмдэглэж байна. 
Төмөрбетон бүтээцэд ашиглах зорилгоор халуунаар цувих аргаар үйлдвэрлэсэн ган туйванг дараах байдлаар тэмдэглэнэ.

 

Ангилал
Төрлийн тэмдэг
MNS JIS G 3112:2002
Арматурын анги
ОХУ ГОСТ 5781
Гөлгөр ган туйван
SR 235
SR 295
А-I (А240)
Иржгэр ган туйван
SD 295А
SD 295В
SD 345
А-II (А300)
SD 390
SD 490
А-III (А400)
 
3) Арматурт тавигдах шаардлага
 

Техникийн шаардлагын стандарт

Арматурын төрөл, анги

Хэмжээ, хүлцэл

Монгол

MNS JIS G 3112:2002

SR 235; SR 295; SD 295А;

SD 295В; SD 345; SD 390

SD 490

Нэрлэсэн голч /диаметр/: D6;10;13;16;19;22;25;29;32;35;38;41;51

Урт: 3,5-12,0м

Уртын хүлцэл:

7м хүртэл +40мм

7м-ээс дээш 1м уртсах тутам хүлцэл 5мм-ээр нэмэгдэж болно. Гэхдээ хүлцэл нь 120мм-ээс хэтрэхгүй байна.

ОХУ ГОСТ 5781

А-I (А240), А-II (А300), А-III (А400); А-IV (А600), А-V (А800), А-VI (А1000).

Нэрлэсэн голч /диаметр/: D6;8;10;12;14;16;18;20;22;25;28;32;36;40;45;50;55;60;70;80

Урт: 6,0-12,0м

Уртын хүлцэл:

6м хүртэл ±50мм  

6м-ээс дээш  ±70мм       

 

4) Арматурын сонголт:
 
Нэрлэсэн голч буюу диаметр, жин - Барилгын зураг төсөлд заасаны дагуу арматурын диаметр, жин, тоо хэмжээг шалгаарай.
Сорилт шинжилгээний үр дүн - Арматурын төрлөөс хамаарч механик үзүүлэлт болох урсалтын хязгаар,  бат бэхийн хязгаар, харьцангуй суналтыг стандартын шаардлагад нийцсэн байдал, мөн химийн найрлага нь шаардлага хангасан эсэхийг итгэмжлэгдсэн лабораторийн сорилт шинжилгээний үр дүнгээс харж болно.
Баглаа боодол, хаяг шошго - Арматурыг ороомог ба 12 м урттай багцалсан хэлбэрээр нийлүүлэх ба нэг багцан дахь арматурын тоо, жин нь диаметраас хамаарч өөр өөр байна. Ороосон хэлбэр нь 850 кг, тууш багцалсан хэлбэрээр 10 тн хүртэл жинтэй байна. Гөлгөр ба иржгэр ган туйвангийн багц бүр дараах мэдээллийг агуулсан металл болон пластик шошго, зүүлттэй байна.
   -Стандартын дугаар
   -Төрлийн тэмдэг
   -Хяналтын дугаар
   -Голч буюу нэрлэсэн голч
   -Багцын дугаар ба багц дахь ган туйвангийн тоо
   -Үйлдвэрлэгчийн нэр буюу түүний товчилсон тэмдэг
   -Тохирлын тэмдэг
 
Арматурын тэмдэглэгээ - Гөлгөр ба иржгэр ган туйванг цувих ба будах аргаар тэмдэглэх ба SD 295А-аас бусад иржгэр ган туйвангийн төрлийг цувих аргаар тэмдэглэсэн байх ба харин D6 нэрлэсэн голчтой иржгэр ган туйван болон эрээс тавьсан үзүүртэй ган туйванг зөвхөн будах аргаар тэмдэглэж болно. Монголд үйлдвэрлэгдсэн Дарханы арматурыг дараах байдлаар тэмдэглэнэ.

Төрлийн тэмдэг

Төрлийг тэмдэглэх арга

цувих

будах

SR 235

хэрэглэхгүй

Нэг үзүүр нь улаан

SR 295

Нэг үзүүр нь цагаан

SD 295А

Цувих аргын тэмдэглэгээгүй байна

хэрэглэхгүй

SD 295В

 

Нэг үзүүр нь цагаан

SD 345

Нэг ширхэг(*) товгортой

Нэг үзүүр нь шар

SD 390

Хоёр ширхэг (**)товгортой

Нэг үзүүр нь ногоон

SD 490

Гурван ширхэг (***)товгортой

Нэг үзүүр нь хөх

 
 
5) Дагалдах чанарын сертификат болон тохирлын гэрчилгээ - Та бүхэн арматурын дагалдах чанарын сертификат, үйлдвэрлэгч нь тохирлын гэрчилгээтэй эсэхийг  шалгаарай. Чанарын сертификатад дараах мэдээллүүд багтсан байдаг:
                                                      Үүнд:
  • Үйлдвэрлэгчийн нэр, хаяг, барааны тэмдэг
  • Арматурын төрөл буюу тэмдэглэгээ
  • Арматурын нэрлэсэн голч ба жин
  • Бат бэхийн хязгаар Н/мм2
  • Урсалтын хязгаар Н/мм2
  • Суналт %
  • Хэсгийн дугаар, ачсан огноо
  • Тээврийн хэрэгслийн дугаар
  • Үйлдвэрлэсэн огноо
  • Тохирлын гэрчилгээ буюу тохирлын тэмдэг
  • Стандартын тэмдэглэгээ
 
 
 
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-д үйлдвэрлэж буй иржгэр ган туйвангийн шинж чанарын үзүүлэлтүүд:
 

Шинж чанар

Үзүүлэлт

Төрөл

SD 295А; SD 295В; SD 345; SD 390; SD 490

Химийн найрлага %

C=0.27-0.32; Si=0.55; Mn=1.5-1.8; P<0.045; S<0.045

Урсалтын хязгаар

(294-625) Н/мм2

Бат бөхийн хязгаар

(440-620) Н/мм2

Суналт

16-20 %

Нэрлэсэн голч

D13; D16; D19; D22; D25; D29; D32

Нэгж жин

D13=0.995 кг/м; D16=1.56 кг/м; D19=2.25 кг/м; D22=3.04 кг/м; D25=3.98 кг/м; D29=6.424 кг/м; D32=7.942 кг/м

Урт

3,5-12,0 м

 

Сэтгэгдэл