Шууд залгах
Барааны танилцуулга
Шинж чанар
Брэнд:
Үзүүлэлт
Дэлгэрэнгүй мэдээлэл

Техникийн үзүүлэлт: Үеийн зузаан-3-30 см хүртэл, нягт-600 кг/мЗ, бэхжилт-1,0 МПа, ачаалал өгөх хугацаа-48 цагийн дараа

Гадаргууг бэлтгэх, ашиглалт: Суурь гадаргуу болон орчны хэм нь +5°С доошгүй дулаантай байна. Өндөр хэм нь шал тэгшлэгч зуурмагийг хурдан хатаана. Гадаргуу нь хуурай, бат бэх, тоос шороо, будаг, давхарлалтаас цэвэрлэгдсэн байх шаардлагатай. Саванд 9л ус хийгээд 25 кг буюу нэг уүт хуурай хольцоо хийж шавар зуурагчаар эсвэл гараар бүхэлгүй нэг төрлийн жигд зуурмаг болтол нь хутгана. Зуурмагт өөр төрлийн бодис нэмж болохгүй. Механик аргаар цутгалтыг гүйцэтгэх гэж байгаа бол усны зарцуулалтыг цагт 400л тохируулаад дараа нь машин уруу орох усыг зуурмагийн шаардлагатай өтгөрөлтөд тохируулан тавина. Зуурмагийг гадаргуун дээр өөрийн жингээр нь асгаж тэгшилнэ.

Хадгалалт: Хуурай хольцыг модон тавиур дээр газраас 10 см-аас дээш, нарны шууд тусгалаас хол, ус чийггүй, хуурай, сэрүүн нөхцөлд хадгална. Бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн өдрөөс хойш 6 сар хадгална.