Шууд залгах
Барааны танилцуулга
Шинж чанар
Брэнд:
МАК Евро цемент
Үзүүлэлт
Дэлгэрэнгүй мэдээлэл

1. PC-32.5 МАРКИЙН ЦЕМЕНТ

Энэ нь М-20 зэрэглэлийн бетонд өргөн ашиглагдах ба даац авахааргүй их хэмжээний масс бетон шал, ханын цутгалт, төмөр хийц бүхий тэгш гадаргуутай барилгад өргөн ашиглагдана. Энэ маркийн цементийн бат бэх нь 32,5 МПа (буюу 300 кг/см²).

2.  oPC-42.5 МАРКИЙН ЦЕМЕНТ

Барилгын салбарт маш өргөн ашиглагддаг, М-30 зэрэглэл болон түүнээс дээш чанартай бетоныг гарган авахад энэхүү цементийг ашиглана. Бат бэхийн ангилал нь 42,5 МПа ( буюу 400 кг/см²).

3. PC-52.5 МАРКИЙН ЦЕМЕНТ

Өндөр ачаалал авах зам, гүүр, олон холбоос бүхий байгууламж мөн цаг агаарын хүйтэн сэрүүн бүсэд баригдах барилга байгууламжинд өргөн ашиглагдана. Энэхүү цементийн бат бэх нь 52,5 МПа ( буюу 600 кг/см²2).

4. PC-62.5 МАРКИЙН ЦЕМЕНТ

Маш өндөр чанарын бетоноор хийх ажилд зориулагдсан цемент. Бат бэхийн доод хэмжээ нь 62,5 МПа ( буюу 700 кг/см²).

5. SRC МАРКИЙН ЦЕМЕНТ – (СУЛЬФАТАД ТЭСВЭРТЭЙ ЦЕМЕНТ)

Хөрсний ус, гүний ус, далайн ус гм. энгийн цементийг гэмтээх сульфатын агууламжтай хөрс, усанд зориулагдсан цемент.

Сульфатад тэсвэртэй SRC маркийн цемент нь өндөр зэрэглэлийн болон дунд зэрэглэлийн эсэргүүцэлтэй гэж хоёр төрөл байх ба тэдгээр нь дотроо химийн найрлагаараа ялгаатай байдаг.

6. WRC МАРКИЙН ЦЕМЕНТ – (УСАНД ТЭСВЭРТЭЙ ЦЕМЕНТ)Бэхжилт авах хугацаа 45 мин-10 цаг

  • Энэхүү цементийг газар доорхи байгууламж, ус тусгаарлах далан, далайн боомтын хана, туннел, ус дамжуулах хоолой, гүүр, зам барилгын ажилд өргөн хэрэглэнэ.
  • Хадгалалтын хугацаа 3 сар
  • Бэхжилт авах хугацаа 4-5 мин
  • Усанд тэсвэртэй цементийн 70%-нь 42,5 маркийн цемент, 10%-нь гидроалюминат, 20% -нь барилгын сайн чанарын шохой байх юм.

Тохиролцоно. Утас: 7711-1177