Утас: Барилгын материал: 7711-1177 Худалдааны төв: 7766-2277
Menu
Shop
Filter
Зусландаа сүүдрэвчээ өөрсдөө хийцгээе

Зусландаа сүүдрэвчээ өөрсдөө хийцгээе

Хуваалцах

Share Tweet Share

Зуны дулаахан өдөр таны зусланд гадаа амарч налайж суух, үр хүүхдүүдтэйгээ тоглох,цайлах асар, сүүдрэвч бий юу? Хэрэв байхгүй бол танд дараах 4 талт сүүдрэвч хийх зөвлөгөө тус болох байх. Хэрэв та сүүдрэвчийг гоёмсог дүр төрхтэй болгохыг хүсч байвал чанартай материал, зориулалтын багаж хэрэгслийг ашиглан доорх алхамуудаар хийхийг зөвлөж байна. Мөн хуш, нарс зэрэг чанартай модыг ашиглавал таны сүүдрэвч илүү бат бөх болох ба удаан эдэлгээтэй, тохь тухтай байлгахын тулд суурь, шалтай хийвэл тохиромжтой.

Зугаатай зуныг илүү сайхан болгох 4 талтай 3х3м хэмжээтэй сүүдрэвчийг хийхэд орох  материалууд, ойролцоо жишиг үнийг дараах хүснэгтээс хараарай

Материалын нэр

Хэмжээ

Хэмжих нэгж

Тоо хэмжээ

Нэг бүрийн үнэ /төг/

Нийт үнэ /төг/

1

Модон брус

/Захын багана/

2.4м урттай 8×8 см 

ш

12,000

96,000

2

Модон брус

/Гол багана/

2.7м урттай 10х10 см 

ш

15,000

15,000

3

Цемент


кг

20 

280

5,600

4

Элс 


уут

2

2,000

4,000

5

Хайрга


уут

2

1,500

3,000

6

Шалны хүрээ, дай мод


ш

15

6,000

90,000

7

Шалны хавтан


м2

9


90,000

8

Дээврийн нурууны банз


ш

16

6,000

96,000

9

Дээврийн  хавтан


м2

12


60,000

10

Хайсны савх мод


боодол

2

10,000

20,000

11

Эрэг боолт, хадаас, бэхэлгээ


кг

2

4,500

9,000


Нийт үнэ /төг/





488,600

Сүүдрэвчээ хийхдээ та бээлий, нүдний шил, хөрөө, алх, харандаа, шат, жоотуу, хүрз, хэмжих шалгах багажуудаа бэлтгэхээ бүү мартаарай.

Алхам 1. Сүүдрэвч хийх газраа бэлтгэж, хэмжээс тавих

Хамгийн эхэнд та зуслангийн газартаа модон сүүдрэвчээ барих зохимжтой газраа сонгож,  тэгшилж бэлдсэн байх шаардлагатай. Метр, тэгшусаа ашиглан сүүдрэвчийнхээ хэмжээг газарт буулгаж бэхэлгээтэй утас татах хэрэгтэй. 4 булангийн тэгш эсэхийг гурвалжинг ашиглан сайтар шалгаарай.  (10’=3,05м)

Алхам 2. Бетонон суурь цутгах

Дараа нь та бетон сууриа цутгаж хийнэ. Үүний тулд ойролцоогоор 20 см гүнтэй нүх ухах хэрэгтэй. Хайргаа асгаад сайтар нягтруулна. Хоолойн хэлбэртэй хэвүүдийг нүхэнд хийж, бетоноор дүүргэнэ. Бетондоо баганаа бэхлэх төмөр бэхэлгээ хийхээ мартаж болохгүй.  

Зуны цагт багануудыг байрлуулахаасаа өмнө бетоныг 48 цагийн турш хатаана. Багануудаа байрлуулж,тогтвортой байдлыг хангахын тулд  банзаар тулж бэхлэнэ.

Алхам 3. Захын багануудыг суулгах

Багануудаа суулгахдаа хэмжээг тэгш ус, метрийг ашиглан маш сайн шалгах хэрэгтэй. Ингэснээр таны сүүдрэвч илүү цэвэрхэн гоёмсог харагдана.  Баганыг тогтвортой сайн суурилуулж, бэхэлж өгөх нь маш чухал. (8’=2.4м)

Алхам 4.  Шалны бэхэлгээ хийх

 

Захын багануудын доогуур эргэн тойрон хүрээ банз хадна. Модон шалыг хийхдээ эхлээд зураг дээр харуулсантай адилаар суурийн даацын “+” хэлбэрийн голлох 2 банзыг суулгана.Хүрээ банзуудыг 6 см урттай боолт хадаас ашиглан бэхлээрэй. 

Үүний дараа та 2×6см модон банзаар шалны дай модыг металл булан ашиглан байрлуулна. Банзнууд нэг түвшинд байгаа эсэхийг сайн харж хүрээтэй тэнцүүлэн бэхлээрэй. (120’’=3.05м)

Алхам 5. Шаллах

Дай модыг суулгасны дараа модон хавтанг ашиглан сүүдрэвчийнхээ шалыг хийгээрэй. Цахилгаан хөрөө ашиглан хавтанг тайрч суурилуулна. Мөн та өөрийн хүссэн материалаар шалаа өнгөлж илүү гоёмсог болгох боломжтой.

Алхам 6.  Гол багана суурилуулах

Дараа нь 2х4 см хэмжээтэй 4 банзаар дээд хүрээг бэхлэнэ. Та 9’=2.7м урттай 8х8 модон брус сүүдрэвчийн голд байрлуулж багана босгоно. 

Алхам 7. Дээвэр хийх

Үүний дараа та шувуун нуруу, тулгууруудыг зурагт харуулсантай адилаар хийнэ. Модыг хагарахаас урьдчилан сэргийлэхийн тулд боолтыг байрлуулахын өмнө нүхийг өрөмдөөрэй. Модон банзуудыг бүх талд тэгш зайд байрлуулсан эсэхийг сайн шалгаарай. (32”)=81см

Үүний дараа дээврийн хавтанг суулгах хэрэгтэй. Ямар дээврийн материал сонгосноос үл хамааран хавтангуудыг 2"=5см эрэг боолт ашиглан бэхлэх хэрэгтэй.

Алхам 8. Дээврийн цаас дэвсэх

Дараа нь дээврийн өнгөлгөөг хийх хэрэгтэй. Үүнд хар цаас, дээврийн хавтан эсвэл металл хуудсыг бэхэлж сүүдрэвчийг бороо, цаснаас хамгаална. Хавтанг дээврийн ёроолоос дээш тавьж эхэлнэ. 

Алхам 9. Хашлаганы дэвсгэр хийх

Та эхлээд 2х4 хэмжээтэй банзаар хашлаганы суурийг хийх хэрэгтэй. Доод суурийн хийхийн тулд төмөр булан ашиглан, тэдгээрийг зөв байрлуулж, тэгшлэнэ. Хаалганы хэсгийг үлдээхээ бүү мартаарай.

Алхам 11. Хашлага хийх

Хашлаганы суурь дээрээ зураг дээр харуулсантай ижил 2х2 хэмжээтэй модон хайсны хашлага байрлуулна. Хашлаганы өндрийг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тохируулж болно. Үүний дараа 2х2  хэмжээтэй савх модыг хашлагад бэхлэн байршуулна.

Эцэст нь мод ялзрахаас сэргийлэхийн тулд хамгаалалтын будаг хэрэглээрэй. Мөн дээрх сүүдрэвчийг өөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлэн илүү гоёмсог болгох боломжтой.


Хуваалцах

Цэвдэгтэй бүс нутагт барилга, байшингийн суурийг барих зөвлөмж