Цонхонд тавигдах шаардлага ба угсралтын технологи

Мэдээ, мэдээлэл

 

Цонх бол барилга байгууламжийн гол элементийн нэг бөгөөд чанартай цонх сонгож, зөв суурилуулахгүй бол барилгын хашлага бүтээцийн элементүүдээс дулааныг хамгийн ихээр алддаг. Манай улсад сүүлийн жилүүдэд батлагдан мөрдөж буй барилгын цонхны таван нэр төрлийн үндэсний стандарт байна.

  1. Хэрвээ хуванцар материалаар хийгдсэн бол MNS 5874-2008 

  2. “Цонх, хаалганы поливиналхлорид /PVC/ хэлбэржүүлсэн, цувимал эдэлхүүн” MNS 5830-2007 

  3. “Барилгын хуванцар цонх, хаалга” MNS 4753-2011 “Наамал шилэн багц” техникийн ерөнхий шаардлага стандарт зэрэг стандартуудын шаардлагыг бүрэн хангасан байх естой.

  4. БНбД 23-01-09 “Барилгад  хэрэглэгдэх уур амьсгал, геофизикийн үзүүлэлт”

  5. БНбД 23-02-09 “Барилгын дулаан хамгаалалт”

Дээрх стандартын шаардлага хангасан материал болон технологийн алдаа зөрчилгүй хийгдсэн цонх дулаан алдагдал багатай, чанартай болно. Хэрэглэгчид нэг талаас материалын чанар болоод технологийн талаар мэдээлэл муутайгаас нөгөө талаас үнийн хямдыг харж сонголт хийж байгаа нь дөн өвлийн хүйтнээр тав тухгүй амьдарч, дараа зун дахин ашиггүй зардал гаргаж цонх хаалгаа солиулдаг асуудал түгээмэл байдаг. 

Барилгын цонхны чанарт нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл нь чанар стандартын шаардлага хангасан материал, технологи, зөв суулгалт юм. Олон нийт, орон сууцны барилгын цонхонд хэрэглэж буй үндсэн болон туслах материал нь MNS болон  ISO олон улсын чанар стандартын шаардлага хангасан байх ёстой.

Зураг-1 Цонхны жаазны хэсэглэл, Өргөн нь 70 см-ээс багагүй, цонхны камерын тоо  5, төмөр зүрхэвчтэй хийсэн байдал.

Хэлбэржүүлсэн цувимал эдлэхүүн /хуванцар бэлдэц/ нь ISO олон улсын болон үйлдвэрлэгч улсын стандартын чанарын шаардлага хангасан ус, чийг, салхины эдлэлийг даах чадвартай, галд тэсвэртэй, цаг уурын нөхцөлөөс шалтгаалан физик химийн шинж чанараа алдахгүй байх ёстой ба гарал үүслийн гэрчилгээ, чанарын сертификат, албан ёсны үйлдвэрлэгчийн хаяг, шошготой, цонхны жааз нь 70мм-ээс дээш өргөнтэй, 4-с дээш тасалгаатай байна.

Жийрэг резин: Резин нь -50 градус-д хөлдөхгүй, цаг уурын халуун, хүйтний өөрчлөлтийг даах чадвартай, исэлдэж хагарч хугардаггүй, хөлддөггүй, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, зөөлөн EPDM резин нь стандартын нөхцөлийг хангана.

 

Odoo • Image and Text

Резинийг суулгахдаа тасралтгүй үргэлжлүүлж шулуун хэсэг дээр нааж өгөх нь технологийн зөв шийдэл юм. Гэвч булан хэсгүүд дээр овойлт үүссэн байх юм бол түүгээр салхи хэврэх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа учир түүнийг анхаарах нь чухал.
Odoo • Text and Image

Шил: Шил нь аль болох олон давхар байх нь тохиромжтой. Орон сууцны барилгад 3 давхар шилтэй цонх хэрэглэх ёстой бөгөөд ингэснээр цонх дулаан алдах нь эрс багасдаг.

 

1. Цонх угсралтын технологи

Материал болон цонхтой ажиллахдаа дараах зүйлийг анхаарах хэрэгтэй. Үүнд:

-Нээгддэг цонхнуудыг суулгахаас өмнө сайтар түгжигддэг эсэхийг шалгах

-Үйлдвэрлэгчийн гарын авлага, ажиллагааны заавартай сайн танилцах

-Наалдамхай гадаргууг шороо тоос, чийг, нарны шууд гэрэл тусахаас болон хоорондоо наалдахаас нь сэргийлэх.

-Босоогоор байрлалаар тээвэрлэх ба хэвтүүлж ачих болон чирж зөөвөрлөхөөс зайлсхийх.

- Холбоосууд, өнцөг, хүрээнд даралт учруулахгүй байх

- Хуурай, агааржуулалт сайтай газар босоо, байрлуулах

- Хадгалах явцад нарны гэрэл тусахаас шууд зайлсхийх

 

2. Хөдөлмөр хамгаалал

-Хагарсан, цуурсан шил ноцтой гэмтэл учруулах тул болгоомжтой байх

-Хамгаалах хувцас өмсөх ( Хамгаалалтын шил, бээлий, чихний бөглөөс гэх мэт)

-Гар болон цахилгаан  багаж хэрэгслийг зааврын дагуу ажиллуулах

 

Ажил эхлэхийн өмнө дараах зүйлүүдийг магадлан шалгаж үзээрэй

-Хүрээ, шилэн багцын хэмжээ, хэлбэр, загвар, чанар, зөв болон шил нь ховилдоо таарсан эсэх

-Хүрээ, шилийг цэвэр, хуурай, нөхцөлд хадгалсан эсэх

-Шилэлгээний материал, туслах эд ангиудын чанар төрөл зөв эсэх  

-Хүрээний хэлбэр дөрвөлжин, гажилт ороогүй эсэх,

-Хүрээний ховилыг зөв гаргаж бусад бүх шилэн материалууд ховилд зөв суусан эсэх

-Туслах материалууд болон ажлын байр цэвэр байгаа эсэх

3. Цонх суулгахад шаардагдах багаж хэрэгсэл

 

  • Баглагч 

  • Хасуур 

  • Бээлий 

  • Цохилттой дриль нүдний шил 

  • Хадаасны лоом 

  • Шрүпний толгой далдлагч

  • Метр

  • Цүүц

  • Тэгш ус гэх мэт.

 Odoo • Text and Image

Odoo • Image and Text

4. Бэлтгэл ажил

Шинээр суулгахад:

Цонхны нээлхийг сайтар цэвэрлэж, аливаа садаа болох зүйлсийг холдуулах хэрэгтэй. Ингэснээр цонхны тавцанг суурилуулах боломжтой болно. Цонхыг талбайд авч ирэхийн өмнө байшингийн доторх цонх суулгах хэсгийг бэлдэх шаардлагатай. Үүний тулд урьдчилан гаргасан нээлхийд цонх тогтоох тусгай хүрээ мод, туслах хүрээ зэрэг материалыг эхлэн суурилуулж цонхыг чанартай суулгах нөхцөлийг хангана. Барилга руу оруулах болон ялангуяа цонх суурилуулах газрын нөхцөлийг сайтар шалгах хэрэгтэй. Үүний дараа цонх тус бүрийг бэхлэх хэрэгтэй. Хүрээний гадна хүрээ буюу периметрийг тойруулан ижил зайтаагаар тогтоосон хавчаар, бариул зэргийг ашиглан цонхыг найдвартай бэхэлбэл зохино.

 

Цонх солиход:

Хуучин цонхыг хөшүүргэн цүүц, алх ашиглан авна. Хүрээг амархан авах зориулалттай тусгай хөшүүргэн хэрэгслүүд байдаг бөгөөд эдгээрийг ашиглаж цонх суурилуулагч хүний ажлаас хөнгөвчлөхийг зөвлөж байна. Монголын нөхцөлд хуучин цонхыг авсны дараа өрлөгөн хана, нээлхийн хооронд зай завсар үүсдэг. Энэ зай завсрыг дулаалгын материалаар чигжиж, шаардлагатай тохиолдолд барилгын зуурмагаар дүүргэх хэрэгтэй. Тухайн хананы байдлаас шалтгаалж, хэрэгтэй үед нээлхий гаргахын тулд амалгаа ашиглах нь илүү оновчтой.  

 

5. Цонхны хэмжээсийн хүлцэх алдаа:

Материал

Өргөн

Өндөр

Диагональ

Мод

+-2

+-2

3,5 эсвэл 10+

Ган

+-1,5

+-1,5

4

Хөнгөн цагаан

+-1,5

+-1,5

4

Хуванцар

+-3

+-3

4

v

6. Нээлхийнд хэмжилт хийж тэгш эсэхийг шалгах байдал:

 

 

Odoo • Image and TextOdoo • Text and Image

7. Цонхны угсралт:

Суулгалтын хүрээ хийх

Хуучны угсармал барилгуудад цонх суулгах хүрээг хийж өгсөн байдаг ч шинээр баригдаж буй барилгуудад цонх суулгах амалгаа хүрээ хийдэггүйгээс шалтгаалж зориулалтын хүрээ хийдэг болсон. Үүнийг нээлхийн дээд ба хажуу хэсгүүдэд бэхэлж өгдөг.

Цонхны нээлхий хэсгийг хэмжиж суулгалтын хүрээг тайрсны дараа түүнд жийргэвчийг нааж өгөх ба энэ жийрэг нь салхи болон ус чийгээс хамгаалах үүрэгтэй. Цонхыг жийргээ хагас агшаасан байдлаа шахаж суулгана.

8. Ус чийгээс хамгаалах тууз наах :

Тууз нь 2 талын зах хэсгээрээ наалддаг бөгөөд нэг талыг нь ханын дотор талд нөгөө талыг нь цонхныхоо жаазанд нааж өгдөг. Ингэснээр ус чийг хана цонхны уулзвар хэсгээр дотроосоо нэвтрэхгүй болно.

Цонхны жаазны дээд ба хажуу хэсгүүдэд туузыг тасралтгүйгээр нааж өгнө. Энэ бүхний дараа бэлдсэн суулгалтын хүрээнд цонхоо байршуулна.

Odoo • Image and TextOdoo • Text and ImageOdoo • Image and Text

 

9. Цонхыг суулгалтын хүрээнд байрлуулах

Профиль нь цонхонд гадна ба дотор тавцан суулгах, дулаалга хөөс хийх нөхцөлийг бүрдүүлж өгдөг.

Цонхны доод хэсгийн зориулалтын ховилд суулгалтын профилийг хийж өгснөөр нээлхийнд цонх суурилуулах бэлтгэл ажил дуусна.

Барилгын үндсэн хананд туузын хуулгыг авч наана. Энэ нь цонхны завсар хэсгээр ус орж үндсэн ханыг гэмтээх нөхцөлөөс хамгаалдаг. Барилгын үндсэн хананд зориулалтын металл бэхлэгчээр эрэгт хадаас ашиглан бэхэлж өгснөөр цонх хөдөлгөөнгүй сууна.

 

Энэ бүхний дараа гадна болон дотор тавцанг суулгаж арчиж цэвэрлэснээр цонх суулгах ажил дуусгавар болно