Сантехникийн материал, тоноглол

Сантехникийн систем

Өнөө үед дэлхий нийтэд барилга, байгууламжийн сантехникийн систем нь маш өндөр хэмжээнд хөгжиж шинэ техник технологи, хийц эдлэл болон тоног төхөөрөмжүүд нэвтэрч байна. Манай улсад 1950 оны сүүлээр сантехникийн систем тавигдаж хөгжиж ирсэн. Сантехник гэдэг нь эрүүл ахуйн техник гэсэн үг юм. Төвлөрсөн дулаан хангамж, ариутгах татуургын систем, агааржуулалт, халуун усан хангамжийн систем зэрэг нь нэгдэж сантехникийн системийг бүрдүүлдэг. Сантехникийн систем нь тоног төхөөрөмж, хийц эдлэл, дамжуулах хоолой, эх үүсвэр гэсэн гурван үндсэн хэсэгт багтана. Сантехникийн системийн үндсэн ажлын бие нь ус, уур, хий, агаар бөгөөд эдгээрийг хатаах, хөргөх, цэвэрлэх зэргээр параметрийг нь өөрчлөн системд хэрэглэдэг.

Сантехникийн хоолойн холбох хэрэгсэл 

Сантехникийн төрөл бүрийн хоолойгоор зангилаа бэлтгэж шугам сүлжээг угсрахын тулд зориулалтын материалаар янз бүрийн хэлбэр гарган хийсэн жижиг хийц, эд ангийг хэрэглэх ба үүнийг холбох хэрэгсэл гэнэ. 

Холбох хэрэгслийг зориулалт, хийсэн материалаас нь хамааруулж дараах байдлаар ангилна. 

1. Цилиндр резьбатай давтамтгай ширмэн холбох хэрэгслүүд. Үүнийг ган хоолойгоор зангилаа бэлтгэж, угсралт хийхэд хэрэглэнэ.

2. Ган холбох хэрэгсэл. Үүнийг гангаар үйлдвэрт бэлтгэн хийнэ. 

3. Саарал ширмээр хийсэн холбох хэрэгсэл. Үүнийг ариутгах татуургын системийн зангилаа угсралтад хэрэглэнэ. 

4. Винифласт, полиэтиллен, полипропиллен хуванцараар хийсэн холбох хэрэгслүүд. Эдгээрийг хуванцар хоол 

Сэтгэгдэл