Утас: Барилгын материал: 7711-1177 Худалдааны төв: 7766-2277
Menu
Shop
Filter
Барилгын материалын бөөний худалдаа эрхлэгчидтэй хамтран ажиллана
Барилгын материалын бөөний худалдаа эрхлэгчидтэй  хамтран ажиллана

Хуваалцах

Барилгын материалын бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгчдийг Үл Хөдлөх Хөрөнгөтэй болж бизнесээ тогтвортой урт хугацаанд явуулах боломжийг олгож “БАРИЛГАЧИН” худалдааны төв нь худалдааны талбайгаа шууд худалдан борлуулах болон түрээслүүлж байгаа билээ. Энэхүү төслийн эхний блок ашиглалтад орж худалдаа эрхлэгчид үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд барилгын материалын бизнес эрхлэгчид ихээр худалдан авч шинэ дэлгүүрээ нээсээр байна. Байгууллага болон хувиараа бизнес эрхлэгчид санхүүгийн боломждоо тохируулан эхний саруудад түрээслэх нөхцөлтэй гэрээ байгуулж явцын дунд худалдан авах мөн боломжтой юм. 

Эхний ээлжийн худалдааны төвд талбайн сонголт цөөхөн үлдсэн ба цагаан сарын баярт зориулан худалдах түрээслэх талбайдаа онцгой урамшуулал зарлаж байна. 


Хэрэв та барилгын материалыг бөөнөөр худалдан борлуулалт хийдэг бол 05 сарын 01 хүртэл түрээсийн төлбөрөөс 100 хувь чөлөөлөгдөх боломжтой. Худалдаж авах тохиолдолд урьдчилгаа 50 хувь төлөлтөд 10 хувь, 100 хувь бэлэн төлөлтөд 20 хүртэлх хувийн хөнгөлөлттэйгөөр  худалдан авах боломжтой. Мөн компанийн хувь лизингийг санал болгож байгаа бөгөөд та нийт үнийн дүнгийн 50 хувийг төлөөд үлдсэн 50 хувийг 1 жилийн хугацаанд хүүгүй хуваан төлөхөд сард дунджаар 4.5 сая төгрөгийг төлөөд өөрийн гэсэн Үл хөдлөх хөрөнгөтэй болох ховор боломжийг санал болгож байна. 

Худалдааны талбайн хэмжээ 18 мкв-аас дээш хэмжээтэй бөгөөд өөрт хэрэгцээт хэмжээгээр сонгон авч, хүссэнээрээ тохижуулах боломжтой гэнэ. Барилгын материалын худалдаа эрхлэгчдийн санхүүгийн боломжид тохируулан төлбөрийн таатай нөхцөлийг санал болгож байна. Барилгын материалын худалдаа эрхлэгчид та бүхнийг хамтран ажиллахыг урьж байна.


Байршил: БГД-ийн 20-р хороо Сонсголонгийн төв зам дагуу “БАРИЛГАЧИН худалдааны төв (Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Сэргээн Засах Төвийн урд талд)

Утас: 7766-2277, 9400-1171              

FACEBOOK PAGE: БАРИЛГАЧИН худалдааны төв

2024 оны барилгын салбарын төлөв байдал