Шууд залгах
Барааны танилцуулга
Шинж чанар
Брэнд:
Росторг
Үзүүлэлт
Дэлгэрэнгүй мэдээлэл

Давуу тал:

А. Бат бөх. Төмөр сайдинг нь удаан хугацааны туршид эвдэрч хэмхрэхгүй, угсрах явцад чанараа алдахгүй, бат бөх, эдэлгээ сайтай материал юм. Цайрдсан төмөр хавтан дээр тусгайлан түрхсэн полимер гадаргуу нь материалыг зэвэрч гандахаас маш сайн хамгаална.

Б. Хүйтэнд тэсвэртэй. Цаг агаарын хамгийн бага хэмд ч  Металл Профиль компаний бүтээгдэхүүн нь өнгөө алдахгүй олон жилийн турш эдэлгээний чанараа хадгалсаар байдаг.

В. Температурын улмаас өөрчлөгдөж хэвээ алддаггүй. Металл сайдингийг хийдэг ган төмөрийн  температурын шугаман тэлэтийн  коэффицент нь маш бага буюу агаарын температурын -30С +70С  огцом хэлбэлзэлд 1м уртад 1,2мм. Энэ нь фасад ашиглалтын ямар ч нөхцөлд хэлбэрээ алдахгүй тэгш байдлаа хадгалдаг гэсэн үг юм.

Г. Угсархад хялбар. Сайдинг нь хананд бэхлэгдэхдээ ямар нэгэн нэмэлт материал нарийн мэдлэг шаардагдахгүй, хөнгөн хялбар угсрагддаг.

Д. Өнгөний өргөн сонголттой. Тод хурц өнгөний өргөн нийлэмж бүхий ханын болон суурийн сайдингд түрхсэн полимер гадаргуу нь  нарны хэт ягаан туяанд гандахгүй, өнгөө алдахгүй гэдгээрээ онцлог юм.

Е. Шаталтын түвшин бага. Ган төмөр нь шатдаггүй учраас галын тэсвэр өндөр шаардагдсан барилгуудад тун тохиромжтой байдаг.  

Ж. Хялбар арчилгаа. Төмөр сайдинг нь гөлгөр гадаргуутай учраас өөрөө маш сайн угаагддаг бөгөөд нэмэлт арчилгаа огт шаардагдахгүй.

Төмөр сайдингний төрөл.

Бидний үйлдвэрлэдэг төмөр сайдинг нь  нийт 3 төрөл бөгөөд өнгө загвар, угсрах аргаараа ялгаатай боловч чанарын өндөр үзүүлэлтээрээ ижилхэн юм.

Сайдинг “L-брус” байгалын брус модон ханатай яг ижил харагдах төмөр сайдинг нь шинэ, хуучин барилгын  бүх төрлийн ханын материалд нэн тохиромжтой. Хөндлөн болон босоо аль ч хэлбэрээр угсарч болно.