Дулаалгын материал

Ямар нэгэн барилгын материалын дулаан тусгаарлах чадвар нь түүний эзлэхүүн жин ба чийгийн агууламжаас шалтгаалах бөгөөд эдгээр нь бага байх тусам дулаан тусгаарлалт төдий чинээ өндөр байна. Сүүлийн үед барилгын дулаалгад сайн чанарын дулаалгын материал (эрдэс хөвөн, полистирол хавтан г.м.) ихээр хэрэглэх болсон.
Манайд улсад ханын дулаалганд хэрэглэж болох полистирол дулаалгын материалыг  компаниуд үйлдвэрлэж байна. Ийм төрлийн хөөсөнцөр хавтанг ус чийгний шууд нөлөөлөлд орж болох газартай харьцаж буй хэсэгт хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.
Хувийн орон сууцанд үртсээр дулаалга хийх нь бас үр дүнтэй юм.Дулаалгын материалд тавигдах гол шаардлага нь чанар бөгөөд угсралтын технологи юм. Жишээлбэл дулаалгын материалыг уулзвар хооронд нь зай завсаргүйгээр угсарсан байх ёстой г.м.

Сэтгэгдэл