
Монгол улсад орчин үеийн техник технологитой томоохон үйлдвэрүүд байгуулагдаж, цементийн хэрэгцээгээ дотоодоос 100 хувь хангах боломжтой болсон билээ. Барилгын ажил өрнөсөн зуны улиралд барилгын талх болсон цементийн эрэлт нэмэгдэн хомсдол үүсч үнэ огцом нэмэгдэж, барилгын төсөвт өртөг нэмэгдэх эрсдлийг бий болгож байдаг.
2014 оны байдлаар цементийн эрэлт хоёр сая тонн байсан бол эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан 2015 онд 1,3 сая тонн, 2016 онд нэг сая орчим тонн байжээ. 2017 онд цементийн хэрэгцээ 1,6 сая тоннд хүрчээ. Цаашид хөрөнгө оруулалтын орчин сайжирч, зах зээл дэх борлуулалт нэмэгдэж 2018 онд цементийн эрэлт 2,2 сая, 2019 оны хагас жилийн байдлаар цементийн эрэлт өмнөх оны хагас жилийн эрэлттэй харьцуулахад харьцангуй өндөр байгаа нь цементийн эрэлт хэрэгцээ цаашид улам бүр өсөх хандлагатай байгааг Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос үзэж байна. Дотоодын үйлдвэрлэгчид хүчин чадлынхаа 50 хувийг ашиглаж байгаа ч цаашид зах зээлийнхээ эрэлтээс шалтгаалан нэмэгдүүлэх боломжтой аж.
“Барилгачин” группийн борлуулж буй цементийн үнийн санал (₮-өөр)
ЦЕМЕНТИЙН НЭР | Савласан (50кг) 1тн | Задгай 1тн | (Big bag) савалгаатай 1-тн | ||
УБ дахь | Үйлдвэрээс ачих | УБ дахь | Үйлдвэрээс ачих | Үйлдвэрээс ачих | |
МАК цемент | 178,000 | 148,500-155,600 | 175,000-178,000 | 148,500 | 156,600 |
МОН цемент | 167,000-178,000 | 155,000 | - |

Цаг алдалгүй, өндөр үнэ төлөхгүйгээр урьдчилсан захиалгаа өгч, үйлдвэрийн үнээр цементээ захиалан аваарай.
ЧАНАРТАЙ ЦЕМЕНТ ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР
Barilgachin.mn