Шууд залгах
Барааны танилцуулга
Шинж чанар
Брэнд:
Талст
Үзүүлэлт
Дэлгэрэнгүй мэдээлэл

ДУЛААН ХАДГАЛАГЧ: Автоклавын хөнгөн бетон нь нэмэлт дулаалгагүйгээр 400мм зузаан гадна дан ханыг өрөх боломжийг олгодог орчин үеийн барилгын шаардлагыг бүрэн хангасан өвөрмөц барилгын материал юм.

ГАЛД ТЭСВЭРТЭЙ. Автоклавын хөнгөн бетон нь шатдаггүй материалын ангилалд багтдаг, төмөр бүтээцийг шууд галын нөлөөнөөс хамгаалдаг, галаас хамгаалах хана босгоход хэрэглэдэг.

ДУУ ЧИМЭЭ ТУСГААРЛАГЧ. Автоклавын хөнгөн бетон нь нүхжилттэй бүтэцтэй учир гипсэн хавтан, мод, тоосго,бетон болон бусад барилгын материалыг бодвол дуу чимээ тусгаарлах индекс өндөртэй байдаг

БАЙГАЛЬД ХОР НӨЛӨӨГҮЙ. Автоклав хөнгөн бетоныг экологийн цэвэр бүтээгдэхүүнүүд болох кварц элс, цемент, шохойг ашиглан үйлдвэрлэдэг учир хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй.

АГААРЖУУЛАЛТ. Автоклав хөнгөн бетон нь уур нэвтрүүлэх чадвартай байдагөөрөөр хэлбэл мод шиг амьсгалдаг иймээс дотор агаарыг гадна агаартай чөлөөлтэй солилцуулж, чийгшлийг тогтворжуулж ая тухтай нөхцөл байдлыг бий болгодог.

ЭДЭЛГЭЭ УДААН. Автоклав хөнгөн бетон нь хиймэл чулуу юм иймээс шатдаггүй, ялзардаггүй, зэвэрдэггүй, хөгц ургадаггүй, усанд уусдаггүй, угаагддаггүй,мэрэгч шавьж амьтанд идэгдэггүй.

ХӨНГӨН ЖИН: АLС блок нь энгийн блоктой харьцуулахад нийт жингийн тавны нэгтэй тэнцүү Барилгын угсралт ба хурд: АLС бүтээгдэхүүн нь жингийн хувьд хөнгөн, угсрахад хялбар учраас барилга угсралтын ажлыг түргэтгэж өгсөнөөр цаг хугацааг хэмнэнэ.


Тохиролцоно