Барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийг Үл Хөдлөх Хөрөнгөтэй болж бизнесээ тогтвортой урт хугацаанд явуулах боломжийг олгож “БАРИЛГАЧИН” худалдааны төв нь худалдааны талбайгаа шууд худалдан борлуулах болон түрээслүүлж байгаа билээ. Энэхүү төслийн эхний блок ашиглалтад орж худалдаа эрхлэгчид үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд барилгын материалын бизнес эрхлэгчид ихээр худалдан авч шинэ дэлгүүрээ нээсээр байна. Байгууллага болон хувиараа бизнес эрхлэгчид санхүүгийн боломждоо тохируулан эхний саруудад түрээслэх нөхцөлтэй гэрээ байгуулж явцын дунд худалдан авах мөн боломжтой юм.
Эхний ээлжийн худалдааны төвд талбайн сонголт цөөхөн үлдсэн ба цагаан сарын баярт зориулан худалдах түрээслэх талбайдаа онцгой урамшуулал зарлаж байна.
Хэрэв та барилгын материалыг бөөнөөр худалдан борлуулалт хийдэг бол 05 сарын 01 хүртэл түрээсийн төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөх боломжтой. Худалдаж авах тохиолдолд урьдчилгаа 50 хувь төлөлтөд 10 хувь, 100 хувь бэлэн төлөлтөд 20 хүртэлх хувийн хөнгөлөлттэйгөөр худалдан авах боломжтой. Мөн компанийн хувь лизингийг санал болгож байгаа бөгөөд та нийт үнийн дүнгийн 50 хувийг төлөөд үлдсэн 50 хувийг 1 жилийн хугацаанд хүүгүй хуваан төлөхөд сард дунджаар 4.5 сая төгрөгийг төлөөд өөрийн гэсэн Үл хөдлөх хөрөнгөтэй болох ховор боломжийг санал болгож байна.
Худалдааны талбайн хэмжээ 18 мкв-аас дээш хэмжээтэй бөгөөд өөрт хэрэгцээт хэмжээгээр сонгон авч, хүссэнээрээ тохижуулах боломжтой гэнэ. Барилгын материалын худалдаа эрхлэгчдийн санхүүгийн боломжид тохируулан төлбөрийн таатай нөхцөлийг санал болгож байна. Барилгын материалын худалдаа эрхлэгчид та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.
Байршил: БГД-ийн 20-р хороо Сонсголонгийн төв зам дагуу “БАРИЛГАЧИН худалдааны төв (Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Сэргээн Засах Төвийн урд талд)
Утас: 7766-2277, 9400-1171
FACEBOOK PAGE: БАРИЛГАЧИН худалдааны төв