Шууд залгах
Барааны танилцуулга
Шинж чанар
Брэнд:
Корунд
Үзүүлэлт
Дэлгэрэнгүй мэдээлэл

  Шинж чанар:

Цагаан өнгийн өтгөн будаг. Эзлэхүүний 5%-тай тэнцэх цэвэр хүйтэн ус хийн сайтар хутгаж шингэлнэ. 2л савлагаанд 100-150гр ус хийж шингэлнэ.

 

Брэнд:

КОРУНД брэнд нь ОХУ төдийгүй дэлхий дахинд танигдсан дэвшилтэт технологийн дулаан тусгаарлагч бүтээгдэхүүн юм.

 

Дэлгэрэнгүй мэдээлэл:

 

Нано - дэвшилтэт технологийн шингэн керамик, дулаан тусгаарлагч Корунд бүтээгдэхүүн нь цанаталт, мөөгөнцөр, жиндэлт, хайралт, сийгэлт зэрэг дулаан алдагдлын асуудлыг будаг шиг түрхээд хялбархан шийдэх, жилийн аль ч улиралд ашиглах боломжтой зэрэг давуу талууд нь манай орны нөхцөлд онцгой тохирч байна.

 

2013 онд Монгол улсын  MNS: 6425 2013 Стандартаар баталгаажсан  ба 2014 онд Байгал орчин, Ногоон хөгжлийн яам, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Ногоон бүтээгдэхүүн гэрчилгээ”  мөн 2015 онд  “Барилга Архитектур Корпорац”-н  “Тохирлын гэрчилгээ” зэргээр баталгаажсан нь Монголын барилга, дэд бүтцийн салбар дэвшилтэт технологи ашиглах бүрэн боломжтой болсон юм.

 

Дулаан тусгаарлагч корунд нь ашиглах гадаргуу, хэрэглэх нөхцлөөс хамаарч 4 төрөл байна. Үүнд: Корунд фасад, Корунд классик, Корунд антикор болон Корунд зима. Эдгээр цуврал бүтээгдэхүүнийг:

 

•           Орон сууц болон барилгын гадна, дотор хана, дээвэр, шал, цонхны амалгаа зааг зэргийн дулаалга,

•           Нефть , химийн бүтээгдэхүүн хадгалах савны дулаалга,

•           Автобус тээврийн хэрэгслийн дулаалга,

•           Аж үйлдвэр, уул уурхайн тоног төхөөрөмж, цэвэр бохир ус, дулааны шугам хоолойн дулаалга зэрэгт ашиглах зориулалттай.

 

Үзүүлэлт:

 

Барилга орон сууцны дулаалгын 5 см-н зузааныг нэгхэн мм-н корунд будаг орлож байгаа нь эдийн засгийн болон хөдөлмөр зарцуулалтыг их хэмжээгээр хэмнэж байгаагаас гадна хүний амьдрах орчин эрүүл, дулаахан байх нөхцлийг хялбархан шийдэж болох дэвшилтэд технологийн сүүлийн үеийн дулаалгын материал юм.

 

Корунд нь ердийн будаг шиг харагдах бөгөөд ямар ч гадаргуунд багсаар түрхэж болохоос гадна дурын өнгөнд оруулж ашиглаж болох ба обой, усан суурьтай будаг зэргийг дээр нь нэмэлтээр хийж болно.

 

Дулаан дамжуулалтын коэффициент нь 0,001 Вт/м*К бөгөөд бусад дулаан тусгаарлагч материалаас 30-40 дахин бага юм.

 

Хөдөлмөр зарцуулалт бага, хөнгөн, удаан эдэлгээтэй, ус чийгэнд тэсвэртэй найдвартай чанараараа КОРУНД Будаг нь бүх төрлийн дулаалгыг материалийг 100% орлох ДЭВШИЛТЭД ТЕХНОЛОГИ  юм


Хот дотор хүргэлттэй