Шууд залгах
Барааны танилцуулга
Шинж чанар
Брэнд:
Үзүүлэлт
Дэлгэрэнгүй мэдээлэл

Түүхий эд: OSB хавтан:      EGGER OSB3 АВСТРИ

                   Хөөсөнцөр:       PYRAMID INDU S  T  R  Y МОНГОЛ

                   Цавуу:               KLEIBERIT 1C PUR ГЕРМАН

SIP ХАВТАНГИЙН ШИНЖ ЧАНАР
SIP  Structural Insulated Panel OSB EPS / / хавтан нь 2 /зоргодосон хавтан/-гийн дунд /хөсөнцөр/ хавтанг салах боломжгүйгээр наасан 3 давхар хавтан юм. 2 талын хавтан нь хавтанд бат бөх байдлыг бүрдүүлэх ба хөөсөнцөр нь дулаалгын үүрэг гүйцэтгэнэ. OSB SIP EPS
 
YЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИ
ОХУ -д SIP хавтанг 10 гаруй жил үйлдвэрлэж байна. Тэд OSB -гээ Европын сайн чанартай үйлдвэрлэгчидээс авдаг. Энэ нь нэгдүгээрт эцсийн бүтээгдэхүүний чанарт сайнаар нөлөөлдөг ба хоёрдугаарт ОХУ-д одоогоор сайн чанарын OSB хавтан үйлдвэрлэж чадахгүй байгаад юм. Манай компани нь Европын тэргүүлэгч үйлдвэрлэгч болох ЭГГЕР брэндийн OSB хавтангаар хийдэг. Харин EPS хөөсөнцөрийн хувьд гал дэмждэггүй 25 кг/м3 нягттай хөөсөнцөр ашигладаг. Хавтангуудыг даралтан доор наадаг учир сайн чанартай хавтанг үйлдвэрийн аргаар л хийх боломжтой. Сайн чанарын цавууг автоматаар 1,2 см зайтай хавтангууд дээр түрхэнэ. Дараа нь 30 тонны хүчээр прессээр дарна.
 
SIP ХАВТАНГИЙН ФИЗИК ШИНЖ ЧАНАРУУД
SIP хавтангийн стандарт хэмжээнүүд 2,8 х 1,25 буюу 2,5 х 1,25 метр. Зузаан – 124, 174, 224 мм. Хавтангийн дундаж жин – ойролцоогоор 60 кг. 
SIP ХАВТАНГИЙН МЕХАНИК ШИНЖ ЧАНАРУУД Стандарт хавтан босоо тэнхлэгээрээ 10 тонны даацтай. Энэ үзүүлэлт нь ОХУ стандартаар 3 давхар хүртэлх барилгад шаардагдах SIP үзүүлэлтээс 3 дахин их байгаа юм. Энгийн каркасан барилгаас 4-8 дахин бөх бат гэсэн судалгаа байгаа
 
SIP ХАВТАНГИЙН МЕХАНИК ШИНЖ ЧАНАРУУД
Стандарт хавтан босоо тэнхлэгээрээ 10 тонны даацтай. Энэ үзүүлэлт нь ОХУ стандартаар 3 давхар хүртэлх барилгад шаардагдах SIP үзүүлэлтээс 3 дахин их байгаа юм. Энгийн каркасан барилгаас 4-8 дахин бөх бат гэсэн судалгаа байгаа.
 
SIP ХАВТАНГИЙН ДУУ ТУСГААРЛАХ ЧАДВАР
СИП-124-44дб
СИП-174-52дб
СИП-224-77дб
 
ДАВУУ ТАЛУУД
•Онцгой дулаан хадгалалт: СИП хавтангаар барьсан байшин модон арагт бүтээцтэй барилгаас 1,5 дахин, тоосго, дүнз, блок, бетон  зэрэг барилгаас хэд дахин дулаан
• Эрчим хүчний хэмнэлт: Дулаан адагдал маш бага учир та халаалтын зардлаас асар ихийг хэмнэнэ.
• Ашигтай талбай нь 30% -иар их болно, энэ нь давхар бүрд нэг том өрөө гэсэн үг!
• Боломжын үнэ:  Барилгын зардал бага.
• Барилга барих хугацаа хамгийн богино - байшингийн торх 1-2 долоо хоногт! 
• СИП барилга суулт өгдөггүй учир шууд дотор заслын ажил эхлэж болно.
• Жин бага
• Үнэтэй суурь шаардлагагүй
• Угсралт энгийн, тусгай техник шаардлагагүй
• Хавтанг үйлдвэрт бэлтгэнэ: барилгын хавтангийн технологи нь дадлага туршлага, ур чадвар ба хандлагаас үүсэх барилгачдын        голодлыг бууруулдаг.
• Бүтэн жилийн турш барих боломжтой /4 улирал/
• Газар нутаг хөрсний сүйтгэл бага
• СИП байшин хүйтэнд ч, халуунд ч тухлаг.
• СИП байшин хурдан халж, удаан хөрдөг
• Хүчтэй халаалтын систем шаардлагагүй
• Найдвартай ба үйлчилгээний зардал бага
• СИП байшин маш бөх бат
• СИП хавтан- “Ногоон технологи”, Та байгаль орчноо хамгаалж байна гэсэн үг.
 

Барилгачин тээвэр