Шууд залгах

Үйлчилгээний нөхцөл

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:

  1. БАРИЛГАЧИН.МН нь Барилгачин ГРУПП ХХК-ны албан ёсны цахим худалдаа, үйлчилгээний вэбсайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг вэбсайтаас барилгын материал худалдан авах болон зөвлөгөө мэдээлэл авах, барилгын гүйцэтгэгч болон тээврийн хэрэгсэл сонгон үйлчилгээ авахтай холбоотой хэрэглэгч, худалдан авагчтай холбогдон гарах харилцааг зохицуулахад оршино.
  2. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч манай вэбсайтад бүртгүүлэхийн өмнө сайтар уншиж танилцан хүлээн зөвшөөрч, хувийн мэдээллээ үнэн зөв бөглөж баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжих ба хэрэгжилтэнд “Барилгачин ГРУПП” ХХК/цаашид Барилгачин ГРУПП гэх/ болон хэрэглэгч, худалданавагч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.
  3. Барилгачин ГРУПП нь хамтран ажиллаж буй бүх төрлийн байгууллагуудынхаа шаардлагаар урьдчилан мэдэгдэхгүйгээр энэхүү үйлчилгээний нөхцөлдөө өөрчлөлт оруулж болох ба өөрчлөлт нь вэбсайтад оруулсан өдрөөс эхлэн мөрдөгдөнө.

НЭГ.  BARILGACHIN.MN

  1. Барилгачин вэбсайт нь  барилгын материалын мэргэжлийн инженерүүдийн бэлтгэсэн зөвлөгөө мэдээлэл, үйлдвэрлэгчид худалдаачдын барилгын материалын худалдаа, үйлчилгээ, барилгын туслан гүйцэтгэгчдийн нэгдсэн сан, барилгын тээвэр ложистикийн нэгдсэн санг бүрдүүлж ажиллах ба уг чиглэлд цахимаар болон нэг цэгийн үйлчилгээний төвөөр хэрэглэгчиддээ үйлчилгээ үзүүлнэ.
  2. Вэбсайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлал, вэбсайтад байршуулсан мэдээллийн үнэн зөв байдлыгБарилгачин ГРУПП бүрэн хариуцна.
  3. Вэбсайт нь 24 цагийн тасралтгүй ажиллагаатай байх зөвлөх инженерийн ажлын цаг, хүргэлт, тээвэрлэлтийн цаг, хугацаа тариф нь улиралын чанартай өөрчлөгдөх боломжтой учир тухай бүр холбогдох буланд байршуулна.
  4. Худалдааны тэмдэгтүүд нь “Барилгачин ГРУПП” -н өмч бөгөөд лого, нэр, барилгын төрөл бүрийн зөвлөгөө мэдээлэл, зааварчилгаа зураг, видео,  бүтээгдэхүүний зураг,бүтээгдэхүүний танилцуулга мэдээлэл, сурталчилгааны эх, бусад загвар, агуулгын эхийг хуулбарлах, олшруулах болон ашгийн зорилгоор ашиглахыг хориглоно.

ХОЁР. ХЭРЭГЛЭГЧИЙН БАТАЛГААЖУУЛАЛТ

  1. Вэбсайтад бүртгүүлэх болон вэбсайтаас мэдээлэл авч эхлэхээс хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрсөнд тооцох ба хэрэглэгч үйлчилгээний нөхцлийг зөвшөөрөхгүй тохиолдолд Барилгачин ГРУППээс үйлчилгээ авах эрхгүй болно.
  2. Хэрэглэгч, худалдан авагч нь барилгачин вэбсайтаас бүтээгдэхүүн үйлчилгээг авахын тулд хувийн мэдээллийнхээ үнэн зөв бөглөх шаардлагатай. Үйлчилгээ авахдаа өөрийн мэдээллийг хянах, шинэчлэхбуюу мэдээллийнхээ бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
  3. Хэрэглэгч байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, бүтээгдэхүүний талаар нэмэлт мэдээлэл авах, шаардлагатай тохиолдолд ахисан түвшинд гомдол гаргах, санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

ГУРАВ. БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ХУДАЛДАА

  1. Барилгачин ГРУПП нь албан ёсны гэрээ байгуулж хамтран ажиллаж буй үйлдвэрлэгчид, импортлогчид , худалдаачдын бүх төрлийн барилгын материалаас хэрэглэгчиддээ сонголт хийх зөвлөгөө авахад нь туслах ба үйлдвэр болон худалдааны үнээс ихгүйгээр худалдан авах боломжийг олгоно. Мөн үйлдвэрээс худалдан авах үйл ажиллагааг хялбаршуулах, дэлгэрэнгүй мэдээллээр хангах, хямдрал урамшуулал авах бүхийг л бололцоог бүрдүүлэхийг эрмэлзэн ажиллана.
  2. Хэрэглэгч вэбсайт эсвэл үзэсгэлэн худалдаанаас сонголтоо хийх, мэдээлэл зөвлөгөө авах боломжтойгоос гадна вэбсайтаар, утсаар, биеэр захиалгаа өгөх ба хэрэглэгчид хүргэж өгч баримт хүлээлцэх хүртлэх үйл ажиллагаа энэхүү үйлчилгээний нөхцлийн дагуу хэрэгжинэ.
  3. Худалдан авагч нь цөөн тоогоор худалдан авах тохиолдолд вэбсайтад байршуулсан үнээр, их хэмжээгээр худалдан авах тохиолдолд үнийн санал авах хүсэлт илгээж болно.
  4. Худалдан авагч нь төлбөрийн нөхцлөө вэбсайтаас санал болгож буй нөхцлөөс өөрөөр тохирох саналтай бол гэрээ байгуулан, хамтран ажиллаж болно.
  5. Зарим барилгын материал нь худалдан авах хэмжээ, зориулалт, барилгын нөхцлөөс хамааран бэлэн үнэ байршуулах боломжгүй тул зөвхөн үнийн санал авах зарчмаар худалдан авах боломжтой.

ДӨРӨВ. БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ХҮРГЭЛТ

  1. Барилгын материал тус бүрийн онцлогоос хамааран хүргэлтийн үйлчилгээ, ачилт буулгалтын үйлчилгээ, суурьлуулалтын үйлчилгээ өөр өөр байх боломжтой тул хугацаа, тариф янз бүр байх боломжтой боловч бидний зүгээс хамгийн шуурхай үйлчилгээг үзүүлэхийг эрмэлзэх болно.
  2. Хэрэглэгч хүргүүлэх хаяг, холбоо барих утасны дугаараа үнэн зөв бөглөхбаалбан ёсны бүртгэлтэй хаягаар хүргүүлэх шаардлагатай.
  3. Хүргэлт очих цагийг урьдчилан мэдэгдэх тул тохирсон цагтутсаа нээлттэй байлгах, хаяган дээрээ байхшаардлагатай.
  4. Хэрэглэгч бичиг баримтаа хүргэлтийн ажилтанд шалгуулж,хүргэлт тээвэрлэлтийн баримтын дагуу захиалсан материалын бүрэн бүтэн байдал, захиалсан тоо хэмжээг шалгаж хүлээн авах ба тээврийн ажилтнаас ашиглах зааварчилгаа, шаардлагатай мэдээллээ авна.
  5. Худалдан авалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг руу илгээх тулвэбсайтад нэвтрэн өөрийн захиалгын түүхээсээ шалгах боломжтой.
  6. Бүх гүйлгээ, шилжүүлэг, бараа түгээлтийг санхүүгийн тамга бүхий баримтан дээр үндэслэх тул баримт нь бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн баталгаа болно.

ТАВ. БУЦААЛТ, ЦУЦЛАЛТ, БАТАЛГААТ ХУГАЦАА

  1. Захиалгаацуцлахтохиолдолд барилгачинзөвлөхтэй хүргэлт эхлэхээс өмнө утсаар эсвэлчатаар холбогдон буцаах хүсэлтээ мэдэгдэх боломжтой. Энэ тохиолдолд банкны гүйлгээний шимтгэлийг хэрэглэгчийн төлбөрөөс суутгана.
  2. Худалдан авагч барааг хүлээн авснаас хойш тухайн барааны нөхцлийн дагуубарааг буцаах эсвэлсолиулах боломжтой.
  3. Хэрэглэгч хүргэлт очсон үед худалдан авсан бараагаа огт авахгүй буцаах тохиолдолд худалдан авалтын нийт үнийн дүнгийн 5-10% хувийг хэрэглэгчээс суутгана.
  4. Худалдан авсан бараа бүтээгдэхүүн нь чанарын болон гэмтэлтэй шалтгаанаар буцаалт хийгдсэн тохиолдолд холбогдох зардлыг байгууллага бүрэн хариуцна.
  5. Хэрэглэгчийн захиалсан барилгын материал нөөцгүй болсноос захиалга цуцлагдах тохиолдолдхудалдан авагчид мэдэгдэх ба хэрэглэгчийн төлсөн төлбөрийг нь дансанд нь ямр нэг суутгалгүйгээр буцаана.
  6. Баталгаат хугацаатай барааны хувьд барилгын материалын дэлгэрэнгүй хэсэгт байрлах тул хэрэглэгч бараагаа сонгохдоо буцаалтын нөхцөл болон баталгаат хугацаа, ашиглалтын заавартай танилцсаны үндсэн дээр худалдан авалтаа хийх шаардлагатай.
  7. Баталгаат хугацаатай барааны хувьд хэрэглэгч захиалгаа хүлээн авахдаа баталгаат хугацааны баримтыг хүлээн авч, баталгааны хугацаа дуусах хүртэл хадгалах үүрэгтэй бөгөөд уг хугацаанд асуудал гарсан тохиолдолд уг баримтыг үндэслэн хэрэглэгчийн гомдлыг барагдуулна.

ЗУРГАА. ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ

  1. Зөвлөгөө мэдээллийн буланд зөвхөн барилга, орон сууц, материал, хийцийн чиглэлийн мэдээллүүд байрших бөгөөд барилгын мэргэжлийн зөвлөх инженерүүд бэлтгэх тул бид мэдээллийн нягтлан, барилгын салбарын чиг хандлагыг тусган, мэдээлэл бэлтгэх, хүргэх дэвшилтэт шийдлийг ашиглан, хамгийн сайн мэдээллээр хангаж ажиллахыг эрмэлзэнэ.
  2. Хэрэглэгч та манай вэбсайтад байршуулсан барилгын зөвлөгөө мэдээллийг бараа үйлчилгээ худалдах, зарж борлуулах болон зар сурталчилгааны зорилгоор ашиглах эрхгүй бөгөөд зөвхөн хувийн хэрэгцээндээ ашиглах эрхтэй.
  3. Манай зөвлөгөө мэдээлэл бүрт тус бүрчлэн аюулгүй ажиллагааны зааварчилгаа дагалдуулах боломжгүй тул та зөвлөгөөний дагуу ажиллахдаа аюулгүй ажиллагаагаа бүрэн хангаж ажиллах үүрэгтэй.
  4. Вэбсайтад байршуулсан бүх зөвлөгөө мэдээлэл, зураг, лого, агуулга, загвар, фото, видео зар сурталчилааны материалууд нь бүгд байгууллагын өмч болно.
  5. Бид мэдээллийг гуравдагч эх сурвалжаас бүрдүүлэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд мэдээллийн эх сурвалжийг дурьдаж байх болно. Та шаардлагатай гэж үзвэл мэдээллийн эх сурвалжийг шалгасны үндсэн дээр мэдээллийг ашиглах боломжтой.

ДОЛОО. БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭГЧ

  1. Барилгын гүйцэтгэгч байгууллага, бригад, хувь хүний бүртгэлийг хүлээн авч ажилд зуучлана.
  2. Барилгын гүйцэтгэгч байгууллага болон бригад нь вэбсайтад өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөх шаардлагатай бөгөөд БАРИЛГАЧИН нэг цэгийн үйлчилгээний төвд ирж гэрээ байгуулан баталгаажуулснаар ажилд зуучлуулах боломжтой. 

НАЙМ. ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ

  1. Барилгын материалын худалдаа болон үйлчилгээнд явах бүх төрлийн тээврийн хэрэгслийг бүртгэж, ажилд зуучлана.
  2. Тээврийн үйлчилгээний байгууллага, хувь хүн нь вэбсайтад өөрийн мэдээллээ үнэн зөв бөглөх шаардлагатай бөгөөд БАРИЛГАЧИН нэг цэгийн үйлчилгээний төвд ирж гэрээ байгуулан баталгаажуулснаар ажилд зуучлуулах боломжтой.