Цонх

      Барилгын хаших хийцийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг нь  цонх юм. Цонх нь хэд хэдэн ангилалтай бөгөөд дотор нь: 

  
Модон цонх, модон рамтай шилэн багц

Сайн  чанарын   модоор   норм, стандартын дагуу хийгдсэн модон цонх нь бусад материалаар хийгдсэн цонхноос эдэлгээ даах чадвар, битүүмжлэлийн хувьд дутахааргүй сайн байдаг.

Давуу тал: Дулаан тусгаарлах чадвар сайтай, дулааны тэлэлт маш бага учраас механик гэмтэлд бараг өртдөггүй
Сөрөг тал: Ус, чийгнээс хамгаалахын тулд үе үе будаж байх шаардлага гардаг
 

 

 

 

 

Хуванцар рамтай шилэн багц
 

Хуванцар шилэн бащ цонхны рамыг бат  бэх болгохын тулд Р\/С-ээр (хуванцар материалаар) хийж дулаан тэлэлтийг хязгаарлана. Эрс тэс уур амьсгалтай, хурц нартай   манай оронд эдгээр нөлөөлөлд тэсвэртэй, сайн чанарын хуванцарыг, резин жийргэвчтэйгээр хэрэглэж байна.
Давуу тал: Засвар үйлчилгээ бараг шаардахгүй сайн талтай
Сөрөг тал: Дулааны тэлэлт ихтэй тул ийм төрлийн цонхыг үйлдвэрлэх, угсрах үед технологийн нарийн горим шаардана
 

 

 

 

 

Хөнгөн цагаан рамтай шилэн багц цонх
 

Хөнгөн цагаан рамтай шилэн багц цонхны рамны дулаан алдагдал өндөр байдгаас манай орны нехцөлд ашиглах профиль нь хоёроос доошгүй сувагтай, гадна сувагт нь хөөсөнцөр эсвэл хөөсөн полиуретан дулаалгыг хийсэн байх шаардлагатай байдаг.
Мод буюу хуванцар рамтай шилэн багц цонхыг сүүлийн үед нилээд өргөн хэрэглэж эхлээд байгаа. Дулаан тусгаарлах чадвар өндөр сайн талтай боловч үнэ ихтэй. Ийм учраас хүмүүс тэр бүр хэрэглэж чадахгүй байна.
Давуу тал: Бат бэх, эдэлгээний хугацаа урт, засвар үйлчилгээ бага.
Сөрөг тал: Металл рамын дулааны алдагдал харьцангуй их.
 

Хувийн орон сууцны хувьд бат бөх, үнэ өртөг, дулаан техникийн үзүүлэлтээр хамгийн тохиромжтой нь модон рамтай цонх байдаг.     

Сэтгэгдэл